Монголын тэшүүрийн холбоо өвлийн спортоос шорт трекийг хөгжүүлэх зорилгоор БНХАУ-ын спортын захиргаа, тэшүүрийн холбоотой хамтарсан олон улсын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу Читэйхө хотод долоодугаар сарын 15-наас хойш хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөж байна. 14 хоногийн хөтөлбөрт шорт трекийн үндсэн болон зөв техник, аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тусгай техникийн сайжруулалт, бие бялдрын бэлтгэл зэрэг ур чадварын шаталсан сургалтыг мэргэжлийн дасгалжуулагчийн баг удирдах аж. Харин дотооддоо зуны улиралд шорт трек, гүйлтийн тэшүүрийн өсвөр үеийн тамирчдын нэгдсэн бэлтгэлийг хоёр удаа зохион байгуулах юм. Эхнийх нь ирэх сарын 22-ноос долоодугаар сарын 5, дараагийнх нь наймдугаар сарын 10-24 хүртэл үргэлжилнэ.