Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Нийтийн ахуйн үйлчилгээний төв барьж байна

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хо­рооны нутаг дэвсгэрт Нийтийн ахуйн үйл­чил­гээний төв барьж буй гэнэ.
2024-12-21

Хиймэл оюун ухаан хайлтын системийг “эзэлжээ”

Дэлхийн хэмжээнд цахим орчин дахь уламж­­лалт, тэр дундаа Google хайлтын сис­те­мийн хандалт эрс буурс­ныг Цахим хөгжил, ин­новац, харилцаа хол­бооны яамнаас мэдээл­лээ. Учир нь хэрэг­лэгчид хүссэн мэдээллээ оновч­той, шүүл­түүр­тэйгээр богино хугацаанд цуг­луулах боломж­той, хиймэл оюун ухаан (AI)-д суу­рил­сан хайлтын бусад системийг сон­гох болж. Үүний нэг нь ChatGPT бөгөөд монгол­чууд ч сүүлийн үед түгээмэл ашиглаж буй билээ. 
2024-12-21

У.Мөнхбаганыг 30 хоног баривчилж, бусдыг доромжилсон үйлдлийг нь шалгаж байна

Тухайлбал, жүжигчин Б.Амарсайхан “Хаалга цохиж амгалан тайван байдал алдагдууллаа” хэмээн бага насны хөвгүүдэд гар хүрч буй бичлэг өнгөрсөн сарын эхээр олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж, шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 6.20-7 дахь хэсгийн “Хүүхдийн бие махбодод халдсан” гэм буруутайд тооцон 300 нэгжтэй тэнцэх буюу 300 000 төгрөгөөр торгох шийтгэл оноосон юм. Өдгөө “Этик продакшн”-ы жүжигчин С.Одбаярын хүний биед халдаж буй үйлдлийг хуулийн дагуу цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
2024-12-20

Монгол, Японы харилцааг дэмжих нийгэмлэг 30 жилийн ойгоо тэмдэглэлээ

Монгол, Японы харилцааг дэмжих “Түн­шийн холбоо” нийгэмлэгийнхэн 30 жилийн ойгоо энэ сарын 18-нд тэмдэглэлээ. Монгол Ул­саас Японд суусан анхны Элчин сайдаар ажил­лаж байсан С.Дамбадаржаа агсан санаачилж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд гар бие оролцож байсан хүмүүс нэгдсэнээр 1994 онд тус нийгэмлэгийг байгуулж бай­жээ. Тэр ца­гаас хойш Монгол, Япон Улсын найр­саг харил­цаа, харилцан ашигтай хамтын ажил­лагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр олон чухал үйл ажиллагаа явуулж ирсэн аж. Тухайлбал, хоёр орны харилцааны түүхэн тэмдэглэлт үйл явдлуудыг тэмдэглэн өн­гө­рүүлэх, баримтат кино хийх, ном товхимол хэв­лүүлэх, эрдэм шинжилгээний бага хурал, форум зохион байгуулах, урлаг, соёл, боловсролын болон хүмүүнлэгийн үйл ажил­лагааг дэмжих зэргээр өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
2024-12-20

Тэрэлж, “Скай ресорт” руу автобус явуулах нь

Офицеруудын ордноос 10.00, 12.50, 15.20, 18.10 цагт хөдлөх юм байна. Нөгөөх нь Тэрэлжээс 12.50, 15.40, 18.30, 21.20 цагт буцан ирэх гэнэ. Энэ чиглэлд хүүхэд 1200, том хүн 2300 төгрөгөөр зорчих нь. 
2024-12-20

Роботын ур чадварын уралдаанаас Монголын баг алтан цом хүртэв

Олон улсын аж үйлдвэрийн ажилчдын ро­ботын ур чадварын уралдаанд манай улс баг ал­тан цомын эзэн болжээ.
2024-12-20

Багш нар ээлжийн амралтаа урьдчилан авахыг хүссэнгүй

2024-2025 онд хичээлийн жилийн бүтцийг өөрчлөн, гурван улиралтай болгосон билээ.
2024-12-20

Сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй эм хилээр нэвтрүүлэхийг завдлаа

Сэтгэцэд нөлөөт эм их хэмжээгээр хилээр нэвтрүүлэх гэж байсан хоёр ч тохиолдлыг гаалийнхан илрүүлэн холбогдох бай­­гуул­­лагад шалгуулахаар шилжүүллээ. Сэлэнгэ аймаг дахь  Алтанбулагийн боомтоор ОХУ-аас орж ирсэн манай ул­сын харьяат иргэдийн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хя­налт шалгалт хийхэд их хэмжээний эмийг ундаа, шүүсний сав, жигнэмгийн хайрцаг болон биедээ нууж нэвтрүүлэхийг завд­­сан байна.
2024-12-20

2500 гаруй сурагчийн 32.4 хувь нь л уншиж ойлгох чадвартай байжээ

Хамгийн сүүлд 2019-2021 онд тавдугаар ангийн сурагчийн уншиж, ойлгох чадварын судалгаа хийсэн. Улсын хэмжээнд 2500 гаруй хүүхдийг судалгаанд хамруулснаас 32.4 хувь нь уншиж ойлгох чадвартай гэсэн дүн гарсан.
2024-12-20

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй  672 иргэнд хариуцлага хүлээлгэв

Яаралтай тусламж хэрэгтэй үедээ, эсвэл эрх нь зөрчигдсөн тохиолдолд иргэд нэн тэр­гүүнд 102 дугаарын утсанд дуудлага, мэдээ­лэл өгдөг. Дууд­лага, мэдээллийнх нь дагуу гэмт хэрэг, зөрч­­лийг таслан зогсоох, нийтийн хэв журам хам­­гаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хан­гах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр очсон, эсвэл гудамж, талбайд албан үүргээ гүй­цэт­гэж буй цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэр­гүүцэх, хэл амаар доромжлох, занал­хий­лэх, биед нь халдах, үйл ажиллагаанд нь санаатай саад учруулах үйлдэл зарим ир­гэн гаргадаг.
2024-12-20

Хулгайгаар цахилгаан тасалж, хэрэглэгчдийг хохироодог явдал Монголд л бий

Утаа угаараас зугтсан монголчуудын өвөлж­дөг гол газруудын нэг болсон Вьетнамын Фүкүок аралд ца­­­­хилгаан хэсэгхэн зуур тасарч гэнэ. Тэндхийн буу­дал, ам­­­ралтын газруудад байрлаж буй монголчууд энэ та­лаар урьдчилан мэдэгдсэн, уучлал эрсэн “захи­дал” хү­­лээж авсандаа ихэд цочирджээ. Албан мэдэгдэлд нь цахилгаан 30-45 секундийн хугацаанд тасарна гэж дурд­сан нь яг л ёсоор болж, хэд тоолох хооронд л бу­­цаад ирч­­хэж.
2024-12-20

УИХ-ын дарга Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж буй төлөөллийг хүлээн авч уулзлаа

Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж буй иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хуульч, сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа. Тэдний зүгээс тус боомтыг нээж, зам барьснаар байгаль орчны эко систем алдагдаж, ховор ан амьтан, ургамал устан үгүй болох талаар санал бодлоо илэрхийллээ.
2024-12-19

 Агааржуулалтын хоолой шатаж дөрвөн хүн угаартлаа

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутагт орон сууцын агааржуулалтын хоолой ша­­таж дөрвөн хүн угаартжээ. 
2024-12-19

Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг “e-Business” системд нэгтгэнэ

Төрийн үйлчилгээний бүтээмжийг дээш­­лүү­­лэх чиглэлээр холбогдох хуулийн төсөл бо­ловс­руулж, Засгийн газрын да­раа­гийн ху­рал­даа­наар хэлэлцүүлэхээр болсныг өчиг­дөр мэ­дээл­лээ. Үүний хүрээнд төрөөс ол­гож буй зөв­шөөрөл, түүнтэй төстэй харил­цааг зохи­цуу­лах, эрх зүйн бусад актын уял­дааг хангахад чиг­лэсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай хуу­лийн төслийг боловс­руулах аж. М
2024-12-19

Дархан-Уулын онцгой байдлынхан хүүхдийн өдөр өнжүүлэхтэй боллоо

Байгууллагын орчинд хүүхдэд ээлтэй орон зай бий болгох, алба хаагчдын ажлын бү­­тээм­­жийг нэмэгдүүлэх зорилгоор онцгой байд­лын­хан Алба хаагчдын хүүхэд хам­гаал­лын бод­­логыг батлан, хэрэгжүүлж буй аж.
2024-12-19

Тэтгэврийг зургаан хувиар өсгөв

Инфляцын түвшинтэй уялдуулж, тэт­гэв­рийн хэмжээг зургаан хувиар нэмэг­дүүл­лээ. Нийг­­мийн даатгалын сангаас олгох тэт­гэв­рийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын түвшинтэй уялдуулж, жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан.
2024-12-19

Байгаль орчны эсрэг зөрчлийн мэдээллийг 117 утсаар хүлээн авч эхлэв

Байгаль орчин, уур амьсгалын өөрч­лөл­тийн яам хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрч­­лийн талаарх мэдээллийг хүлээн авах 117 тусгай дугаарын утсыг өчигдрөөс ажил­луулж эхэллээ.
2024-12-19

Чингэлтэй дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэрт их хэмжээний халиа, тошин үүсжээ

Чингэлтэй дүүргийн найм, 17, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр зарим хэсэгт их хэмжээний халиа, тошин үүссэн бай­на. Хөрс­нөөс ус нэв­чиж, айл өрхийн хашаа, ний­тийн эзэмшлийн тал­бай руу хальж мөстөөд буй аж. Иймд тус дүүр­гийн Онцгой байдлын хэлт­сийнхэн ир­гэ­дэд эрсдэлээс урьдчилан сэр­гийлж, аюул­гүй байд­лаа хангах талаар заавар, зөвлөмж ур­жиг­дар өгсөн гэнэ. 
2024-12-19