Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

62 чиглэлд автобус нэмж явуулна

Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр бүр 1000 гаруй автобус иргэдэд үйлчилдэг. Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд зорчигч тээврийн урсгал эрс нэмэгдсэн байна. Иймд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор нийт 62 чиглэлд автобус нэмж явуулахаар болжээ.
2026-09-01

Төгрөгийн ханш юанийн эсрэг түүхэн доод түвшиндээ хүрч суларлаа 

Төгрөгийн ханш юанийн эсрэг огцом суларч байна. Монголбанкнаас зарласан ханшаар юань өчигдөр 535 төгрөгтэй тэнцэж байсан бол валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд 536.5 төгрөгөөр худалдан авч, 538 төгрөгөөр борлуулж байсан юм.
2026-09-01

Ерөнхийлөгч ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцож байна 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байна.
2026-09-01

Тал хээрийг хамгаалах түүхэн, шинэ “зам”-ын эхлэл 

Манай улсад болж өнгөрсөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын талаар иргэд сайн, муу, сайшаалтай, шүүмжлэлтэй олон өнцгөөс санаа бодлоо уралдуулан ярьж байна. Үүний дунд хурлын зохион байгуулалт, хөрөнгө санхүүжилт, үлдэх үр ашгийн тухай сэдэв жин дарж байх шиг.
2026-09-01

Эмнэлэг хоорондын өвчтөн шилжүүлэх цахим зохицуулалтыг түр хойшлуулав 

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ) эрүүл мэндийн байгууллагуудын шатлал хоорондын өвчтөн шилжүүлэх цахим зохицуулалтыг 2027 оны нэгдүгээр сарын 1 хүртэл түр хойшлуулахаар шийдвэрлэжээ.
2026-09-01

Шатрын үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх багш нарыг бэлдлээ

Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгээр хичээллэх юм. Тухайлбал, Боловсролын яам Монголын шатрын холбоотой хамтран 1-5 дугаар ангид “Их нүүдэл” шатрын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр болсон. Үүний хүрээнд эл хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургагч багш нарыг бэлдэх сургалтыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав.
2026-08-31

Соёлын өвийн магистрын хөтөлбөрийг анх удаа хичээллүүлэх нь 

МУИС энэ хичээлийн жилээс эхлэн Монгол Улсад анх удаа соёлын өв судлалаар магистрын хөтөлбөр хичээллүүлэх болсноо мэдээллээ. Энэхүү хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/146 дугаар мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай тушаалаар бий болгожээ. Хөтөлбөрийн сургалтыг тус сургуулийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхим хариуцах аж.
2026-08-31

Хоёрдугаар сургууль Монгол Улсын анхны “Google” жишиг сургууль болов

Нийслэлийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль Монгол Улсын анхны “Google” жишиг сургууль (Google reference school) боллоо. Тус сургууль 130 гаруй багш, 3600 орчим сурагчтай бөгөөд энэ оны хоёрдугаар сараас эхлэн, хиймэл оюуны дэвшилт технологиудыг сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.
2026-08-31

Украины 20 дахь Ерөнхий сайд

Украины Дээд рад (Парламент)-ын депутатууд “Нафтогаз” компанийн захирал Сергей Федорович Корецкийг долоодугаар сард Ерөнхий сайдаар баталсан юм. Түүний төлөө 289 депутат санал өгсөн байв. Засгийн газраа огцруулахаа Ерөнхийлөгч Зеленский мэдэгдэхдээ “улс төрийн стратегиа өөрчилж байна” гэж хэлсэн байдаг.
2026-08-31

АНУ Венесуэлийн газрын тосны нөөцөд хэсэгчлэн хяналт тогтооно 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гарагт Венесуэлийн газрын тосны нийт нөөцийн тавны нэг орчим (Ориноко бүс болон Маракайбо нуур хавьцаа)-д хяналт тогтоосноор шатахууны үнийг бууруулах боломжтой хэмээн мэдэгдлээ. Тэрбээр тус улс баталгаат газрын тосны арвин нөөцтэй боловч хөрөнгө оруулалтын буруу менежмент, хориг арга хэмжээний улмаас өдөрт ердөө 1.2 сая орчим баррель газрын тос олборлож байгаа нь боломжит хэмжээнээс хавьгүй доогуур үзүүлэлт гэдгийг дурдсан юм.
2026-08-31

“Мандал хуримтлал” аппликэйшн Азийн шилдэг финтек системээр шалгарав

“Мандал ассет менежмент” компанийн “Мандал хуримтлал” аппликэйшн Азийн шилдэг финтек системээр шалгарчээ. “Asia fintech awards” шалгаруулалтыг санхүүгийн технологийн салбарын мэдээлэл, судалгааны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч платформ болох “FinTech intel” байгууллагаас жил бүр Сингапур улсад зохион байгуулдаг уламжлалтай.
2026-08-31

Дундговийн Засаг даргын орлогч асан Ц.Ариунбаярт холбогдох хэргийг шалгаж дуусжээ

Дундговийн Засаг даргын орлогч асан Ц.Ариунбаярт холбогдох хэргийг шалгаж дуусжээ
2026-08-31

“Атар-4” аяны хүрээнд тариаланчдад 147.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Шаамар сумд ажиллалаа. Засгийн газар тариалангийн салбарыг бод­логоор дэмжсэний үр дүнд өнөө жил өмнөх оныхоос ахиу ургац авах төлөвтэйг тариаланчид энэ үеэр хэлсэн бол Ерөнхий сайд цаашид дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого тууштай хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдэв.
2026-08-31

Есдүгээр сар гэхэд 50-60 мянган тн шахмал түлш шаардлагатай гэв

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт ажиллажээ. Тус компани өнгөрсөн бямба гаргийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлсэн байна. Энэ өвөл нийт 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн.
2026-08-31

“Зах зээлийн үйл хөдлөлийг орлого бүтээх үйл явц чиглүүлнэ” 

Зах зээл, салбарын хөгжилд тулгуурласан эдийн засаг бол алдаатай ч, оноотой ч бидний туулах зам. Амьдарч буй тогтолцоондоо сэтгэл хангалуун бус хүмүүс байхыг мэдээж үгүйсгэхгүй. Гэсэн хэдий ч өөрөө өөртөө эзэн байж, сонголтодоо тууштай, туйлбартай, тэмүүлэлтэй байх тэрхүү үйл хөдлөлийн чавхдасыг энэ олон жилд зах зээлийн хөгжил тодорхой хэмжээнд хөглөсөн болов уу гэж хардаг юм.
2026-08-31

УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ оношилгоо нэвтрүүллээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) түрүү булчирхайн хорт хавдрын шинэ оношилгоог Монгол Улсад анх удаа нэвтрүүлжээ. Тодруулбал, тус эмнэлгийн Цөмийн онош зүйн тасаг Tc-HYNIC-PSMA SPECT/CT буюу түрүү булчирхайн хорт хавдрыг илүү нарийвчлалтай илрүүлэх эмнэл зүйн шинэ технологийг амжилттай нутагшуулсан байна.
2026-08-31

Баавгай айлын гэр лүү дайрч эвджээ

Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг, Эгийн голын эрэг дэх Бүрхийн төгөл гэх газарт энэ сарын 28-29-нд шилжих шөнө хүрэн баавгай айлын гэр лүү дайрч, туургыг нь уран, ханыг нь эвджээ. Хүрэн баавгай зөвхөн Батширээт төдийгүй Өмнөдэлгэр, Хэрлэн сумын харьяанд байх, аймгийн төвөөс 50 км зайд орших Тахилгат тосгоны нутаг дэвсгэрт үзэгдсэн байна.
2026-08-31

Эрчим хүчний салбарт экспортыг дэмжих бүтэц бус, бодлого хэрэгтэй

Зуднаар нохой зоолж, зовлонгоор лам таргал­даг гэдэгчлэн эрчим хүчний салбарын га­чигдал, хүндрэлтэй нөхцөл байдал сайд, дар­га нарын хувьд албан тушаалын найраа, ашиг со­нирхлын далд хүслээ гүйцэлдүүлэх таатай хөрс болсоор байна. Эрчим хүчний эх үүсвэрийг нэ­мэгдүүлэх, тоног төхөөрөмж шинэчлэх, ухаалаг систем нэвтрүүлэх нэрийдлээр сүүлийн жилүү­дэд энэ салбарт хяналтгүй хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, реформ хийх, үнэ чөлөөлөх, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, импортын хараат байдлыг бууруулж, хямралаас гаргах далбаан дор бий болгосоор байгаа ямар ч шаардлагагүй олон албан тушаал, бүтэц, орон тоо үүнийг гэрчилнэ.
2026-08-31

Мухартын гол аялагчдын хөлд доройтож байна

Мухартын голд 2021-2026 онд хийсэн мониторингийн ажлын үр дүнгээр усны түвшин нь дунд хэсэгтээ таван см-ээр багасаж, урсгалын хурд нь секундэд 0.2-0.4 метрээр буурчээ. Мөн эх аван урсдаг элсэн манхан нь голын эрэг рүү 3.6 метрээр түрж, өндөр нь 3.5 метрээр намссан байна.
2026-08-31

“Мета” компани 18 тэрбум ам.доллар гаргаж өгөхөөр тохиролцов 

“Мета” ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд “Фэйсбүүк”, “Инстаграм”-ын хяналтгүй хэрэглээг дэмжиж, залуу үеийнхнийг сэтгэл гутрал, амиа хорлоход хүргэсэн, хувийн мэдээллийг зохих зөвшөөрөлгүйгээр цуглуулсан гэх агуулгатай нэхэмжлэлийг тус компанийнхан шийдвэрлэхийн тулд АНУ-ын бараг бүх мужид ирэх 10 жилийн хугацаанд 18 тэрбум ам.доллар хүртэлх төлбөр төлөхөөр тохиролцжээ.
2026-08-28