Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр бүр 1000 гаруй автобус иргэдэд үйлчилдэг. Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд зорчигч тээврийн урсгал эрс нэмэгдсэн байна. Иймд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор нийт 62 чиглэлд автобус нэмж явуулахаар болжээ. Тодруулбал, зорчигч дын эрэлт хэрэгцээ, хөдөлгөөний чиглэл, урсгалын судалгаа болон оргил цагийн ачаалалтай уялдуулан ажлын өдөр 86, бямба, ням гарагт 70 тээврийн хэрэгслийг ачаалал ихтэй чиглэлд зорчуулах талаар Нийтийн тээврийн бодлогын газрынхан өчигдөр мэдээлэв.
Ташрамд, есдүгээр сарын 1-нээс нийтийн тээврийг өвлийн цагийн хуваарьт шилжүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг базааж буй гэнэ. Ингэснээр нийтийн тээврийн өвлийн цагийн хуваарийг 06.20-22.00 болгож өөрчлөх аж.
Ч.Туяа