Гар, хөл, амны өвчний 8382 тохиолдол бүртгэгдээд байна
Улсын хэмжээнд он гарснаас хойш эхний долоон сарын байдлаар халдварт өвчний нийт 29 777 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 10 мянган хүн тутамд 23.1-ээр буурсан үзүүлэлт юм. Бүртгэгдсэн нийт халдварт өвчний 35 хувь буюу 10 435 нь амьсгалын замынх. Хэдийгээр халдварт өвчин буурсан үзүүлэлтэй гарсан ч гар, хөл, амны өвчин эрс нэмэгдсэнийг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүлэв.
2026-08-18
Мөрөн сумд гурван тэрбум төгрөгөөр 150 ортой цэцэрлэг барьжээ
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын VIII цэцэрлэгийг өргөтгөн, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болгожээ. Тодруулбал, 2024 оны улсын төсөвт тус цэцэрлэгийн өргөтгөл барих санхүүжилтийг тусгасан бөгөөд “Өсөх нум” ХХК гурван тэрбум төгрөгийн дүнтэй барилга угсралтын гэрээ байгуулж, тухайн жилийнзургаадугаар сарын 17-ноос эхлэн хэрэгжүүлэхээртохирсон байна.
2026-08-18
Усны цох сэлдэг үү, нисдэг үү
Шавжийн ангийн төлөөлөгчдийн дунд хатуу далавчтаны багийн амьтад зүйлийн элдэв хэлбэр, элбэгшлийн хувьд томоохон байр суурь эзэлдэг. Энэ багийн хүрээнд зүйлийн тоогоороо тэргүүлэх цөөн овог байх бөгөөд тэдгээрийн нэг нь усны цохны бүлэг юм. Манай орны усны цохыг үндэсний төдийгүй олон улсын судлаачдын баг сонирхон судалж, өнөөгийн байдлаар 10 овогт хамаарах 42 төрлийн 200 гаруй зүйлийг бүртгээд байна.
2026-08-18
24 жилийн ноёрхол эцэс болсон нь
Түлхэн унагаагдаж улмаар Орос руу зугтсан Сирийн Ерөнхийлөгч асан Башар Асад болон түүний үеэл нарыг 14 жил үргэлжилсэн, хагас сая хүний аминд хүрсэн зөрчил тэмцэл, хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг хийсэн хэмээн буруутгаж, Сирийн шүүхээс эчнээгээр цаазаар авах ял саяхан оноов. Сирийн одоогийн Ерөнхийлөгч Аль Шараа ОХУ-д айлч лахдаа Асадыг Сирид эргүүлж өгөхийг хүссэн ч Владимир Путин хүмүүнлэгийн үүднээс зөвшөөрөөгүй гэдэг.
2026-08-18
Цэцэрлэг сумд 63 бог шүлхийгээр өвчилжээ
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн Цагаан-Ус гэх газарт энэ сарын 11-нд бог малд шүлхий өвчний халдвар илэрснийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан байна. Сумын Засаг даргын захирамжаар 28 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор голомт болон сэжигтэй бүсэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, хяналтын дөрвөн пост ажиллуулж буй гэнэ.
2026-08-18
16 яамны долоо нь л төсвийн төслийн мэдээллээ нээлттэй байршуулав
“Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагынхан Улсын төсвийн тухай хуульд заасан улсын хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөрийн ерөнхий шаардлагыг нягтлах зорилгын хүрээнд 16 яамны 2027 оны төсвийн төслийн ил тод, нээлттэй байдлыг үнэлжээ. Ингэхэд төсөвтэй танилцах болон санал өгөх боломж иргэдэд хүртээмжгүй, энэ чиглэлээр бүрэн гүйцэд, ойлгомжтой мэдээлэл өгөх нөхцөл бүрдүүлээгүй зэрэг зөрчил нийтлэг илэрчээ.
2026-08-18
“J.P.Morgan” нэг их наяд ам.долларын үнэлгээтэй анхны банк болох төлөвтэй
АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй, 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг “J.P.Morgan”-ыг зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд ам.долларт хүрсэн дэлхийн анхны банк болох магадлалтай гэж үзжээ. Түүнчлэн санхүүгийн үйлчилгээний “Wells Fargo” корпорацын шинжээчид тус компанийн үнэлгээ ирэх жилүүдэд хоёр их наяд ам.долларт ч хүрэх боломжтой гэж таамагласан байна. Сүүлийн гурван сард хувьцаа нь 21 хувь өссөн тус банкны өнөөгийн үнэлгээ 965 тэрбум ам.доллар.
2026-08-18
Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулж ганцаарчилсан төлөвлөгөө боловсруулах нь
2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй нийт 6735 хүүхэд суралцжээ. Тэдний 1267 нь сургалтын ганцаарчилсан төлөвлөгөөгөөр хичээллэсэн гэнэ. Боловсролын сайдын 2024 оны А/81 дүгээр тушаалаар Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах журам, аргачлалыг боловсруулж, сургуулиуд өнгөрсөн хоёр жилд мөрдөж иржээ.
2026-08-18
Баруун Европын түүхэн дэх хамгийн халуун зургаа, долоодугаар сар тохиожээ
Баруун Европт энэ зун ер бусын халуун, хуурайшилттай байгаа тул ногоон байгууламж болон тариалангийн талбай шарлан гандаж, усны түвшин эрс буурснаас голын голдирол ил гарч эхэлснийг Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээллээ. Коперникийн Уур амьсгалын өөрч лөлтийн албаны хамгийн сүүлийн мэдээллээр энэ онд Баруун Европын түүхэн дэх хамгийн халуун зургаа, долоодугаар тохиожээ.
2026-08-18
Өрхийн бодит орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 4.8 хувиар доошлов
Өрхийн орлого, зарлагын энэ оны II улирлын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)ноос танилцууллаа. Эл тайлангаас харвал өрхийн бодит орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 4.8 хувиар доошилсон байна. Тухайлбал, 2023 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 2.8 сая төгрөг болсон нь даруй 137.9 мянгаар буурсан тоо аж.
2026-08-18
“COP17 хоосон тунхаглал бус, бодит шийдлийн индэр байх ёстой”
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) Улаанбаатар хотод өчигдөр эхэллээ. Монгол Улс түүхэндээ анх удаа дэлхийн 197 орны зочин төлөөлөгчдийг хүлээн авч, гадаад, дотоодын 12 мянга гаруй хүн ган, цөлжилт, газрын доройтлыг бууруулах гарц, шийдэл эрэлхийлж байна.
2026-08-18
ТӨК-иудын орон тоог 260-аар цөөлж, 67.3 тэрбум төгрөг хэмнэжээ
Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд төрийн өмчит компаниуд дахь давхардал, хийдлийг арилгаснаар “Чингис хаан баялгийн сан” нэгдлийн 14 компанийн орон тоог 260-аар цөөлж, захиргаа, түрээсний зардлаас 67.3 тэрбум төгрөг хэмнэжээ. Өнгөрсөн баасан гарагт тус нэгдлээс зохион байгуулсан “Төрийн өмчит компаниудын шинэчлэл ба өвөлжилтийн бэлтгэл” сэдэвт тайлангийн хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр ийнхүү танилцуулсан юм.
2026-08-17
“Бар” хочит барууны улс төрч
Колумби улсын шинэ Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприэлья энэ сарын 7-нд тангаргаа өргөж албан ёсоор үүргээ гүйцэтгэж эхлэв. Тэрбээр зургаадугаар сарын 21-нд болсон хоёр дахь шатны сонгуульд зүүний эвслээс өрсөлдсөн нэр дэвшигчийг багахан илүү гээр (48.7-49.6 хувь) ялж Төрийн тэргүүнээр сонгогдсон юм.
2026-08-17
АНУ-д суугаа монголчуудад бичиг баримтаа биедээ авч явахыг анхаарууллаа
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад амьдарч буй 18-аас дээш насны иргэдийг цагаачлалын болон оршин суух статусаа нотлох холбогдох бичиг баримтаа биедээ байнга авч явахыг зөвлөв. АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE)-наас хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг илрүүлэх, саатуулах, албадан буцаах ажиллагааг эрчимжүүлж буйтай холбогдуулан эл сэрэмжлүүлгийг гаргажээ.
2026-08-17
Индонезид газар 7.7 магнитудын хүчтэй хөдөлж, 51 хүн амиа алдлаа
Индонезийн Дорнод Нуса-Тенгара мужийн Флорес арлын эрэг орчимд өнгөрсөн бямба гаргийн 05.58 цагт газар 7.7 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас улмаас 51 хүн амиа алдаж, 113 хүн гэмтээд байна. Газар хөдлөлтийн улмаас 5000 орчим иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн бөгөөд хохирлын хэмжээ цаашид ч нэмэгдэх эрсдэлтэй гэнэ. Энэхүү гамшигт Флорес арлынхан хамгийн их хохирол амссан бөгөөд Энде болон Лабуан Бажо хотод чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн аж.
2026-08-17
Нийслэлийн 26 байршилд хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн, худалдаа эхлүүлэв
Хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос худалдан авах боломж бүрдүүлэхээр нийслэлийн есөн дүүргийн 26 байршилд үзэсгэлэн, худалдаа эхлүүлээд байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд энэ сарын 10-наас үзэсгэлэн, худалдааг эхлүүлсэн бөгөөд ирэх сарын 5-нд дуусах аж.
2026-08-17