Хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос худалдан авах боломж бүрдүүлэхээр нийслэлийн есөн дүүргийн 26 байршилд үзэсгэлэн, худалдаа эхлүүлээд байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд энэ сарын 10-наас үзэсгэлэн, худалдааг эхлүүлсэн бөгөөд ирэх сарын 5-нд дуусах аж. Харин Баянгол дүүрэгт хамгийн олон буюу 13 байршилд эл худалдааг явуулж буй. Тухайлбайл, тус дүүргийн нутагт байрлах “Орхон”, “Эфес” худалдааны төв, “Апекс”, “Баянголд үйлдвэрлэв” дэлгүүр, “Байгаль эх” цогцолбор, 1000 нэрийн барааны урд, Ахуй үйлчилгээний ордон, “Норд”, “Сод жаран” дэлгүүр, мөн долоо болон, 11 дүгээр байр, “Шинэ сандэй”, “Эрин хороолол”-д зохион байгуулж буй. Мөн Сүхбаатар дүүргийн IV хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, Сонгинохайрханд Толгойтын эцэс, Орбитын 10 дугаар гудамж, III үйлчилгээний төв, Чингэлтэйд “Бөмбөгөр” худалдааны төв, Тусгаар тогтнолын ордон, Хан-Уулд Ажилчны алдар талбай, III байрны урд, Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэнд тус тус болж байна. Түүнчлэн Багануур дүүрэгт энэ сарын 10-нд үзэсгэлэн, худалдааг эхлүүлсэн бол Багахангайд 19-нд, Налайхад 20-нд тус тус нээх гэнэ.
Ч.Туяа