Хөвсгөл аймгийн Мөрөн сумын VIII цэцэрлэгийг өргөтгөн, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болгожээ. Тодруулбал, 2024 оны улсын төсөвт тус цэцэрлэгийн өргөтгөл барих санхүүжилтийг тусгасан бөгөөд “Өсөх нум” ХХК гурван тэрбум төгрөгийн дүнтэй барилга угсралтын гэрээ байгуулж, тухайн жилийнзургаадугаар сарын 17-ноос эхлэн хэрэгжүүлэхээртохирсон байна. Гэрээний дагуу тус компани үүргээ гүйцэтгэж, барилгыг барьж дууссанбөгөөдирэх сарын 1-нд ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлаа хангажээ.
захиалагчийн хяналтыг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, зураг төслийн ажлыг “Грийн пайнт тийм” ХХК тус тус гүйцэтгэж буй аж. Шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар зургаан багш, мөн тооны туслах багш, тогооч, үйлчлэгч зэрэг 15 орчим хүн орон нутагтаа ажлын байртай болох нь. Түүнчлэн албан хаагчдын ажиллах нөхцөл сайжрахаас гадна цэцэрлэгийн хүчин чадал бараг гурав дахин нэмэгдэх аж. Өөрөөр хэлбэл, тухайн цэцэрлэгт өмнө нь 90 хүүхэд хүлээн авдаг байсан бол өдгөө нэмж 150 хүүхэд багтаах боломжтой болжээ. Ингэснээр уг цэцэрлэгийн хамран сургах тойрог хоёр хорооллоор өргөжиж, багачууд гэртэйгээ ойр, тав тухтай орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэхийг албаныхан онцолсон.
Мөн тус аймгийн Цагааннуур сумын хуучин цэцэрлэгийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул улсын байцаагчийн дүгнэлтээр үйл ажиллагааг нь зогсоосон байна. Үүнтэй холбоотойгоор 2024 оны улсын төсөвт 4.3 тэрбум төгрөгийн төсвөөр 150 ортой цэцэрлэг барьж буй бөгөөд есдүгээр сарын 1-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй гэнэ.
Ч.Цэлмэг