Олон улсын газар зүйн XXII олимпиад (IGEO2026)-ы Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод энэ сарын 1117-нд зохион байгуулжээ. Дэлхийн 50 орны 180 гаруй сурагч өрсөлдсөн уг олимпиадаас манай улс анх удаа алтан медаль хүртэж, түүхэн амжилт гаргалаа. Монгол Улсын багийг МУИСийн Газар зүйн тэнхимийн багш Ц.Цэндсүрэн, О.Мэндбаяр ахалсан бөгөөд “Шинэ эрин” сургуулийн сурагч Н.Нараа, “Гёте” сургуулийн сурагч А.Амина, нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч Б.Намуухан, “Хобби” сургуулийн сурагч Т.Маргад нар оролцсон байна. Тэднээс “Гёте” сургуулийн сурагч А.Амина алтан медалийн болзол хангав. Тэрбээр өмнө нь улсын газар зүйн XXIX, Олон улсын газар зүйн XXI олимпиадаас тус бүр хүрэл хүрэл медаль хүртжээ. Түүнийг эл олимпиадад тус сургуулийн газар зүйн багш Б.Батбаяр бэлтгэсэн аж.
Ийн манай сурагчид олон улсын хүүхдүүдтэй газар зүйн мэдлэгээ ашиглан бодит орон зайн асуудлыг шинжлэх, мэдээллийг тайлбарлах, нотолгоондтулгуурлан дүгнэлт гаргах, шийдэл боловсруулах чадвараарааөрсөлдөж, бахдам амжилт гаргав. Ташрамд, олимпиадын даалгаварнь бичгийн шалгалт, мультимедиа сорил, хээрийн дадлага ажил гэсэн үндсэн хэсгээс бүрддэг юм байна.