Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар хэлэлцлээ. Тухайлбал, “Тавантолгой түлш” ХХК нийт 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээр бэлтгэл горимд шилжжээ. Мөн сайжруулсан шахмал болон хагас коксон түлшээр тасралтгүй хангах бэлтгэл ажлыг бүрэн хийж, ирэх өвлийн улиралд БНХАУ-аас 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авахаар гэрээ байгуулсан байна.
Тодруулбал, “Тавантолгой түлш” компани энэ сарын 15-наас эхлэн шахмал түлш үйлдвэрлэх бэлгэлтээ хангаж, тээвэрлэхэд бэлэн болсон аж. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж буй бөгөөд 65 хувийг нь гүйцэтгэжээ.
Ч.Туяа