Башар Асадын үеэл Атеф Наджиб Сирийн шүүхээс ял сонсож буй нь. 2026 оны тавдугаар сарын 10
Түлхэн унагаагдаж улмаар Орос руу зугтсан Сирийн Ерөнхийлөгч асан Башар Асад болон түүний үеэл нарыг 14 жил үргэлжилсэн, хагас сая хүний аминд хүрсэн зөрчил тэмцэл, хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг хийсэн хэмээн буруутгаж, Сирийн шүүхээс эчнээгээр цаазаар авах ял саяхан оноов. Сирийн одоогийн Ерөнхийлөгч Аль Шараа ОХУ-д айлч лахдаа Асадыг Сирид эргүүлж өгөхийг хүссэн ч Владимир Путин хүмүүнлэгийн үүднээс зөвшөөрөөгүй гэдэг.
Сирийн шүүх Засгийн газрын гишүүн байсан хүмүүст ял өгч, ийм шийдвэр гаргахдаа түү нийг “нэг сая гаруй хүн, хүүхдүүдийг тамлан зовоож, баривчлан хорих” гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн байна. Түүнчлэн эхийн талаас Асадын үеэл болох Атеф Нажиб өмнөд Дераа мужид явуулсан хэлмэгдүүллийг удирдаж, улмаар бослого дэгдээж, хожим нь иргэний дайн өдөөсөн хэргийн учир мөн цаазын ял авчээ. Энэхүү Нажиб гэгч Сирийн армийн бригадын генерал цолтой бөгөөд Асадын үед 2011 онд өмнөд Дераа мужид Улс төрийн аюулгүй байдлын газрыг нь толгойлж байжээ. Шүүхийн тогтоолыг уншин сонсгож байхад Атеф Нажиб төмөр торон дотор зогсож байсан аж. Асадын Засгийн газрын өндөр албаны хүмүүсээс шүү хээр хэргээ шийдүүлсэн хамгийн том тушаалтны нэг нь энэ байв. Түүнчлэн цэргийн болон хүчний байгууллагын зургаан ажилтан, түүний дотор Асадын дүү Махерт мөн цаазын ял өгсөн байна. Махер нь армийн элитийн дөрөвдүгээр дивизийг командалж байсан бөгөөд хуучин дэглэм унамагц мөн Москва руу зугтжээ. Шүүхээс ял өгсөн хүмүүсийн дотор Батлан хамгаалахын сайд байсан Фахд аль-Фрейж оржээ. Шилжилтийн үеийн эрх баригчид хуучин Засгийн газрын гишүүдийг энэ онд шүүж эхэлсэн бөгөөд эхний ялыг Башар Асадад оноосон байна.

Башар Асад 1971 оноос Сири улсыг удирдсан эцэг Хафезаа нас барсны дараа 2000 онд Ерөнхийлөгч болжээ. Башар Асад 2011 онд тайван тэмцлийг харгис ширүүнээр дарж, тэр нь хөнөөл ихтэй иргэний дайн болон өргөжиж, хагас сая гаруй хүний аминд хүрч, 12 сая иргэн гэр орноо орхиж дүрвэхэд хүрчээ. Энэ дайнд Орос, Ираны тусламжтайгаар Башар Асад ялж, улсынхаа газар нутгийн ихэнх хэсгийг хяналтдаа авч, 2020-2024 оны арваннэгдүгээр сарын сүүлч буюу Сирийн нэгдсэн зэвсэгт сөрөг хүчин умардаас өмнөд хүртэл зогсолтгүй давшиж, замдаа тааралдсан томоохон хотуудыг эзлэн авах хүртэл Сири үндсэндээ сураг тасарсан байна. Өөрөөр хэлбэл, түүний тухай дэлхий дахин ярихаа байсан гэсэн үг.
Сирийн Засгийн газрын арми ч гойд эсэргүүцэл үзүүлсэнгүй. Орос, Иран ч хөндлөнгөөс оролцсонгүй. Асад эрх мэдлээ алдах нь тэр. Бараг 25 жил Сирийг захирсан Башар Асад, дүү Махер нар босогчид 2024 оны арванхоёрдугаар сард Дамаск хотод орж ирсний дараа Орос руу зугтав. Орос ч “хүмүүнлэг хандлагын үүднээс” Асад хийгээд түүний ойрын хүмүүст орогнол олгов.
Сирид байсан цэргийн баазуудыг нь хэвээр үлдээж, хариуд нь Башар Асадыг буцааж өгөхийг Сирийн шинэ эрх баригчид Москвагаас шаардав. Тэгтэл эдгээр баазыг гурван сарын дотор хамтарсан бэлтгэл сургуулилалт хийж байх төв болгон өргөжүүлэхээр тохирч харилцан ойлголцлын санамж бичигт Москватай саяхан гарын үсэг зурчхав.
Босогчид шийдвэртэй довтолгоон хийж, Сири дэх Башар Асадын дэглэм огцом хурдтай унасан нь олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд санамсаргүй явдал болсон юм. Ердөө 11 хоногт босогчид Алеппо, Хама, Хомс болон нийслэл Дамаск хотыг эзэлж авсан юм. 2011 оны Засгийн газрын эсрэг бослогоос эхлэн Сирид болсон чухал үйл явдлуудыг ВВС агентлаг дэс дараалан өгүүлсэн байх юм. “Баас” намын 61 жилийн дэглэм 2024 оны арванхоёрдугаар сарын 8-нд төгсгөл болжээ.
2011 оны гуравдугаар сар. Засгийн газрын эсрэг олон түмний бослого хөдөлгөөн Дераа хотод дэгдэж, эрх баригчид хэрцгийгээр нухчин дарав.
2011 оны намар. Зэвсэглэсэн сөрөг хүчин бий болж, “Сирийн чөлөөт арми” үүсэж, Сири улс иргэний дайны байдалд шилжив. 2012-2013 он. Хомс, Алеппо зэрэг том хотын төлөөх тулаан шатлан өргөжиж, ихээхэн хохирол үзэж, улс оронд нөлөөгөө тогтоохын төлөө тэмцэгч хүчнүүд хуваагдах боллоо. Дамаскийн хаяа хотуудад химийн зэвсэг хэрэглэв. 2014 оны зургаадугаар сар. Химийн зэвсгийг НҮБ-ын хяналт дор Сириэс гаргав. Үүнтэй зэрэгцэн алан хядагч “Исламын улс” бүлгийн үйл ажиллагаа ширүүсэж, өргөн уудам газар нутгийг эзлэв.
Гадаад орнуудын оролцоо дээд цэгтээ хүрэв
2015 оны есдүгээр сар. Дамаскийн албан ёсны хүсэлтээр Оросын агаар-сансрын цэрэг, дайны ажиллагаа албан ёсоор эхэлж, фронтын байдлыг үндсээр нь өөрчлөв.
2016-2018 он. Оросын Агаар-сансрын хүчин хийгээд Ираны хүчний дэмжлэгтэйгээр Сирийн арми гол гол хотуудад хяналт тавих боломжтой болж байв.
2019 он. Сири дэх Олон улсын эвслийн хийгээд орон нутгийн хүчээр “Исламын улс”-ыг устгав.
2020 он. Сири, Туркийн хооронд Идлиб мужийн хоронд гал зогсоох тухай удаан хугацааны түгжигдмэл байдлыг зогсоох тухай хэлэлцээр. 2023 оны хоёрдугаар сар. Сири, Туркийн умард нутагт олон мянган хүний амь авч одсон газар хөдөлсөн юм.
2023 он. Бүс нутгийн түвшинд Асадын дэглэмийг Арабын орнууд эргэн авчрах гэсэн дипломат оролдлогын эхлэл.
Асадын дэглэмийн сүйрэл
2024 оны арваннэгдүгээр сар. Идлиб, Алеппо, Хомс мужийн лалын шашинт хүмүү сийн толгойлсон бүлэглэлүүдийн гэнэтийн сүр хүчтэй довтолгоон.
2024 оны эхэн. Засгийн газрын цэргийн хүчийг сөхрүүлж, Хомс, Дамаск зэрэг хот сөрөг хүчний хяналтад шилжив.
2024 оны арванхоёрдугаар сарын 8. Башар Асадын дэглэм унав. Ерөнхийлөгч асан нь улс орноосоо урван гарч, Москвад хоргодох газартай болов. Асадын гэр бүлийнхэн хийгээд “Баас” намын 60 гаруй жил үргэлжилсэн ноёрхол эцэслэв.
Р.Жаргалант