Баруун Европт энэ зун ер бусын халуун, хуурайшилттай байгаа тул ногоон байгууламж болон тариалангийн талбай шарлан гандаж, усны түвшин эрс буурснаас голын голдирол ил гарч эхэлснийг Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээллээ. Коперникийн Уур амьсгалын өөрч лөлтийн албаны хамгийн сүүлийн мэдээллээр энэ онд Баруун Европын түүхэн дэх хамгийн халуун зургаа, долоодугаар тохиожээ. Тавдугаар сараас хойш нийт дөрвөн удаа халууны давлагаа тус бүс нутгийг дайран өнгөрсөн байна. 3-6 дугаар сарын хооронд тус бүсэд ажиглагдсан, нийт нутгийг хамарсан хэт халалт, хуурайшилт цаашид ч үргэлжлэн эрчимжих төлөвтэй гэнэ.
Франц,Испани,Герман,ИхБританиболонзүүнзүгийн зарим бүс нутагт хур тунадас болон хөрсний чийгшил олон жилийн дунджаас үнэмлэхүй бага байгааг хэмжилт судалгаагаар тогтоожээ. Хуурайшилттай бүс нутгууд дахь гол мөрний ус татарснаас голдирол нь хумигдах, ёроол дахь хаягдлууд гарч ирэх, газар тариалан, аялал жуулчлал, тээврийн үйл ажиллагаа саатах зэрэг эрсдэлүүд нүүрлэж эхэлжээ. Тухайлбал Сена, Райн, Дунай зэрэг томоохон гол, мөрний ус эрс татарчээ. Үүнээс болж хэд хэдэн улсын усны хангамж, газар тариалангийн усалгаа болон эрчим хүчний үйлдвэрлэл эрсдэлд ороод буй аж. Харин Зүүн Европ болон Скандинавын ихэнх нутгаар агаарын температур дунджаас доогуур байгаа гэнэ.
“Европ болон дэлхийн бусад хэсэгт нүүрлээд буй цаг агаарын эрс тэс нөхцөл байдал нь уур амьсгалын өөрч лөлтийг сааруулах, дасан зохицох, урьдчилан сэргийлэх бодлогыг эн зэрэгцүүлэн хэрэгжүүлэх ёстойг хүн төрөлхтөнд сануулж байна” гэж дээрх албаныхан дурджээ.
Н.Дүүл