Төв аймгийн Баянхангай сумын нутагт малчин аав, ээж нь хүүхдээ гэрт нь хараа хяналтгүй орхиж явснаас тогтоол ус руу орж амиа алдах эрсдэлтэй тулгарсныг цагдаагийнхан аварчээ.
Цагдаагийн байгууллагад энэ сарын 15-ны 11.30 цагийн үед “Гэртээ унтаж байсан хүүхэд минь алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу 11 алба хаагч, дөрвөн тээврийн хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар 15.50 цагийн үед гэрээс нь гурван км зайтай орших тогтоол усанд сууж байхад нь олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Ой зургаан сартай О гэх охиныг аав ээж нь гэртээ унтуулж орхиод малдаа яван 30-аад минутын дараа эргэж ирэхэд нь хүүхэд ийн алга болсон аж.
Г.Орчлон