Индонезийн Дорнод Нуса-Тенгара мужийн Флорес арлын эрэг орчимд өнгөрсөн бямба гаргийн 05.58 цагт газар 7.7 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас улмаас 51 хүн амиа алдаж, 113 хүн гэмтээд байна. Газар хөдлөлтийн улмаас 5000 орчим иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн бөгөөд хохирлын хэмжээ цаашид ч нэмэгдэх эрсдэлтэй гэнэ. Энэхүү гамшигт Флорес арлынхан хамгийн их хохирол амссан бөгөөд Энде болон Лабуан Бажо хотод чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн аж.
АНУ-ын Геологийн судалгааны албанаас мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Энде хотоос баруун хойд зүгт 68 км-ийн зайд, 10 км-ийн гүнд бүртгэгдсэн байна. Улмаар 1300 гаруй орон сууцын барилга, байгууламж сүйдсэн бөгөөд хөрсний гулгалт үүссэний улмаас гол авто замууд ч хаагджээ.
Бали арлын Денпасар хот дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газраас өөрийн хамрах тойрогт байгаа Хятадын иргэд, ялангуяа Флорес арлын Лабуан Бажо хотод ирсэн жуулчдад сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан. Афтершок буюу хүчтэй газар хөдлөлтийн дараах чичиргээ болон цунами болох эрсдэлтэй тул эргийн бүсээс аль болох хол газарт очихыг зөвлөжээ.
Э.Сүйлэн