Ховдод мэс засал хийхээр очсон эмч нарын баг цахилгаангүй, шатахуунгүй гацжээ
Алслагдсан аймаг, сумуудад багаараа очиж, эрүү, нүүрний гажигтай хүүхдүүдийг үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүй хамруулан, мэс засал хийдэг “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийнхөн өнгөрсөн сарын 24-31-нд Хөвсгөлийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаад ирсэн билээ. Тэд эл хугацаанд шүд, эрүү нүүрний мэс засал, эмчилгээ, гажиг засал, хүүхдийн бөөрний хагалгаа хүртэл хийсэн байна.
2026-08-14
Амьдралдаа заавал үзэх шидээвэр кинонуудыг таны амралтад
Энэ удаагийн “Кино сонин” буландаа гол төлөв сонгодог арт хаус, драм бүтээлүүдийг онцоллоо. Зарим дүрслэлийг үгээр илэрхийлэхээс илүүтэй үзэж, харж байж л мэдэрч, ойлгодог шиг сэтгэл догдлуулсан, эргэлзүүлсэн, ахин дахин үзээд л баймаар кинонууд багтаасныг дурдах нь зүйтэй биз ээ.
2026-08-13
Б.Оюун-Эрдэнэ, Б.Отгонболд нар Азийн наадамд оролцоно
Гадаах талбайн байт харвааны насанд хүрэгчдийн УАШТ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Дайчин чанар, тэсвэрийн талбар 360” талбайд болж өндөрлөв. Эрэгтэйчүүдээс компаунд харвааныганцаарчилсан төрөлд алтан медалийн төлөө “Алдар” спортын хорооны хоёр тамирчин цэц сорьсон. Залуу харваачдаас Т.Бат Л.Мөнхбаатарыг нэг оноогоор илүүрхэж (137:136) улсын аваргаар хоёр дахь удаагаа тодров.
2026-08-13
Ерөнхийлөгч, Пентагон хоёр зөвлөлдсөн нь зэвсэг хомсодсоныг нотлов
Засгийн газрынх нь баримтаар Ирантай хийж буй дайнд АНУ 37.5 тэрбум ам.долларын зардал гаргаад байв. Үүнийхээ ихэнхийг зэвсэгт зориулжээ. Энэ бол нэлээд хэдэн өдрийн өмнөх мэдээлэл. Батлан хамгаалахын сайд Пит Хегсет нь ч сэтгүүлчдийн асуултад хариулахдаа нөөц дундарсан гэж хэлж байлаа.
2026-08-13
АНУ-ын төсвийн алдагдал 2.1 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй
АНУ-ын Холбооны Засгийн газрын төсвийн алдагдал санхүүгийн жилийн эхний 10 сард 1.8 их наяд ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 169 тэрбум ам.доллароор нэмэгдэв. Түүнчлэн эл хугацаанд орлого гурван хувиар дээшилсэн ч зарлага нь таван хувиар өссөн байна. Үүнээс үзвэл энэ оны эцэс гэхэд төсвийн алдагдал 2.1 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй хэмээн Конгрессын төсвийн албанаас мэдээлсэн юм. Энэ нь өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан төсөөллөөс даруй 200 тэрбум ам.доллароор өндөр дүн аж.
2026-08-13
Нэг хоногт орон байрны хулгайн зургаан дуудлага бүртгэгдлээ
Цагдаагийн байгууллагад нэг хоногт буюу энэ сарын 12-нд орон байрны хулгайн зургаан дуудлага бүртгэгдсэн байна. Тодруулбал, ХанУул дүүргийн нутагт айлын хаалга эвдэн орж, дунд болон бага гарын мөнгөн аяга тус бүр нэг, Баянзүрх дүүргийн нутагт дунд гарын мөнгөн аяга тав, бага гарынх нэг ширхгийг хулгайлсан хэрэг гарчээ. Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумд айлаас “Самсунг” загварын 55 инчийн зурагт, айргийн хул, домбо хулгайлсан аж.
2026-08-13
Суурьшлын бүсэд баавгай үзэгдсэн тул сэрэмжтэй байхыг анхааруулав
Сүхбаатар дүүргийн Их Баян орчимд аялж явсан иргэнд ойролцоогоор 20 метрийн зайд бие гүйцсэн баавгай ойртож ирсэн тухай мэдээлэл нийслэлийн Байгаль орчны газарт иржээ. Тиймээс тухайн газрын ойр орчимд аялж, зугаалж буй иргэд уулнаас бууж, ойролцоох бүс нутаг газраас нэн даруй холдохыг анхааруулж сэрэмжлүүлэг гаргажээ. С
2026-08-13
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сэргээжээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орон тооны бус үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргалаа. Уг зөвлөл нь зам, тээврийн ослыг багасгах, нас баралтыг бууруулах чиглэл бүхий НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоол, 1968 оны Вена хотын Замын хөдөлгөөний тухай конвенц зэрэг олон улсын баримт бичгийг хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой юм.
2026-08-13
Багахангайгаас Эмээлт хүртэлх төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна гэв
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх 87.8 км төмөр замын барилга угсралт, гүүрэн байгууламж, ус өнгөрүүлэх хоолойн ажлын гүйцэтгэл 100, дэд бүтцийн угсралт 86.6 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Харин энэ онд эхлүүлсэн Хөшигийн хөндийг Эмээлт өртөөтэй холбох төмөр замын газар шорооны ажил 48.2 хувьтай үргэлжилж буй гэнэ.
2026-08-13
Хиймэл оюуны үндэсний зөвлөл байгууллаа
Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа үндэсний хороо, комисс, зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, Хиймэл оюуны үндэсний зөвлөлийг байгууллаа.
2026-08-13
“Ногоон-Улаанбаатар” эко орон сууцын хороолол байгуулах нь
Нийслэлийн ЗДТГ-аас Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай хамтран “Ногоон-Улаанбаатар” орон сууцын төсөл хэрэгжүүлж буй бөгөөд талууд хэрэгжилт, санхүүжилтийн асуудлаар хуралдлаа. Ногоон хөгжил, тогтвортой хот байгуулалтыг дэмжсэн энэхүү төслийг тус банкны 24.7 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх аж.
2026-08-13
Их, дээд сургуулиудын кредит цагийн төлбөр 15-30 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна
Төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр жил бүр нэмэгддэг бичигдээгүй хуультай. Тэгвэл энэ намар ч ялгаагүй, багц цагийн кредитээс шалтгаалж төлбөр нь харилцан адилгүй нэмэгдсэн байна. Тухайлбал, МУИС-д шинээр элсэгсдийн ерөнхий суурь хичээлийн нэг багц цагийн төлбөр 177 мянгаас 203, мэргэжлийнх нь 178 мянгаас 204 мянган төгрөг болсныг оюутнууд хэллээ.
2026-08-13
Газрын тосны үйлдвэрийг дотоодын цэргийн хамгаалалтад авна
Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилтай өнгөрсөн амралтын өдөр газар дээр нь танилцсан билээ. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэрбээр тус үйлдвэрийн ажилд тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн гацааг арилгах чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өглөө.
2026-08-13
Монгол орны газар нутгийн 81.9 хувь нь цөлжжээ
Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн болон Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид хамтран Монгол орны цөлжилт, газрын доройтлын үндэсний VI атлас, тайланг боловсруулснаа өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулав. Таван жил тутамд хийдэг эл үнэлгээгээр 2020 онд манай орны нийт газар нутгийн 76.9 хувь нь буюу ойролцоогоор 120.3 сая га талбай ямар нэг хэмжээгээр цөлжиж, доройтсоныг тогтоосон.
2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?
Орхон аймгийнБаян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт Эрх чөлөөний өргөн чөлөө-1 хаягт барьж байгаа “Будда вилла” хотхоны захиалагчид орон сууцын ордероо авч чадахгүйд хүрээд байна. Учир нь “Ай ти жи эм” ХХК нь дээрх хаяг дээр 2014 оноос 145 800 ам метр газар эзэмшиж, түүн дээрээ орон сууцын “Парк вью” хотхоныг төлөвлөн, улмаар барилга угсралтын ажлаа эхэлжээ. Гэтэл тус хотхоны төлөвлөсөн газарт “Дизель прогресс” ХХК нь 1700 ам метр газар эзэмших болж, түүн дээрээ хоёр блок 82 айлын 2-5 өрөө 53-109 ам метр орон сууцуудтай “Будда вилла”-г босгосон аж.
2026-08-13