“Khadat trail-2026” уулын жимийн гүйлтийн тэмцээнд хөнгөн атлекийн тамирчид оролцож, 12, 25, 55 км-ийн зайд хурд сорьж, аваргаа тодруулсан юм.
Цаг агаарын хүнд нөхцөлд уулын өөд, уруу гүйж, бартаа саад ихтэй замд тэсвэр хатуужил шалгадаг эл тэмцээний 12 км-ийн зайд зэвсэгт хүчний 327 дугаар ангийн холбооны зангилгааны дарга, дэслэгч О.Өлзий-Орших тэргүүлж, тус ангийн ажилтан албан хаагч, марафоны дөрвөн төрлийн дээд амжилтын эзэн, ОУХМ Г.Уугантуяа 50 км-ийн зайд VII байрт шалгарчээ.
Дэслэгч О.Өлзий-Орших марш тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд тасгийн төрөлд багаараа алт, зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш тусгай бэлтгэлийн тэмцээнд тасгийн төрөлд хүрэл медаль хүртэж, цэрэгжлийн спортын дөрвөн төрөлд багаараа хүрэл, цэргийн мэргэжлийн эмэгтэй офицерын ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртжээ.