Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт нэгдээрэй
“World clean up day” буюу эх дэлхийгээ цэвэрлэх өдрийг энэ сарын 19-ндУлаанбаатар хотод зохион байгуулна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд болох эл арга хэмжээнд оролцогчдыг цахимаар бүртгэж эхэлжээ. “World clean up day”нь хог хаягдлын бохирдлыг бууруулах, иргэдийн оролцоонд суурилсан байгаль хамгааллын соёлыг төлөвшүүлэх зорилготой дэлхийн хэмжээний хамгийн том сайн дурын хөдөлгөөнүүдийн нэг юм.
2026-09-08
Нэгдүгээр ангийнхны сурах бичгийг ирэх сарын 1 гэхэд нийлүүлж дуусгах нь
Бага боловсролын тэр дундаа нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилсэнтэй холбоотойгоор сурах бичгийн ханган нийлүүлэлт бага зэрэг удаашрах төлөвтэй. Гэсэн ч ирэх сарын 1 гэхэд 100 хувь хангахаа Боловсролын ерөнхий газраас өчигдөр мэдээллээ. Тус газрын дарга Х.Тамир ерөнхий боловсролын сургуулиудад дутагдалтай байгаа сурах бичгүүдийг нөхөн хэвлэх, түгээх ажлын багц тендер зарлаад буйг хэлээд “Одоохондоо 2-5 дугаар ангийнхны сургалт өмнөх жилүүдийн хөтөлбөрөөр үргэлжилж байгаа тул сурах бичгийн нөөц хангалттай.
2026-09-08
“Мал аж ахуйн уламжлалт мэдлэгийг хүнсний засаглалтай уялдуулна”
Бутаны Хаант Улсын Паро хотод өнгөрсөн долоо хоногт Дэлхийн хүнсний тогтолцооны анхдугаар дээд хэмжээний уулзалт болсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энэ үеэр хүнсний тогтолцоог өөрчлөн шинэчлэхийн зэрэгцээ соёл, үнэт зүйлсийг хадгалж, тогтолцооны сэтгэлгээг шинэчилж, байгальд түшиглэсэн шийдлүүдэд онцгой анхаарч ажиллахаар хэлэлцсэн аж.
2026-09-08
Хийсвэр хагалгааны үйл явцыг даашинзаар илэрхийлжээ
Дэлхийн миссийн тайзнаа ихэвчлэн тансаг хийц, гялалзсан чимэглэлтэй нүсэр даашинзнууд олны анхаарал татдаг. Харин энэ удаагийн шилдэг дизайнер шалгаруулах шатанд Уганда улсын мисс Тривиа Элл Мухозагийн өмссөн “Layers of life” даашинз шүүгчид, үзэгчдийн сонирхлыг ихэд татжээ. Уг бүтээл анагаах ухааны ойлголтыг загварын урлагтай хослуулж, хийсвэр (кесарево) хагалгааны үеэр харагддаг хүний биеийн долоон давхар бүтцийг уран сайхны хэлбэрээр илэрхийлснээрээ онцлог юм.
2026-09-08
Улаанбаатар болон 21 аймагт агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулжээ
Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулж дуусжээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яам болон Байгаль орчны корпорацтай хамтран хэрэгжүүлсэн уг төслийг 2023-2026 онд 8.9 сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжүүлсэн байна.
2026-09-08
Төсвийн алдагдлыг нэмэх замаар Засгийн газрын өрийг ихэсгэхгүй байхыг зөвлөв
Засгийн газрын зүгээс Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д энэ оны наймдугаар сарын 20-нд өргөн барьсан билээ. Энэхүү хуулийн болон дагалдах хуулиудын төслийг Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Эдийн засгийн хараат бус, мэргэжлийн зөвлөлөөс хэлэлцэн санал, зөвлөмж гаргасан. Эл зөвлөмжийг өчигдөр олон нийтэд танилцуулав.
2026-09-08
Банкнуудын эх үүсвэр 8.7 их наяд төгрөгөөр өсөн, бизнесийн зээлд 15 их наядыг зарцуулжээ
Монголын банкны холбоо (МБХ)-ноос банкны салбарын энэ оны эхний хагас жилийн тайланг танилцууллаа. Тайлант хугацаанд системийн нөлөө бүхий банкнуудын эх үүсвэр 22 хувиар буюу 8.7 их наяд төгрөгөөр өсжээ. Түүнчлэн уул уурхайн гаралтай түүхий эдийн олон улсын зах зээлийн үнэ өсөлттэй байгаагаас уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл болон барилгын салбарт бизнесийн зориулалтаар шинээр олгосон зээлийн хэмжээ 15 орчим их наяд төгрөгт хүрч, жилд 30 хувиар ахисан байна.
2026-09-08
“Замбуу тив-Бидний гэр”
Түвдээр “Губи лха нга” гэснийг монголоор үгчлэн орчуулбал “заяаны таван тэнгэр” юм. Заяаны таван тэнгэр бол хүний хувийн бие хамгаалагч. Тэд ямар ч үндэстний ямар ч шүтлэгтэй хүн бүрд байдаг. Тиймээс хүн бие, сэтгэлээ ёс суртахууны хувьд цэвэр, ариун байлгаваас зохилтой. Эс тэгвэл нөгөө бие хамгаалагчид чинь хүнээс хөндийрч, улмаар хамгаалахаа ч болино. Тэгэхдээ насан туршид чинь хүний араас дагаж явах болно. Тэд үйлийн үрээр хүнтэй холбоотой байдаг юм.
2026-09-07
Нийслэлийн дөрвөн сургууль ухаалаг номын сантай боллоо
“Сайн хөршүүд” олон улсын төрийн бус байгууллагын санаачилгаар БНСУ-ын “Какао банк”ны санхүүжилтээр “Ухаалаг номын сан” төслийг ерөнхий боловсролын дөрвөн сургуульд хэрэгжүүлжээ. Тодруулбал, Налайх дүүрэг дэх “Голомт” цогцолбор болон нийслэлийн 118, 189, 124 дүгээр сургуульд иж бүрэн тохижуулсан, дижитал боловсролыг дэмжсэн, орчин үеийн ухаалаг номын санг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөв.
2026-09-07
“Crossing bridges” фестивальд есөн орны 150 гаруй гэрэл зурагчин оролцож байна
“Crossing bridges” олон улсын гэрэл зургийн 23 дахь удаагийн фестиваль Улаанбаатар хотноо энэ сарын 3-9нд болж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус фестиваль нь зөвхөн гэрэл зургийн уралдаан бус, улс орнуудын соёлын солилцоо, найрамдал болон аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой олон улсын нэр хүндтэй наадам юм.
2026-09-07
Тост, Тосон бумбын нурууны орчны бүсчлэлийг тогтоож, тэмдэгжүүлжээ
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ-ын шийдвэрээр Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын дотоод бүсчлэл, зааг хэмжээ, менежментийн төлөвлөгөөг шинэчлэн тогтоосны дагуу эргэлтийн цэг болоод түүх, соёлын байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудад тэмдэг байршуулах ажлыг Хамгаалалтын захиргааныхан “Ирвэс хамгаалах сан” төрийн бус байгууллагын санхүүжилтээр 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэжээ.
2026-09-07
Хатныхаа паянг хайхраагүй хаан
Норвегийн хаан V Харальдыг жанч халахад хүү Хокон нь залгамжлан авав. Харальд хаан жирийн норвег хүмүүс дундаа маш нэр хүндтэй нэгэн байж. Тиймээс эцгийнхээ үлдээсэн өндөр зам мөрөөр замнахад VIII Хокон хаанд ихээхэн төвөгтэй байх биз хэмээн Норвегт олон хүн бодож байв.
2026-09-07
Дэлхийг бүжиглүүлсэн “галзуу” залуу
Түүнийг тайзнаа гармагц олон мянган хүн нэгэн зэрэг дэвхцэж, догдолж эхэлдэг. Хар костюм, бараан нүдний шилээр гангарсан “догшин” эр морь унаж буй мэт гараа савчуулахад үзэгчид ч түүнийг ягштал даган бүжиглэнэ. Тэр бол PSY.
2026-09-07
Зөвшөөрлийг шинэчилж, хялбар зохицуулна
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д өнгөрсөн долоо хоногт Зөвшөөрлийн шинэчлэл, хялбар зохицуулалт, бизнесийн таатай орчин сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.
2026-09-07
NASA-гийнхны илрүүлсэн “жижиг улаан цэг” хар нүхний нууцыг тайлах уу
Одон орон, сансар судлалын шинжлэх ухаанд энэ онд олон сонирхолтой үйл явдал тохиосоор байна. Тухайлбал, NASA-гийн одон орон судлаачдын нэг Нэнси Грэйс Романы нэрэмжит, тэнгэрийг бүхэлд нь зураглах чадвартай сансрын супер дуранг өнгөрсөн сарын 30-нд амжилттай хөөргөв. Энэ нь тус агентлагийн “Hubble”, “James webb”-ийн дараагийн үеийн өргөн хүрээний судалгааг хийх бөгөөд харанхуй энерги, матери, экзопланет болон орчлон ертөнцийн бүтцийг илүү нарийн хэмжихээрээ онцлогтойг “Ройтерс” агентлагаас мэдээлжээ.
2026-09-07
Өвлийн эхэн сард хүйтэн, хур тунадас ахиу орох нь
Цаг уурын байгууллагаас ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг танилцууллаа. Өвлийн эхэн буюу арваннэгдүгээр сард хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөв ажиглагдсан байна. Иймд зундаа хуурай гандуу, бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай нутаг орныхон малын тэжээл нөөцлөх, өвлийн бэлтгэлээ эртнээс хангахыг албаныхан зөвлөжээ.
2026-09-07
Бүлэг хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох өргөдөлд 4100 хүн нэгджээ
Бүлэг хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох тухай нийтийн өргөдөлд өчигдрийн байдлаар 4100 гаруй иргэн гарын үсэг зурж нэгджээ. Иргэн Н.Шинэцэцэгийн санаачилсан уг өргөдлийг “D-Parliament” системд байршуулсан бөгөөд 100 мянган иргэний дэмжлэг авбал эл асуудлыг хууль санаачлах хэмжээнд холбогдох журмын дагуу УИХ-аар хэлэлцэх юм.
2026-09-07
Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчилнө
УИХ-ын ээлжит чуулган энэ сарын 15-нд эхэлнэ. Өнөөдөр нээх ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эхний нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг л хийж амжих юм. Тиймээс ээлжит чуулганаар тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэхээс гадна ирэх оны улсын төсвийг батална. Мөн намрын чуулганы төгсгөлд дараагийнхаар нь хэлэлцэх асуудлыг тодорхой болгодог уламжлалтай.
2026-09-07
БНСУ-тай байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчилнэ
БНСУ-д манай улсын 60.9 мянган иргэн оршин сууж байна. Тухайлбал, 20042026 он хүртэл 22 жилийн хугацаанд Монгол Улсаас тус улсад нийт 39 мянга орчим иргэн хөдөлмөр эрхлэхээр очжээ. Сүүлийн жилүүдэд хүүхэд, гэр бүлтэй иргэдийн тоо нэмэгдэж буй тул хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалын үйлчилгээ төдийгүй халамж, хамгааллын цогц үйлчилгээ шаардлагатай болж байна.
2026-09-07