БНСУ-д манай улсын 60.9 мянган иргэн оршин сууж байна. Тухайлбал, 20042026 он хүртэл 22 жилийн хугацаанд Монгол Улсаас тус улсад нийт 39 мянга орчим иргэн хөдөлмөр эрхлэхээр очжээ. Сүүлийн жилүүдэд хүүхэд, гэр бүлтэй иргэдийн тоо нэмэгдэж буй тул хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалын үйлчилгээ төдийгүй халамж, хамгааллын цогц үйлчилгээ шаардлагатай болж байна. Үүний хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир албаны хүмүүсийн хамт БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйл чилгээний төвийн ажлын үр дүн, бү тээмжийг нэмэгдүүлэх, монгол иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр санал солилцжээ. Тодруулбал, манайх тус улстай 2007 онд нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан бөгөөд үүнээс хойш хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, хууль эрх зүйн орчин, хөдөлмөрийн зах зээл, иргэдийн шилжилт хөдөлгөөний нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдсөн байна. Иймд өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн хэлэлцээрийг шинэчлэх талаар ярилцаж, ажлын хэсэг байгуулахаар болжээ.
Одоогоор найман улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсны нэг нь Өмнөд Солонгос.
Түүнчлэн тус улсын Үндэсний тэтгэврийн албаны дэд дарга Жон Тэ Гю-тэй уулзаж, ахмад настны нийгмийн хамгаалал, тэтгэвэр, урт хугацааны асаргаа, халамжийн үйлчилгээ, цахим болон нэгдсэн мэдээллийн тогтолцооны талаар санал солилцсон байна.
Ч.Болор