“Сайн хөршүүд” олон улсын төрийн бус байгууллагын санаачилгаар БНСУ-ын “Какао банк”ны санхүүжилтээр “Ухаалаг номын сан” төслийг ерөнхий боловсролын дөрвөн сургуульд хэрэгжүүлжээ. Тодруулбал, Налайх дүүрэг дэх “Голомт” цогцолбор болон нийслэлийн 118, 189, 124 дүгээр сургуульд иж бүрэн тохижуулсан, дижитал боловсролыг дэмжсэн, орчин үеийн ухаалаг номын санг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөв. Өдгөө номын сан зөвхөн цаасан ном хураасан танхим байхаа больж, хүүхэд багачуудын сэтгэн бодох чадвар, мэдээллийн технологийн боловсрол, бү тээлч сэтгэлгээг тэлэх хөгжлийн гол орон зай болсон. Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн эл номын сан ухаалаг дэлгэц, таблет болон цахим номын сангийн системтэй холбогдсон аж.
Уламжлалт хэв маягийг эвдсэн орчин үеийн тавилга, тохижилт нь сурагчдад таатай уур амьсгал бүрдүүлэхийн зэрэгцээ хүүхэд бүрд тэгш боломж олгож буйгаараа чухал ач холбогдолтой юм байна.
Ч.Болор