УИХ-ын ээлжит чуулган энэ сарын 15-нд эхэлнэ. Өнөөдөр нээх ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эхний нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг л хийж амжих юм. Тиймээс ээлжит чуулганаар тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэхээс гадна ирэх оны улсын төсвийг батална. Мөн намрын чуулганы төгсгөлд дараагийнхаар нь хэлэлцэх асуудлыг тодорхой болгодог уламжлалтай. Үүний дагуу ээлжит чуулганаар цаг хугацааны дээрх асуудлаас гадна Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх аж.
Түүнчлэн 2023 онд шинэчлэн баталсан Улс төрийн тухай хуульд дахин “засвар” хийх нь. Манай улсад хэрэгждэг хуулиуд дундаас хамгийн их өөрчилдөг УИХ-ын тухай хууль ч жагсаалтаас гадуур өнгөрсөнгүй. Үүнээс гадна НӨАТын, Боловсролын ерөнхий, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын зэрэг иргэдийн амьдралд илүү ойрхон хуулиудад ч өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.