Дэлхийн миссийн тайзнаа ихэвчлэн тансаг хийц, гялалзсан чимэглэлтэй нүсэр даашинзнууд олны анхаарал татдаг. Харин энэ удаагийн шилдэг дизайнер шалгаруулах шатанд Уганда улсын мисс Тривиа Элл Мухозагийн өмссөн “Layers of life” даашинз шүүгчид, үзэгчдийн сонирхлыг ихэд татжээ. Уг бүтээл анагаах ухааны ойлголтыг загварын урлагтай хослуулж, хийсвэр (кесарево) хагалгааны үеэр харагддаг хүний биеийн долоон давхар бүтцийг уран сайхны хэлбэрээр илэрхийлснээрээ онцлог юм.
Дизайнер Киша Абдалла ээж болсон хувийн туршлагаасаа сэдэвлэн, шинэ амьдрал мэндлэх үйл явцын гайхамшгийг загварын хэлээр өгүүлэхийг зорьжээ. Тэрбээр арьс, өөхөн болон холбогч эд, булчин, хэвлийн гялтан, умай, ураг орчмын хальс зэрэг биеийн бүтцийг торго, торон даавуугаар дүрслэн бүтээсэн байна.
Өнгөний сонголтыг тодорхой үндэстэн, арьсны өнгөтэй холбохоос зайлсхийж, эх хүний тэсвэр хатуужил, эмэгтэй хүний бие мах бодын онцлогийг нийтлэг утгаар нь илэрхийлэхийг хүссэн аж. Ийнхүү “Layers of life” нь зөвхөн гоёмсог даашинз бус, шинэ амьдрал мэндлэх үйл явц, эх хүний хүч чадлыг анагаах ухаан, загварын урлагаар дамжуулан өгүүлсэн содон бүтээл болжээ.
Э.Сондор