Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулж дуусжээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яам болон Байгаль орчны корпорацтай хамтран хэрэгжүүлсэн уг төслийг 2023-2026 онд 8.9 сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжүүлсэн байна. Ингэснээр агаар дахь хүхэрлэг хий, азотын исэл, PM2.5, PM10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын бусад үзүүлэлтийг тасралтгүй хэмжих боломж бүрдэж буй юм.
Хэмжилтийн мэдээллийг иргэд agaar. gov.mn сайтаас харах боломжтой боллоо. Өмнө нь зөвхөн агаарын чанарын одоогийн төлөв байдлыг оруулдаг байсан бол энэ удаад урьдчилсан мэдээг давхар харах боломжтой болсныг салбарын яамнаас мэдээлэв.
У.Сүрэн