“Playtime Festival”-ийг зохион байгуулж буй Гачуурт, Монгол шилтгээний байрлах хэсэгрүү үерийн ус орж эхэлжээ. Өчигдөр 17.00 цагийн үед Туул голын үерийн түвшин 280 хүрсэн боловч халиагүй байсан бол 22.00 цагийн байдлаар 288 см болж эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байна.
Тус арга хэмжээнд 50 мянга гаруй залуус оролцож байгаа.
Иймд тус наадмыг зохион байгуулагчдын зүгээс гурав дахь өдрийн хөтөлбөрийг цуцалж, мэдэгдэл гаргажээ.
Тодруулбал, “Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Playtime Festival нь Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлан 2023.07.08-ны хөтөлбөрийг албан ёсоор цуцалж буйг мэдэгдэж байна. Та бүхнээс хүлцэл өчье” хэмээжээ.