Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

Бага ангийн сурагчдын үгийн сан өдөрт 1000-аас хэтрэхгүй болжээ

Дижитал эриний хүүхдүүд их, бага хэмжээгээр дэлгэцийн хамааралтай болсоор байгааг СЭМҮТ-өөс анхааруулсаар буй. Ялангуяа хүүхдийг төрсөн цагаас нь дэлгэцтэй нөхөрлүүлсний нөлөөгөөр хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ амьд харилцаа үүсгэхээ больж, гар утас, таблет, зураг зэрэг амьгүй зүйлстэй ярилцаж эхэлдэг гэнэ.
2026-05-15

Лам хүүхдүүдэд суурь боловсролыг заавал эзэмшүүлэхийн зэрэгцээ, монгол хэл, соёлын сургалтад хамруулна гэв

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны их сургуулийн дэргэдэх төрөлжсөн ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
2026-05-14

Хот, хөдөөний сургуулиудын сургалтын чанарын ялгаа 1.8 жилд хүрэв

Ерөнхий боловсролын сургуулиудын хот, хөдөөний сургалтын чанарын ялгаа 1.5-1.8 жилд хүрээд буйг Боловсролын яамнаас өчигдөр мэдээллээ. Уг судалгааг хийхдээ 2022 оны PISA олон улсын шалгалтын үнэлгээнд үндэслэсэн бөгөөд үүгээр манай сурагчид математикийн мэдлэгээр дэлхийн хүүхдүүдээс 2-3, унших чадвараар таван жил хоцрогдолтой байгаа нь тогтоогдсон юм.
2026-05-06

Багшийн гүйцэтгэлийг тухайн байгууллага нь дотооддоо үнэлэх нь 

Элсэлтийн шалгалт, багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн зохион байгуулах талаар Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр мэдээлэв.
2026-04-29

Сурагчдад зориулсан сүүний стандарт боловсруулна 

“Сүү” хөтөлбөрт энэ оны байдлаар 17 аймаг, нийслэлийн 344 сургууль, 172 цэцэрлэгийн 306 621 хүүхэд хамрагдаж байна. Эл хөтөлбөрт эцэг, эх, асран хамгаалагчдын дэмжлэг, орон нутгийн санхүүжилтээр 32 тэрбум төгрөг зарцуулж буй. Манай улс сүү, сүүн бүтээгдэхүүнд MNS 0219:2025 стандарт мөрддөг ч үүнд хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон хэмжээ, баяжуулалт, савлагааны асуудлыг тусгаагүй байж.
2026-04-28

Багш дутагдалтай сургуульд ажилласан залуусыг цэргийн алба хааснаар тооцно 

Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсролын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай тогтоолыг та­нилцуулж, “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдоос чө­лөөлье” цогц арга хэмжээг батлуулсан билээ.
2026-04-28

Нийслэлийн хэмжээнд англи хэлний 210 багш дутагдалтай байна

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарыг чадавхжуулах болон дутагдлыг нөхөх арга хэмжээ­ний талаар танилцуулав.
2026-04-22

PISA үнэлгээний шалгалтын өнгөрсөн оны дүн гараагүй байна гэв

Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдрийн шуурхай хурал дээрээ боловсролын зургаан шинэчлэлийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжлэв. Тэр дундаа PISA буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээг зогсоосон байгааг онцлон мэдэгдэв. Манай улс 2022 онд анх удаа уг үнэлгээнд ерөнхий боловсролын сургуулийн 15 настай хүүхдүүдийг хамруулсан юм.
2026-04-09

Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноог өндөрсгөжээ

Элсэлтийн шалгалт хаяанд тулах­тай зэрэгцээд их, дээд сургуулиудын ирэх хичээ­лийн жилийн оюутан элсүүлэх босго оноог уламжлал ёсоор шинэчлэн тогтоогоод бай­на. Сур­гуулиуд 2026-2027 оны хичээлийн жилд ба­ка­лаврын хө­төлбөрт оюутан элсүүлэх босго оноо, журмаа боловсруулсан бөгөөд түү­нийг нь Боловсролын сайд А/34 дүгээр тог­тоол­оор ба­талж, жагсаалтыг танилцуулав.
2026-04-02

Англи хэлний нийт багшийн 20 хувь нь ур чадвараа дээшлүүлэв 

Британийн Элчин сайдын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих нь” төслийн үр дүнтэй Боловсролын сайд танилцсан байна. Тус төсөлд алслагдсан найман аймгийн төрийн өмчийн 219 сургуулийн англи хэлний 739 багш хамрагдаж байгаа аж. Тэдгээр багшийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлснээр 140 мянга гаруй хүүхдийн сурч боловсрох, авьяас чадвараа хөгжүүлэх боломж нэмэгдэнэ гэж төслийн багийнхан үзэж буй юм. 
2026-03-27

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
2026-03-26

I-II ангийн сурах бичгийн жагсаалтыг баталлаа

Бага боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилд хэрэглэх I-II ангийнхны сурах бичгийн жагсаалтыг баталсныг Боловсролын яамнаас мэдээллээ. Ерөнхий боловсролын мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар баталсан энэхүү жагсаалтын дагуу судлагдахуун тус бүрээр сурах бичгийн эхийг зохиох тендер зарлан, сонгон шалгаруулалт зохион байгуулж, ирэх намраас өмнө хэвлэлтэд шилжүүлэхээр төлөвлөжээ.
2026-03-25

Монгол хэл бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд болно

Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгийн шалгалт"-ын тов гарлаа. Энэхүү шалгалт нь эх хэлний дархлааг дэмжих зорилготой бөгөөд их, дээд сургуульд элсэх босго 400 оноог давах зайлшгүй шаардлагатай сорил юм.
2026-03-23

Бие даалтын долоо хоног ирэх даваа гарагт эхэлнэ

Боловсролын сайдын Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай 2025 оны А/95 дугаар тушаалын дагуу I, II улиралд бие даалтын долоо хоногийг зохион байгуулж буй. Хи­ чээлийн I улирлын бие даалтын долоо хоног өнгөрсөн аравдугаар сарын 20-24 хооронд болсон. Харин II улирлын бие даалтын долоо хоногийг орон нутагт энэ сарын 23-27, нийслэлд 30наас ирэх сарын 3 хүртэл зохион байгуулах юм.
2026-03-20

Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар явуулах боломжгүй болжээ

Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулах Боловсролын сайдын чиглэлийн дагуу энэ сарын 7-нд “Турших шалгалт”-ыг зохион байгуулсан боловч мэдээллийн технологийн дэд бүтэц, программ хангамжийн хүчин чадал, серверийн ачаалал зэрэг техникийн нөхцөл байдлаас шалтгаалан шалгалтыг цахим хэлбэрээр тогтвортой зохион байгуулах боломжгүй болсон талаар Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр мэдээллээ.
2026-03-11

Сургууль бүрд скаутын холбоо байгуулна

Боловсролын ерөнхий газар Монголын скаутын холбоо хамтран ажиллахаар санамж бичиг байгуулж, гарын үсэг зурав. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сайн дурын бүлэг байгуулах, ирээдүйн сайн иргэн төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм байна.
2026-03-06

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
2026-03-02

Монгол бичгийн зөв бичих дүрэм баталж, бүх нийтээр дагаж мөрдөхөөр болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн энэ сарын 11- ний ээлжит бус хурлаар монгол бичгийн зөв бичих дүрмийг баталж, бүх нийтээр даган мөрдөхөөр бол­лоо. Тодруулбал, Монгол хэлний тухай хуулийн 8.1, 8.2, 8.3, 22.1 дэх заалтыг үндэслэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн 2025 оны долоодугаар сарын 7-нд монгол бичгийн зөв бичих дүрэм боловсруулах ажлын хэсэг байгуулсан юм.
2026-02-13