Нийслэлийн хэмжээнд нийт гадна зар сурталчилгааны зөвшөөрөлтэй 496, зөвшөөрөлгүй 250 хаягийн байгууламж байна.
Стандарт шаардлага хангаагүй, өнгө үзэмжгүй, орчны аюулгүй байдал хангаагүй харах орчин хязгаарласан, хяналтын камер халхалсан, хориглосон байршилд зөвшөөрөлгүй тавьсан зар сурталчилгааны байгууламж, рекламын самбаруудыг албадан буулгах ажлыг ирэх сараас эхлүүлнэ.
Нийслэл хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангахад шинэ дэвшилтэт технологийг ашиглах бодлогыг хэрэгжүүлэн ажиллана.