Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрэлттэй мэдээ

Өрхийн дундаж орлого, зарлага өссөн гэв

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийг танилцууллаа. Тодруулбал, тайлант хугацаанд манай улсын нийт өрхийн дундаж орлого 1.9 сая төгрөг байсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 71 700 төгрөгөөр өссөн дүн аж. Үүнд цалин хөлс 79 400, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 9400 төгрөгөөр өссөн нь түлхүү нөлөөлжээ. Мөн нэг өрхийн сарын бодит зарлага 1.9 сая төгрөг болж 2024 оны мөн үеийнхээс 93 700 төгрөгөөр мөн өссөн байна. Уг өсөлтөд хүнсний бус бараа, үйлчилгээний зардал хамгийн их буюу 84.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн гэнэ.
2025-11-18

Б.Жавхлан: Хасвал нэмнэ, нэмбэл хасна гэсэн зарчмаар ажиллаж, төсвийг баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийг УИХ-аар баталсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй сайд нар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. Засгийн газрын анх өргөн барьсан төсвийн төсөлд УИХ зарим засвар хийж, макро үзүүлэлтийг сайжруулсан хэмээн Сангийн сайд үзэж буй. Төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөг байсныг 1.1 болгон бууруулж баталсан аж.
2025-11-17

Увс, Ховд аймагт шинэ бага сургуулиуд үүдээ нээхэд бэлэн боллоо

Увс, Ховд аймагт шинэ бага сургуулиуд үүдээ нээхэд бэлэн боллоо
2025-11-12

Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа эргэлт 21.5 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 5.2 хувиар буурсан дүн болсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ
2025-11-11

Бизнесийн ёс зүй, хариуцлага нь хөрөнгө оруулалтын чухал шалгуур гэв

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төв, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Бизнесийн ёс зүй, комплаенсын үндэсний III форум”-ыг өчигдөр зохион байгууллаа. Тус форум нь Монгол Улсад байгаль орчин, нийгэм, засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, ёc зүйтэй, хариуцлагатай бизнесийн орчныг төлөвшүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын бодлого, туршлага, шийдлүүдийг хуваалцах чухал талбар болдог.
2025-11-07

ХААН Банк “Гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт” сэдэвт  сургалт зохион байгууллаа

ХААН Банк гадаад худалдаа эрхлэгч, олон улсын төлбөр тооцоо тогтмол гүйцэтгэдэг харилцагч аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүдэд зориулан “Гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт” сэдэвт сургалтыг 2025 оны 10-р сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
2025-11-05

Үндэсний хувьчлалын сан нь нэгж эрхээ эргүүлэн худалдан авна

Үндэсний хувьчлалын сан (ҮХС) буюу хамтын хөрөнгө оруулалтын сан нь Компанийн тухай хуулийн дагуу, МХБ-ээр дамжуулан өөрийн нэгж эрхээ зах зээлээс эргүүлэн татахаар болжээ. Тодруулбал, нэгж эрхийн зах зээлийн ханш нь тухайн үеийн цэвэр хөрөнгийн үнэлгээний 15-аас бага хувиар үнэлэгдэж байвал зах зээлээс эргүүлэн авах юм байна. ҮХС нь өдгөө 50 сая ширхэг нэгж эрх гаргасан бөгөөд үүнийхээ таван хувийг энэ оны дуустал худалдан авах аж.
2025-11-05

ХААН Банк Лондонгийн хөрөнгийн биржийн FTSE Russell-ийн индекст багтсан Монголын анхны компани боллоо

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “ХААН Банк” ХК Их Британийн Лондонгийн хөрөнгийн биржийн харьяа  FTSE Russell компанийн “Хөгжиж буй зах зээл” (Frontier Market) индексийн бүрэлдэхүүнд  багтсан Монголын анхны компани боллоо.
2025-10-28

Дотоод үнэт цаасыг арилжин найман тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Засгийн газрын богино болон дунд хугацаат дотоодын үнэт цаасны (ЗГДҮЦ) анхдагч зах зээлийн арилжааг энэ сарын 29-нөөс эхлүүлэхийг МХБ-ээс мэдээллээ. Тодруулбал, богино буюу 52 долоо хоногийн хугацаатай, хямдралтай, нэг бүр нь 100 000 төгрөгийн ханштай, 40 000 ширхэг, нийт дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгох аж.
2025-10-28

“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу 30 орчим грамм алтны үнэ 4300 ам.доллароос давж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Ингэснээр уг металлын ханш зургаан сарын хугацаанд 40 орчим хувь, жилийн дотор бараг хоёр дахин өссөн үзүүлэлт боллоо. Улмаар 2026 оны эцэст 5000 “ногоон”-оос давах магадлалтайг ч шинжээчид дурдсан. Дэлхий дахинд хамгийн аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогддог, эдийн засгийн чадавхыг илэрхийлж, валютын нөөц болдог алтны үнэ ийнхүү өссөөр буйтаатай мөчлөгийг бид хэрхэн ашиглаж байна вэ. Алттай холбоотойгоор төрөөс баримталж буй бодлогыг сонирхлоо.
2025-10-24

Шинээр кредит карт захиалбал “амттай” урамшуулал таныг хүлээж байна

Шинээр кредит карт захиалбал “амттай” урамшуулал таныг хүлээж байна
2025-10-23

 “Санхүүжүүлэх төсөл нэг бүрийг сайн нягтлах шаардлагатай”

Улс төсвийг хэлэлцэн, батална гэдгийг энгийнээр хэлбэл нэгэн айл өрх ирэх жилд олох бүх орлогоо тооцон, хэнд, ямар ажил хийхэд хэдэн төгрөг зарцуулах, аль өр төлбөрөө барагдуулах, юу худалдаж авах, хаана хөрөнгө оруулах вэ гэх мэтээр хуваарилна гэсэн үг. Орлогын зарцуулалтыг гаргахдаа эрэмбэлэн, нэн тэргүүнд шаардлагатай зүйлсэд хөрөнгө зарахыг хичээх нь зүй. Мөн шинээр худалдан авах зүйлс нь урт хугацаанд өгөөжтэй, амьдралын чанарыг нь дээшлүүлж, эрүүл саруул, урт наслуулахад хэрэгтэй байвал зохих нь мэдээж.
2025-10-23

Манай улсын зээлжих зэрэглэлийн түвшин нэг шат ахив

Олон улсын “Moody’s” агентлагаас Монгол Улсын 2025 оны зээлжих зэрэглэлийг B2-оос B1 бол¬гон ахиулж, урт хугацааны төлөвийг тогтвортой хэвээр хадгалсныг зарлалаа. Энэ нь манай орны хувьд 2014 оноос хойш авсан хамгийн өндөр зээл¬жих үнэлгээ бөгөөд улсын эдийн засгийн бодлогын залгамж чанар, гадаад итгэлцэл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүчин зүйл болохыг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
2025-10-20

“Танд талархъя” урамшуулалт аян үргэлжилсээр байна

ХААН Банк хамгийн том шагналын сантай, гайхалтай урамшуулал, бэлгээр дүүрэн “Танд талархъя” аяныг  12-р сарын 31-ний өдрийг дуустал нийт харилцагчдынхаа дунд зарласан билээ.
2025-10-17

 Алтны ханш унц нь 4000 ам.долларын босго давлаа

АНУ-ын эдийн засгийн төлөв, Засгийн газар нь санхүүжилтгүй болсонтой холбоотой болгоомжлол алтны үнийн шуургалсан өсөлтөд эрч нэмснээр түүхэнд анх удаа алтны спот ханш унц нь 4000 ам.долларын босго давлаа. Хөрөнгө оруулагчид алт руу анхаарал хандуулсан хэвээр байгаа бөгөөд лхагва гарагт унц алтны үнэ 0.4 хүртэл хувиар өсөж 4001.11 ам.долларт хүрсэн юм.
2025-10-09

Унц алтны үнэ 3963 ам.долларт хүрч, дахин дээд амжилт тогтоолоо

Алтны ханш энэ он гарсаар 50 гаруй хувиар өсөөд байгаа нь 1979 оноос хойших хамгийн өндөр өсөлттэй жил боллоо. Тухайлбал, өчигдрийн арилжаа¬гаар алтны ханш унц нь 3963 ам.долларт хүрч, түүхэн дээд амжилтын буухиагаа дахин шинэчлэн тогтоов.
2025-10-08

AI-аар үүсгэсэн хуурамч вэбсайтаас сэргийлээрэй!

Сүүлийн үеийн хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийн нэг сөрөг нөлөө нь цахим залилагчдад ямар ч вэбсайтыг маш хурдан хуулбарлан бүтээх боломж олгоод байна. Тиймээс та интернэт орчинд гярхай байж, аливаа вэбсайтад хандахаасаа өмнө дараах зөвлөмжийг дагаарай.
2025-10-06

ХААН Банкны ЮнионПэй картын 5%-ийн буцаан олголттой аян эхэллээ

ХААН Банк ЮнионПэй карт эзэмшигч харилцагчдадаа зориулан худалдан авалт бүрд буцаан олголт авах боломжтой “ЮнионПэйтэй ертөнцийг нээгээрэй” ээлжит урамшуулалт аянаа зарласныг дуулгахад таатай байна.
2025-10-02