- Эхлэл
-
“Өнөөдөр”-ийн сэдэв
“Агаарын бохирдол ихэссэн нь 1984 оноос хойш нэг ч ДЦС бариагүйтэй холбоотой”
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооныхон агаарын бохирдол, утааны асуудалтай холбоотойгоор “Түлш, зуухны стандарт ба хяналт” сэдэвт дэд хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Ирэх сард зохион байгуулах утааны сонсголыг угтан уг хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэе.
2025-01-23
Барилгын салбарт үүрлэсэн залилагчид
“Ковид-19” цар тахлын үеэс уналтад орсон барилгын салбар сэхэл авалгүй байсаар эцэстээ луйварчдын үүр болжээ. Барилга барих тусгай зөвшөөрөлтэй л бол ямар нэгэн аргаар газар авсан этгээд орон сууцжуулна гэж сайхан амлах замаар олон хүнийг залилах явдал гаарсныг хуульчид хэлж байна. Гэвч эцсийн дүндээ орон сууц захиалсан иргэд цаасан дээр “сүндэрлэсэн”, гоё барилгын зурагтай л үлдэх тохиолдол цөөнгүй гарах болов.
2025-01-16
“Өвлийн улиралд уушги, зүрх, судасны өвчлөл 2-4 дахин ихсэж байна”
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангах ажлын хэсгийнхэн гурван цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс эхнийх нь болох “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Үүний хүрээнд агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр одоогоор авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилтийн үр дүн, цаашдын төлөвлөгөөг хэлэлцсэн юм.
2025-01-16
Зүрхний өвчтэй хүүхдүүдээ гадаадынхнаар эмчлүүлсээр л байх уу
Манай улс одоо болтол зүрхний хүнд өвтэй хүүхдүүдээ гадаадынхныг царайчилж эмчлүүлсээр буй. Ялунгуяа зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн, хавсарсан гажигтай хүүхдүүдийг нэг бол гадаадад, эсвэл олон улсын эмч нарыг гуйж дотооддоо мэс засал хийлгэж байна.
2025-01-13
Хүнээ боддоггүй ажил олгогчид хөдөлмөрийн мөлжлөгийг гааруулж байна
Бид япончуудыг ажлын төлөө төрсөн хүмүүс гэж ярьдаг. Гэвч ажлын төлөө хэт улайрах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болжээ. Японд ажлаас шалтгаалсан стресс өндөр түвшинд байгааг сүүлийн жилүүдэд эрчимтэй ярьж, гарц гаргалгаа хайх болсон юм. Цагийн хязгааргүй ажил, үүрэг хариуцлага нь олон хүний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, стресст хүргэж буй гэнэ.
2025-01-10
Эрх ашигт “дөнгөлүүлсэн”, манлайлах чадамжгүй улс төрчид
Шийдлээ хүлээж буй, бугшсан асуудал Монголд өчнөөн бий. Утаа, түгжрэл, ядуурал, боловсрол, эрүүл мэндийн хүртээмж, тэгш бус байдал, авлига, дарга нарын давуу эрх гээд нэгбүрчлэн дурдвал тоочиж барамгүй.
2025-01-09
Хяналтгүй камерууд нийслэлчүүдийг мөрдөн мөшгөх үү
Улаанбаатар хотод 8296 аж ахуйн нэгж, байгууллагын 69 670, орон нутагт 5788 аж ахуйн нэгж, байгууллагын 52 480 камер ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 14 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага 122 150 хяналтын камер суурилуулсан бөгөөд үүний 85 хувь нь хэвийн ажиллаж байгаа талаар өнгөрсөн есдүгээр сард болсон Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан юм. Аалзны тор мэт хэрсэн эдгээр камерыг теле камерын хяналтын нэгдсэн удирдлагын төвд хянах гэнэ.
2025-01-08
Суурин харуулуудыг шинэчлэх ажлыг утааны голомт Улаанбаатараас эхлүүлье
Манай улсын холбогдох яамд олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг нэгэн төслөөс Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын цаг агаарын урьдчилсан прогноз мэдээ боловсруулахад ашигладаг компьютер, техник хэрэгслийг шинэчилж өгөхөөр болж гэнэ.
2025-01-07
1000 стандарттай ч мөрддөггүй Монголын эмнэлгүүд
Манай улсын эрүүл мэндийн салбарт эдүгээ 30 гаруй хууль, эрх зүйн акт үйлчилж байна. Стандартын тоо нь л гэхэд дангаараа 980 гаруй гээд бод доо. Харамсалтай нь, албаныхан үүнийхээ ихэнхийг нь дагаж мөрдүүлдэггүй, хангуулж хянадаггүй атлаа “Энэ ч хууль нь болохгүй байна, нэмж боловсруулъя.
2025-01-06
Хотын даргын халаасны төлөөлөгчид
Нийслэлийн хамгийн том байгууллага нь ИТХ. Хотод ямар ажлууд хэрэгжүүлэх, төсвийг хаана, хэрхэн хуваарилах зэрэг бидний амьдралд ойр шийдвэрүүдийг ИТХ-ын төлөөлөгчид эцэслэн баталдаг хуультай. Нийслэлийн Засаг даргын хувьд зөвхөн санал гаргаад, түүнийгээ ИТХ-аар батлуулж, хэрэгжүүлэх үүрэгтэй.
2024-12-30
Охид “зэрлэгшиж” байна
Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар гэмт хэрэгт 1564 хүүхэд холбогджээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 79 тохиолдол буюу 5.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Г
2024-12-26
Залууст дуугарах эр зориг хэрэгтэй
Дэлхийд нэр хүндтэй Каннын кино наадам, Оскарын шагналын өндөр босго давсан “Баавгай болохсон” уран сайхны киноны найруулагч П.Золжаргал Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин болон Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн дарга, жүжигчин Ч.Ундрал нарыг зад шүүмжилж, тэдний жинхэнэ төрхийг нь ил болгов.
2024-12-26
Газар чөлөөлөлтийг хөнгөвчлөх 70 хувийн “босго”
“Газрыг албадан чөлөөлөх шийдвэрт газрыг албадан чөлөөлөх болсон үндэслэлийг тодорхой зааж, нөхөх олговрын үнэлгээ хийлгэх талаар тусгах бөгөөд шийдвэрийг нөлөөлөлд өртөгчид хүргүүлнэ” хэмээн заасан. Энд дурдсан “албадан чөлөөлөх болсон үндэслэл” гэдэгт хуульч, судлаачид ихээхэн “төвлөрч”, анхаарал хандуулж байгаа. Өөрөөр хэлбэл, албадан чөлөөлөх шаардлага буюу тухайн төсөл, арга хэмжээний зайлшгүй хэрэгцээг нарийвчлан тогтоохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг илүү тодорхой болгох шаардлагатай гэж үзэж буй.
2024-12-24
Утаатай, түгжрэлтэй, цахилгаангүй улсад ногдол ашгийг хугацаанаас нь өмнө тараах санхүүгийн чадамж бий гэж үү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны улсын төсвийг хоёр удаа хэлэлцэхэд байгаагүй. Ерөнхийлөгчийг шуурхай хуралд дуудахад ч ирээгүй. Агаарын бохирдол аюултай түвшинд хүрч, хүүхдүүд эмнэлгийн шалан дээр хэвтэж байхад тэрбээр “хүндэтгэх шалтгаантай” л байв. Олон нийт ч үүнд маш их бухимдсан, “Иргэд угаартахаас өөр хүндэтгэх шалтгаан Ерөнхий сайдад байх ёсгүй” гэж хатуу шүүмжилсэн. Нэмээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хамтарсан засгийг “найрааны” гэж цоллон, ямар нэгэн улс төр явуулж байж болзошгүй нөхцөл байдал цухуйлгасан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ийнхүү түргэн авхуулсан гэж хардах хүн олон.
2024-12-23