Дани улсад 15-аас доош насны хүүхдүүд цахим платформ ашиглах боломжгүй болох нь
Дани улсын Засгийн газраас 15-аас доош насны хүүхдүүд цахим платформ ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг албан ёсоор танилцууллаа. Тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен эл төлөвлөгөөг парламентын намрын чуулганы нээлтийн үеэр танилцуулсан бөгөөд энэ нь хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндэд анхаарсан дэлхий нийтийн бодлогын нэг хэсэг болохыг онцолжээ.
2025-10-14
Нүдэнд үл үзэгдэх аюул буюу бичил хуванцар
Хүн төрөлхтний эрүүл мэндэд аюул учруулж буй өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудлуудын нэг нь микропластик буюу бичил хуванцар болоод байна. Таван миллиметр ч хүрэхгүй, нүдэнд үл үзэгдэх бичил хуванцрын хэсгүүд өдгөө дэлхийн өнцөг булан бүрд тархаж, далай, тэнгис, гол, мөрөн, хөрс, шорооноос эхлээд хүний биед ч их, бага хэмжээгээр агуулагддаг болсон гэвэл та итгэх үү.
2025-10-14
Намрын шүлгүүд
Гавьяат багш, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч, боловсрол судлалын шинжлэх ухааны доктор, профессор Чагнаагийн Пүрэвдоржийн шүлгүүдээс уншигчдадаа хүргэж байна. Тэрбээр 1950 онд Архангай аймгийн Жаргалант сумд төрсөн бөгөөд “Амьдралын төгөл”, “Амьдралын төлөөс”, “Амьдралын төөрөг”, “Амьдралын төвөргөөн”, “Амьдралын аялгуу” зэрэг яруу найргийн таван боть номоо хэвлүүлсэн нэгэн. Мөн бүтээлүүдээ орос, англи, япон, франц, герман гэсэн таван хэлээр хэвлүүлдгээрээ онцлогтой юм. Ингээд Ч.Пүрэвдоржийн “Амьдралын төвөргөөн” номд орсон шүлгүүдээс дээжлэн хүргэе.
2025-10-14
“Т” эсийг нээсэн эрдэмтэд
Энэ оны физиолог, анагаах ухааны Нобелийн шагналыг Мэри Э.Брунков, Фредерик Рамсдел, Шимон Сакагүчи нар “Хүний эрүүл эд эсийг устгахаас сэргийлдэг дархлааны тогтолцооны механизм болох “Т” эс, түүний үйл ажиллагааг нээсэн” бүтээлээрээ хүртлээ.
2025-10-14
“Хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг битгий зөрчөөч”
Хо Ши Миний нэрэмжит ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн дэргэд “Шунхлай” шатахуун түгээх станц байрладгаас үүдэн хүүхдүүд өдрийн туршид шатахуун үнэрлэж, улмаар толгой нь өвдөн, дотор муухайрах болжээ. Үүнтэй холбогдуулан сурагчдын эцэг, эхийн төлөөлөл өчигдөр мэдээлэл өглөө.
2025-10-14
Өнгөрсөн онд сүрьеэгээр 169 иргэн нас баржээ
ДЭМБ-ын гишүүн орнууд Сүрьеэг устгах дэлхийн стратеги баталж, эл өвчний тархалтыг эцэс болгох зорилт дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, 2035 он гэхэд нас баралтыг 2015 оныхтой харьцуулахад 95, шинэ тохиолдлыг 90 хувиар бууруулах, сүрьеэгийн улмаас санхүүгийн дарамтад өртөж буй өрхийн эзлэх хувийг тэглэхээр зорьж байна. Үүний хүрээнд манай улс 2025- 2028 онд хэрэгжүүлэх Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулснаа өчигдөр танилцуулсан юм. Уулзалтад холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, эрүүл мэндийн байгууллагын шийдвэр гаргах түвшний 300 гаруй хүн оролцов.
2025-10-14
МАН-ын 38 гишүүн нэгдэж, өнөөдөр 16.00 цагаас намын бүлгийг хуралдуулахыг шаардлаа
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Заяабал нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "МАН-ын 38 гишүүн нэгдж намын бүлгийг хуралдуулахад санал нэгдэж, намын даргат бүлгийн хурлаа хуралдуулахыг шаардлаа. Бүлгийн дарга байхгүй учраас ажлын албанд бичгээр хүргүүлсэн. Тэгэхээр УИХ-ын чуулган болон дэгийн тухай хуульд бүлгийн хурлыг намын бүлгийн дарга, эсвэл бүлгийн гишүүдийн олонх нь шаардсан бол хуралдах боломжтой байдаг. Тиймээс намын бүлгийн гишүүд нэгдэж дээрх шаардлагыг өглөө.
2025-10-14
Гамшгаас сэргийлэхэд 720 сая төгрөг зарцуулжээ
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос хойш тэмдэглэж буй. Дэлхийн хэмжээнд гамшгийн улмаас учирч буй хохирлын хэмжээ улам нэмэгдэж, шууд бус хохирол жилд дунджаар хоёр их наяд ам.долларт хүрсэн ч эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалт маш бага хэвээр байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдсэн. Тодруулбал, хөгжлийн тусламжийн ердөө хоёр, улс орнуудын төсвийн нэгээс ихгүй хувийг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зориулж буйг тэрбээр цохон тэмдэглэсэн юм.
2025-10-14
Итгэл найдварын эсрэг, этгээд, “гаж” Нобелийн шагналтан
Энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналын эзнээр 71 настай, Унгарын зохиолч Ласло Краснахоркай тодорлоо. “Соёл иргэншлийн сүйрлийн үед урлагийн хүчийг олноо дахин тунхаглаж, онч мэргэн, утга төгөлдөр бүтээл туурвисных нь төлөө уг шагналыг олгов” хэмээн академийн хорооноос мэдэгдсэн. Өнгөрсөн жилийн шагналтан Өмнөд Солонгосын зохиолч Хан Ганыг “Нууц далд шархыг зоригтойгоор дэлгэж, хүний амьдралын хэврэг чанарыг илчилсэн яруу найраглаг өгүүлэмжийнх нь төлөө” хэмээж байв.
2025-10-13
Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын Ерөнхий чуулган 10 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Руанда улсын Кигали хотноо зохион байгуулагдаж, Монгол Улсыг төлөөлөн Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Тулгаа оролцов.
2025-10-13
Давжаа “чоно”
Америкийн баруун өмнөд хэсэг, тэр дундаа Сонорын цөл болон Мексикийн цөлөрхөг бүсэд л тархсан алгын чинээ биетэй нэгэн төрлийн мэрэгчийг царцаа хулгана гэдэг. Бидний нэрлэдгээр гэрийн хулганын холын хамаатан эл амьтан дунджаар 12 см урт, ердөө 20-50 грамм жинтэй. Гадаад төрх нь анхаарал татах гойд зүйлгүй. Харин зан авирын хувьд бусад хулганаас ялгаатай, нэлээд түрэмгий “золиг” гэнэ. Могой, өөрийн төрлийн мэрэгчийг ч түвэггүй барьчихдаг махчин бөгөөд ан хийхдээ муур шиг гэтдэг нь сонихон.
2025-10-13