Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Улаанбаатар хот олон улсад бонд гаргаж, томоохон төслүүд санхүүжүүлнэ

Улаанбаатар хот 2022 оны байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг дангаар үйлдвэрлэж, хотын төсвийн 90.1 хувийг татварын орлогоор, 9.9 хувийг татварын бус орлогоор бүрдүүлж байна.
2024-01-17

Жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх шийдлийн талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зочид буудлууд болон Монголын зочид буудлын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх, үйлчилгээг сайжруулах, тулгарч буй асуудал, шийдлийн талаар санал солилцов.
2024-01-16

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 28 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 90.4 хувьтай байв. Тухайлбал, хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлсэнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалтыг дүүргүүд бүрэн хариуцаж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд УБЗАА-наас өнгөрсөн долоо хоногийн хугацаанд тус гурван чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулсан байна.
2024-01-16

Урт цагааны барилгын буулгалтаас гарсан хогийг зөөн тээвэрлэж байна

Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр бүрэн буулгасан. Буулгах ажлыг давхардсан тоогоор 354 ажилтан 149 машин техниктэйгээр гүйцэтгэсэн бөгөөд одоогийн байдлаар буулгалтаас гарсан хогийг зөөн тээвэрлэж байна. Нийт ажлын гүйцэтгэл 87 хувьтай байгаа юм. Чөлөөлсөн талбайд иргэдээс авсан санал асуулгын дүнгийн дагуу ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2024-01-16

Насжилтын хугацаа дууссан 403 автобусыг ашиглалтаас хасна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа.
2024-01-16

“Амар байна уу 2024” үзэсгэлэн, худалдаанд 2000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож байна

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2024” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” төвд өнөөдрөөс эхэлж байна. Уг арга хэмжээ хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх юм.
2024-01-15

Нийтийн тээврийн чиглэлүүдийг өөрчилжээ

Богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар өсөх аж. Түүнчлэн чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгахаар төлөвлөжээ. Товчхондоо, зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоолол гарчээ. 
2024-01-15

Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад 18.5 тонн давс, 37 тонн бодис цацжээ

Нийт 956,000 ам метр талбайг цэвэрлэж, 48 рейсээр 121 тн хар цас, хогийг ачсан аж.
2024-01-14

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг түшиглэн хөдөө аж ахуйн кластерийг хөгжүүлнэ

Налайх дүүргийн аж үйлдвэрийн парк 2019 онд ашиглалтад орсон. Одоогийн байдлаар гурван аж ахуйн нэгж тогтмол
2024-01-14

Хог хаягдлыг шатаан, эрчим хүч гарган авах үйлдвэр байгуулахаар судалж байна

Төвлөрсөн хог хаягдлыг 2020 оноос эхлэн ландфил технологи буюу хөрсөөр хучиж даран, талбайг нь нөхөн сэргээж эхэлсэн.
2024-01-14

Ц.Төрхүү: Хими, химийн технологийн хүрээлэнгээс давс, бодисын чанарт тогтмол шинжилгээ хийж байна

УБЗАА-наас авто замд цацаж буй цас мөс хайлуулах давс, бодисын чанарт ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээр тогтмол шинжилгээ хийлгэж буй. Шинжилгээгээр давс, бодис нь чанарын шаардлага хангаж байгаа бөгөөд хайлуулах чадвар сайн байгааг тодорхойлжээ. Харин цас мөс хайлсны дараа хусаж цэвэрлэх ажил муу хийгдэж байгаагаас үүдэн өдөртөө хайлж, шөнөдөө хөлдөн, үүрээр гялайн болж байгааг албаныхан онцоллоо. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү Улаанбаатар хотын зам талбайн цэвэрлэгээ, тэр дундаа авто замын халтиргаа, гулгаатай холбоотойгоор дүүргүүдэд ажиллалаа.
2024-01-12

Х.Нямбаатар: Халианы мөсийг зохих түвшинд байлгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна

ГУББГ-ын зүгээс халиатай хэсэгт мөсийг сувагчлах, гарсан мөсөөр далан босгох, халиа үүсээгүй хэсэгт сувгийг задалж, усыг урсгах зэрэг ажлыг тогтмол гүйцэтгэж байна
2024-01-11

Улаанбаатар хотод Камерын удирдлагын нэгдсэн төв байгуулна

Сингапур Улсын “ST Engineering” компани нь агаарын тээвэр, ухаалаг хот, олон нийтийн аюулгүй байдал ба батлан хамгаалахын чиглэлээр
2024-01-11

Орон нутгийн нислэгийг “Буянт-Ухаа”-д шилжүүлэх талаар яриа хэлэлцээ хийх нь

Орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ асуудлаар Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийхийг хуралдаанаас дэмжив. “Чингис хаан”-ы буудлын хүчин чадал, зорчигчийн үйлчилгээний барилгын ашиглалт, 2024 оны олон улсын нислэгийн төлөвлөлт, зуны оргил ачааллыг харгалзан орон нутгийнхыг “Буянт-Ухаа” руу шилжүүлэх шаардлагатай гэж үзэж буй аж. Ингэснээр орон нутгийн зорчигч, ачааны урсгалыг саадгүй зохион байгуулах, иргэд, олон нийтэд ая тухтай, түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдүүлэх, тээвэрлэгч компаниудад тодорхой дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой хэмээн тооцжээ.
2024-01-11

Халиа тошин үүссэн байршлуудад шуурхай баг өдөр бүр ажиллаж байна

Энэ өвлийн улиралд халиа үүсэх үзэгдэл харьцангуй эрт эхэлж, байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэн, ойр орчмын айл өрхүүдийн гэр, хашаа байшин усанд автан хөлдөж, зам талбайд халтиргаа гулгаа үүсгэж байна. Иймд халиа тошин үүссэн байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 30 ажилтан, зургаан машин техникийн бүрэлдэхүүнтэй шуурхай баг өдөр бүр ажиллаж байгаа юм.
2024-01-10

Х.Нямбаатар: Гадаад дахь Монголчуудаа метроны бүтээн байгуулалтад оролцооч, тэнд авдаг цалинг нь өгье гэж урьсан

Японы талаас АХБ-ны ТЭЗҮ-г гаднын компани хэрэгжүүлбэл, зардал хэт өндөр гарна. Харин бид барьж өгвөл 1.7 тэрбум ам.доллароор барьж байгуулна хэмээжээ. Олон улсын тендер зарлаж, гаднын компаниар бариулбал 1.5 тэрбум ам.доллар болно. Хот өөрсдөө менежментээ хийгээд, санхүүжилтээ өөрсдөө босгоод, шалгарсан компаниар бариулбал 1.3 тэрбум ам.доллар барих хувилбар байгаа аж.
2024-01-10

ТАНИЛЦ: Шинэ автобуснуудыг Улаанбаатарт оруулж ирэх төлөвлөгөө

2024 оны гарахын өмнөхөн Yutong автобуснуудын эхний ээлж Улаанбаатарт ирсэн. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугарын мэдээлснээр "Дараагийн ээлжинд 50 автобус өнөөдөр Эрээнд ирнэ. Ингээд хоёр хоногийн зайтай 50, 50 автобус ирэх юм. Нийт 12 удаагийн таталтаар 600 автобус 2024 оны хоёрдугаар сарын 4-н гэхэд Улаанбаатарт ирнэ гэсэн төлөвлөгөөгөөр ажиллаж байна" гэв.
2024-01-10

Нийслэлд нийтийн байр 768 байна 

Хяналт шалгалтад бүх байрыг хамруулсан бөгөөд нийт 8046 зөрчил илрүүлсэн байна. Тэр дундаа хүний эрүүл, аюулгүй амьдрах орчны стандартыг мөрдөөгүй, гал гарах эрсдэлтэй зэрэг зөрчил түгээмэл байгааг тогтоосон аж. Уг нь нийслэлийн ИТХ-аас 2019 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам баталсан нь өдий хүртэл хүчин төгөлдөр юм байна. Гэвч бодит байдалд уг журмыг төдийлөн мөрддөггүйг шалгалтын ажлын хэсгийнхэн онцолжээ. Нөгөө талаар дээрх журмын зарим заалтыг шинэчилж, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүссэн гэв.
2024-01-10