Завхан аймагт “Гэр бүлийн харилцаа” сургалт зохион байгуулж байна
Ирэх өдрүүдэд “Гэр бүлийн харилцаа” сургалтыг Завханы Яруу, Түдэвтэй, Тосонцэнгэл, Баянтэс, Цэцэн-Уул, Сонгино, Баянхайрхан, Асгат, Нөмрөг зэрэг сумдад үргэлжлүүлэн хийнэ. Эл сургалтыг Балжиннямын Баярсайхан сангаас санхүүжүүлж, зохион байгуулж буй.
2023-05-09
Толгойт, Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга бөгөөд төслийн захирал Г.Ганхүү, төслийн зохицуулагч Д.Авирмэд нар бүтээн байгуулалт, түүний үр дүн, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудын талаар зочдод танилцууллаа.
2023-05-08
Бог малын мялзан өвчний вакцин хүлээн авав
Одоогоор гурван аймгийн зургаан сумын зургаан голомтод хорио цээртэй, гурван аймгийн найман сумын 10 голомтод хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлж байгаа аж. Нийт 2621 толгой мал өвчилж, 1000 орчим мал хорогдож, 1169 малын шинж тэмдэг арилсан бол тусгаарлалтад 475 толгой мал байгаа гэнэ.
2023-04-27
Малын тэжээлийн үнэ 15-20 хувиар нэмэгджээ
Тухайлбал, улсын нөөцөөс 14 аймагт 1.1 тн өвс, 8624 тн тэжээлийг малчдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон. Мөн “Дэлхийн зөн”, Монголын улаан загалмай нийгэмлэг, НҮБ, Японы Хүүхдийг ивээх сан зэрэг байгууллагаас одоогоор малчдад 2.3 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дотооддоо бэлтгэсэн хадлан, малын тэжээлийн 95 орчим хувийг зарцуулж дууссан. Тиймээс зарим газар өвс, тэжээлийн эрэлт нэмэгдсэн” гэв.
2023-04-27
Сүхбаатар аймагт 11 настай хүүхэд мориноос унаж, нас баржээ
Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд өнгөрсөн ням гарагт /2023.04.23/ буюу дөрөвдүгээр сарын 23-нд болсон хурдан морины уралдааны үеэр 11 настай эрэгтэй хүүхэд мориноос унасны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлж, хагалгаанд оруулсан ч гэмтлээ даахгүй дөрөвдүгээр сарын 24-ний өдөр нас барсан байна.
2023-04-25