Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Наноматериал коронавирусийг саармагжуулдаг

2022-09-21

Хятадын эрдэмтэд коронавирусийн дельта, омикрон зэрэг хувилбарын уургийг саармагжуулах наноматериал бүтээснийг “Xinhua” агентлаг мэдээлэв. Холбогдох судалгааг тус улсын Шинжлэх ухааны академийн харьяа Шэньжэний дэвшилтэт технологийн хүрээлэн, Нано шинжлэх ухаан, технологийн үндэсний төв, Өндөр энергийн физикийн болон Куньминий амьтан судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд хамтран хийсэн байна. Тэд уг материалыг ч, түүний вирусийн эсрэг механизмыг ч боловсруулж чадсан гэнэ.

Наноматериалыг зэс, индий, фосфор, хүхрээр хийжээ. Вирусийг “барьж авах” болон тээгчийг саармагжуулахад уг шинэ бүтээлийг ашиглаж болно. Цаашдаа үүнийг халдвар авах эрсдэлийг бууруулах зорилгоор эмчилгээний зориулалттай нано бэлдмэл, мөн янз бүрийн гадаргууг ариутгагч бодис болгон ашиглаж болохыг шинжлэх ухааны “Nature nanotechnology” сэтгүүлд бичжээ.