Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

 Бүжигчин Э.Амаржаргал олон улсын  уралдаанд тэргүүлэв

Ардын бүжигчин, Завхан аймаг дахь “Амка дэнс студио” төвийн захирал Э.Амаржаргал ЮНЕСКО-гийн ивээл дор Австрали улсад зохион байгуулсан гоцлол бүжигчид, бүжиг дэглээчдийн олон улсын 11 дүгээр уралдаанд тэргүүн байр эзэлжээ. Энэхүү уралдаанд бүжгийн урлагаар дэлхийд тэргүүлэгч 10 улсын бүжигчид, бүжиг дэглээчдийг урьснаараа онцлог аж. Манай улсын бүжигчнийг хэдхэн хоногийн өмнө Британид болсон олон улсын бүжигчид, бүжиг дэглээчдийн уралдаанд тэргүүлсэн амжилтаар нь уг тэмцээнд урьсан юм билээ. Тэрбээр урьдын адил бүжиг дэглээч, доктор М.Мөнгөнцэцэгийн дэглэлт, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын бүтээл “Тамган биелгээ” бүтээлээрээ уралдаанд оролцсон байна.