Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

 “Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе”

2022-09-23

 

“Running world cup-2022” тэмцээн эхэлж, дэлхий даяар тархан суугаа монголчууд “Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе” уриан дор оролцож байна. Британид төвтэй “Running world cup” байгууллагыг 2018 онд байгуулж, дэлхийд анх удаа олон улсыг хамарсан цахим гүйлтийн тэмцээн зохион байгуулсан. Энэ тэмцээн нь хүн бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй оролцох боломжтой бөгөөд 13-аас дээш насны иргэн бүр нэгдэж болох юм. 2018 оны анхны тэмцээнд 182 орон оролцжээ. Тэгвэл 2020 онд 237 улс нэгдсэн байна. 2021 онд монголчуудыг нэгтгэсэн “Team Mongolia” баг дэлхийд гуравдугаарт орсон билээ. Тэмцээнд оролцогч тодорхой зайг туулж, бонус оноо авснаар улсынхаа чансааг ахиулна. Үүний тулд нэг найзаа урина. Уригдсан хүн эхлээд гурван км замыг 30 минутад туулснаар хамгийн өндөр буюу 225 бонус оноо авна. Уралдааны турш нэг гүйгч гурван хүн урих эрхтэй. “Strava”, “Adidas running”, “Google fit”, “Fit¬bit”, “Garmin” зэрэг аппликэйшний аль нэгт бүртгүүлж, уг тэмцээнд оролцоно. Эдгээрт бичигдсэн гүйлтийн үзүүлэлт “Running world cup” аппликэйшнд автоматаар бүртгэгдэх юм. Оролцогчдын гүйсэн км-ийн нийлбэрээс тухайн улсын эзлэх байр шалтгаална. Тэмцээний эхний шат бүх улсын дунд энэ сарын 25-ныг дуустал болох аж. Хоёрдугаарх нь шилдэг 16 орны дунд энэ сарын 27-ноос ирэх сарын 2 хүртэл үргэлжилнэ. Сүүлийн шат шилдэг дөрвөн улсын хооронд ирэх сарын 4-9-нд болох юм.