Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойг тохиолдуулан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” хэмээх тусгай үзэсгэлэнг энэ сарын 29-нийг хүртэл олны хүртээл болгож байна. Үзэсгэлэнд музейн нэгэн жарны арвин сан хөмрөгөөс шигшин дээжилсэн, өмнө нь олон нийтийн хүртээл болгоогүй ховор нандин 200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой. Энэхүү үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлагийн түүхэн замнал, залгамж холбоо, уран бүтээлийн үзэл санаа болон хэв маягийн хувьслыг соёлын ой санамжаар дамжуулан өнөө цагийн үзэгчдэд хүргэх, өв уламжлалын үнэ цэнийг харилцан таниулах зорилготой аж.
Э.СОНДОР