
8-р сарын 10-нд буюу даваа гарагт Колумбын баруун бүсэд 7.4 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 132 хүн амь үрэгдэж, 570 хүн бэртжээ. Тус улсын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприэлья телевизийн сувгаар сувгаар хийсэн мэдэгдэлдээ эл газар хөдлөлт нь 2000 он гарснаас хойш Колумбад тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлт боллоо гээд үндэсний хэмжээнд онц байдал зарласан байна.
Газар хөдлөлтийн улмаас 1575 орон сууцны барилга, эрүүл мэндийн 18 төв, боловсролын 52 байгууллага, 18 зам гүүр, 7 нисэх онгоцны буудлын барилгад эвдрэл үүсчээ.
Хүмүүсийг нуранги доороос гаргаж ажиллагаа зогсолтгүй явж байна.