
Ханхүү Харри болон түүний гэргий Меган Маркл нар хаан III Чарльзаас нийтийн өмнө уучлалт гуйхаар шийджэ. Энэ тухай Daily Star сонин мэдээлэв.
Хэвлэлд бичсэнээр, Сексексийн гүн, гүнгийн авхай нар хамтарсан мэдэгдэл гаргахаар ажиллаж байна. Энэхүү мэдэгпэл нь эзэн хааны тэднээс хүлээж буй хүндэтгэлийг харуулах ёстой ч хосын өмнө нь хааны гэр бүлийг буруутгаж байсан зүйлээсээ татгалзаж буйг илэрхийлж байгаа хэрэг биш юм гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Гари, Меган хоёрын эл алхам нь тэдний Netflix-тай хамтрасан баримтат кино, Опрад өгсөн дуулиантай ярилцлага мөн Харригийн "Нөөцийн" номноос үүдэлтэй хааны гэр бүлд гарсан хагаралд цэг тавьж магадгүй юм.
Ханхүү Харри болон Меган Маркл нар саяхан Их Британид хийсэн айлчлалынхаа дараа нийтийн өмнө уучлалт гуйх боломжтой эсэх талаар ярилцаж эхэлжээ. Энэ үеэр тэд III Чарольз хаантай түүний амьдардаг Highgrove House-д уулзсан байна.
Энэхүү уулзалт нь Меганы хувьд 2022 онд Хатан хаан II Элизабетыг оршуулах ёслолоос хойш Их Британид хийсэн анхны айлчлал юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, гэр бүл доторх итгэлцлийг сэргээх ёстой гэдэгтэй хүн бүр санал нийлж байгаа аж. Гэсэн хэдий ч олон нийтийн өмнө уучлалт гуйх нь хааны гэр бүлийн доторх арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, хүчирхийллийн талаарх өмнөх мэдэгдлүүдийг няцаасан эсвэл бууж өгсөн хэрэг биш гэдгийг онцолсон. Харин энэ нь гэр бүлийн маргаан хэтэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, удаан хугацааны турш үргэлжилж буй мөргөлдөөнийг аль аль талаасаа зогсоох хүсэл юм.