
Хятадын зүүн хэсэгт дэгдсэн далайн хар шуурга тус бүс нутгийн сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргээд байна.
Жэжян мужийн эргийн хот болох Вэньжоу хотоос 900,000 гаруй, Фужиан мужид эрсдэл өндөртэй бүс нутгаас 98,900 хүнийг тус тус нүүлгэн шилжүүлсэн гэж The Guardian мэдээлэв.
Хар салхины хурд цагт 150 км хүртэл ширүссэн байна.
Цаг уурын станцын хэмжилтээр нэг өдрийн хур тунадас сүүлийн 150 гаруй жилийн хугацаанд болоогүй өндөр үзүүлэлт бүртгэгджээ.
Ирэх өдрүүдэд зарим газарт 200-400 мм хур тунадас орох төлөвтэй байна
Шуурга хойд болон их газрын төв рүү чиглэн үргэлжилсээр байгаа тул хүчтэй бороо орж, үер, хөрсний гулгалт үүсгэж болзошгүйг эрх баригчид анхааруулав.
Шанхайн, Жэжян мужийн Нинбо олон улсын нисэх онгоцны буудлуудад нийт 1300 нислэг цуцлагджээ.