Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүлзүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн Удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалтыг явуулсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ.
2015 оны БАЛДОРЖ шагналын шилдэг аравт тухайн үеийн “Өнөөдөр ” сонины сэтгүүлч О.Бат-Ундрах “Улаан тарианы үе эргэн ирлээ” цуврал нийтлэлээрээ шалгарсан юм .
“Намайг бага байхад манай хөдөө нутагт “Улаан тарианы хүүхнүүд ” гэж нэг их гоё ганган амьтад байж билээ . Дэлийг нь засаж ширгээсэн агсам сэргэлэн морь унаж , гоё ганган торго дурдан дээл өмсөж , сам , зүү хатгасан тэр шаавай хэдэн бүсгүйчүүд үүр цүүрээр манай гэрийн хаяагаар дуу дуулж , салхи татуулан өнгөрдөг байлаа . Торгон савхин гуталган дөрөөнд жийж , хүзүүгээрээ гангалан зангидсан эрээн пансан алчуураараа морин дэлэн дээр салхи хийсгэн манай нутгийн эгч нар хоолой нийлүүлэн дуулдаг байлаа ” гэж Төрийн шагналт , зохиолч Б.Догмидын “Улаан тарианы хүүхнүүд ” өгүүллэгт дүрсэлсэн байдаг . Шинэ юм гэдэг мартагдсан хуучныг хэлнэ гэдэг . 1921 онд Монгол Улс 500 орчим мянган хүн амтай байхад 50 хувь нь бу юу хоёр хүн тутмын нэг нь тэмбүүтэй байсан тухай эмч нар ярьдаг. Тухайн үед орос эмнэлэг Монголд нээгдэж , орос , монгол эмч нар “Соёлын довтолгоон ” өрнүүлж, бүгдийг нь албадан эмчилснээр улсын хэмжээнд тэмбүү өвчнийг бүр мөсөн устгасан тухай зарлаж байжээ . Энэ үед дэлхий нийт Монгол Улсыг мөхөж буй орон хэмээн зарлаж байсан удаатайгэнэ .
Тэгвэл өнөөдөр албан байгууллагынхныг албадан оношилгоонд хамруулдаг байсан социализмын үеийг үгүйлж байна.
“Хэрэв ингэхгүй л бол 1921 оны хавтгайрсан тэмбүү хаяанд ирчихлээ” хэмээн халаглацгааж байна, эмч нар.
ЭХЭМҮТ-д энэ онд төрөлхийн тэмбүүтэй таван хүүхэд төрсний гурав нь нас барсан гэсэн харамсалтай мэдээ байна. Улсын хэмжээнд гэхэд 21 хүүхэд ийм эмгэгтэй төрсөн байх юм. Тэд ямар нэгэн гений гажигтай, эсвэл агаар, хөрсний бохирдлоос болоод ийм төрөөгүй. Эцэг, эхийнхээ хайхрамжгүй, хэнэггүй байдлын золиос болоод бурхны орондоо буцаад заларчихлаа. “Сүүлийн жилүүдэд төрөхдөө л тэмбүүтэй мэндлэх нялхсын тооэрс нэмэгдэх болсон. Сонгинохайрхан дүүрэгт гэхэд жирэмсэн хоёр эмэгтэй тутмын нэг нь, гэр хороололд бие давхар гурван эмэгтэй тутмын нэг нь тэмбүүтэй байна. Одоо л дарж авахгүй бол улс орон маань мөхлийн ирмэгт очих нь” хэмээн эмч, мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Эдгээр эмч нарын нэрийг нь дурдчихвал тэд ажилгүй болно гэсэн. Үндэсний аюулгүй байдалд халтай иймэрхүү тоо баримт хэлж, олон нийтийг сандаргаж, айдаст автуулсан учраас ийм “шийтгэл” авах аж. Харин бид хэдий болтол хүний эрх ярьж, “арьсаа” хамгаалж суух вэ. Монголчууд бүгд хамаргүй болсон хойноо юу.
Тэмбүү өмнө нь огт байгаагүй, одоо л гэнэт эрчимтэй халдварлагдан тархаж буй хэрэг биш аж. Нийслэлийн зургаан дүүрэг, өвчлөл өндөртэй найман аймагт 2007-2015 онд “тэмбүүг эрт оношлох, төрөлхийн тэмбүүг бүрэн хязгаарлах, жирэмсэн эмэгтэйчүүдийг эрт илрүүлэн, эмчлэх Монгол Улсын мянганы хөгжлийн зорилт” хөтөлбөр хэрэгжүүлээд олон он үджээ. Мөн ДЭМБ, Глобал” сангийн дэмжлэгээр “Нэг цэгийн үйлчилгээ” төсөл хэрэгжүүлж байгаа юм билээ. Төсөл хэрэгжихээс өмнө тэмбүүгийн илрүүлэлт улсын хэмжээнд 10 хүрэхгүй хувьтай байсан бол өдгөө 60 гаруй хувьд хүрсэн байна. Тэмбүү байгаагүй биш, илрүүлэлт сайжирснаар ийм өвчтэй хүнийг олноор нь оношилж, эмчилгээнд хамруулж байгаа аж. Гэсэн ч нийтээр нь эмчилж чадахгүй, туйлдаж байгаа бололтой.
Тэмбүүгийн анхны шинж тэмдэг нь халдвар авсан хэсэгтгардаг хатуу яр. Халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орсноос хойш 10 хоногоос гурван сарын дараа ийм яр гардаг байна. Бэлгийн хавьталд орох үед нян ихэвчлэн бэлэг эрхтний салст бүрхэвчээр дамжин биед нэвтэрдэг тул эрчүүд тэмбүүгийн халдвар авсан бол тээрхий, шодойн дээр нь, харин эмэгтэйчүүд ихэвчлэн умайн хүзүү, үтрээний дотор талд гардаг тул халдвар авснаа мэдэхгүй байх нь бий гэнэ. Иймээс жирэмсэн эмэгтэй эхний гурван сарын дотор үзлэг, оношилгоонд заавал хамрагдаж, хамгийн түрүүнд тэмбүүгийн шинжилгээ өгөх шаардлагатай аж. Өдгөө угшинжилгээгөгөх гэж ХӨСҮТ явах шаардлагагүй болсон. Харьяа хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүд тэмбүүгийн шинжилгээ хийж байгаа. Мөн “Глобал” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд манай улс тэмбүү өвчнийг хэдхэн минутын дотор оношилдог “хурдасгуур” гэх жижиг багажтай болсон. Хамгийн гол нь жирэмсэн эмэгтэйчүүд тэмбүүтэйгээ мэдчихээд эмчлүүлдэггүй гэж эмч, мэргэжилтнүүд ярьж байсан. “Гэр бүлийн хамтын амьдралд нөлөөлнө, та нарт хамаагүй. Би өөрөө өөрийгөө мэдэж байна” гэх мэтээр уцаарладаг бол зарим нь “Дараа ирье” гээд ичиж зовсондоо ч тэр үү жирэмсний найман сартай үеийнхээ хяналтад ч оролгүй явсаар төрдөг байна. Энэ мэтчилэн хэнэггүй, хайнга байдлаасаа болоод тэмбүүтэй хүүхэд төрүүлдөг явдал бишгүй аж. Тэмбүүг анхдагч буюу төрөлхийн, хоёрдогч буюу олдмол гэж ангилахаас гадна гурван үе шат болгон хуваадаг. Эмчлүүлэлгүй явсаар халдвар авснаас хойш 3-15 жилийн дараа өвчний гуравдугаар шатандшилждэг аж. Энэ үед арьс, яс, элэг (15 хувь), мэдрэл (6.5 хувь), зүрх, судасны өөрчлөлт (10 хувь)-д орж улмаар амь нас нь аюулд ордог. Тэмбүүгийн үүсгэгчийн амьдрах хамгийн таатай орчин нь тархи. Өвчин тэнд хүрэхэд л үхнэ гэсэнүг.
Харин халдвар авсан эмэгтэй эмчилгээ хийлгэлгүй явсаар эхний дөрвөн жилд хөл хүнд болбол ургийн 70 хувь нь халдвар авч, 35 хувь нь иймөвчтэйтөрдөг байна. Төрөлхийн тэмбүүгийн хожуу шатанд ясанд, ялангуяа шуу, шагай, өвдөг, бугуй, тохойн ясанд гажиг үүсгэдэг. Нүд, сонсголын эрхтэн, төв мэдрэлийн системийг гэмтээдэг, улмаар үхэлд хүргэдэг аж. Тиймээс жирэмсний эхний 12 долоо хоногт тэмбүү өвчнийг илрүүлж, эмчилгээ хийлгэвэл урагт халдварладаггүй, эрүүл хүүхэд төрүүлэхболомжтой.
Жирэмсэн эмэгтэйчүүд олноороо тэмбүүтэй байгаа нь дан ганц тэднээс болоогүйг эмч нар хэлж буй. Тэмбүүг нийгмийн халдварт өвчин хэмээн тодорхойлдог. Өдгөө энэ нь нийгмийн онц аюулт өвчин болчхоод байгаа нь ядуурал, архидалт, биеэ үнэлэлт, бэлгийн замбараагүй харилцаанаас үүдэлтэйг албаны хүмүүс хэллээ. Гэр бүлтэй эмэгтэйчүүдийн олонх нь нөхрөөсөө энэ өвчнийг авсан нь судалгааны явцад тогтоогдсон байна. Тиймээс гэр бүлийн гишүүд бие биедээ үнэнч байж, аюулт өвчнөөс гэр бүлээ, ирээдүйд төрөх үрсээ хамгаалахыг эмч нар зөвлөв.
М.ЧИМГЭЭ: БИД Н.АЛТАНХУЯГ САЙДАД НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ БИЧГҮҮД ӨРГӨН БАРЬЖ БАЙСАН
Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Саяха нСүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дэргэдэх Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх сургалт, оношилгоо, эмчилгээ, судалгаа, арга зүйн зохицуулах зөвлөлөөс “Тэмбүү өвчний тархалтыг бууруулахад бидний оролцоо” сэдэвт сургалт, уулзалт зохион байгуулсан. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Тэмбүү болон бэлгийн замын бусад өвчнийг эрт үед нь илрүүлэх, оношлох, эмчилгээнд хамруулах талаар салбар хоорондын мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг сургалтад хамруулсан. Угөвчинтэйтэмцэхийн тулд иргэдийн бүртгэл, судалгаанд онцгой анхаарч, хорооны эмзэг бүлгийн иргэдийг Өрхийн эрүүл мэндийн төвийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулах, жирэмсний хяналтыг 100 хувь болгох, тэмбүүг эхээс урагт халдварлах эрсдэлээс сэргийлэх, жирэмсэн эмэгтэйчүүд болон хосуудад “Нэг цэгийн үйлчилгээ”-ний хүртээмжийг сайжруулах, архидан согтуурах, биеэ үнэлэлтийг хязгаарлах, цэнгээний газар, зочид буудал, сауны үйл ажиллагаанд хяналт тавих нь зүйтэй гэж үзсэн.
-Тэмбүүгийнтархалт их байна гэж яриадбайгаа хэрнэээмчнартоо баримтаа дэлгэхгүй юм. Тухайлбал, танай дүүргийнхэмжээндөвчлөлямарбайна вэ?
-Энэ онд тэмбүүтэй 181 хүн оношлогдсоноос 72 нь жирэмсэн эмэгтэй байсан. Энэ бол аймшигтай үзүүлэлт. Угөвчин цөөхөн монголчуудыг мөхөөх хэмжээнд хүрлээ. Манайх харьцангуй цөөн хүн амтай. Тэгэхээр Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт халдварүүнээс ихбайгаа нь ойлгомжтой. Гэхдээ энэ бол зөвхөн шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо. Цаана нь хэчнээн хүн байгааг таашгүй. Сүүлийн үед БЗХӨ гаарч байна. Сүрьеэ, тэмбүүг нийгмийн халдварт өвчин гэдэг. Хаана ядуурал, ахуйн соёл муу байна, тэнд халдварт өвчин бугшдаг.
Хүн амын дундах цэргийн насны залуус, төрөх эмэгтэйчүүдийн эрүүл мэндээр тухайн улсын үзүүлэлтийг тодорхойлдог. Гэтэл эрүүл байх ёстой, ээж болох гэж буй эмэгтэйчүүд тэмбүүтэй, бэлгийн замын бусад халдвартай байна. Энэ бол байж боломгүй зүйл. Би сүүлийн долоон жил цэрэг татлагад эмчээр ажилласан. Залуус эрүүл мэндээрээ тэнцэхгүй болсон. Янз бүрийн суурь өвчтэй, элэгний төрөл бүрийн вирустэй, бие бялдар нь сулдорой байна. Эрүүл байх насан дээрээ залуус өвчтэй байгаа нь үнэхээр эмзэглэмээр.
Too баримтаа зарлахгүй байгаа нь үндэсний аюулгүй байдалд халтай учраас тэр. Тийм, ийм гээд хэлчихвэл маргааш нь гадаадаас бараа, бүтээгдэхүүн орж ирэхээ болино, хил гааль хаах дээрээ тулна. Жуулчид ирэхгүй гэх мэтчилэн улс орны эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг юм билээ.
-Жирэмсэнэмэгтэйчүүдтэмбүүтэй байна гэдэгүнэхээрэмзэглэмээр. Тэднийгалбадан, нийтээрньэмчлэх боломж байхгүй юу?
-Энэ л хамгийн хэцүү. Тэднийг хэзээ ирэх вэ гээд хүлээж суух цаг биш болжээ. Гэвч манайхан юм л болбол ардчилал, хүний эрх хэмээн цээжээ дэлддэг болсон. Бид тухайн хүнийг хүндэлж байна. Гэхдээ цаана нь халдвар аваагүй бусдын эрх ашгийг илүү хүндэтгэмээр. Одоо албадан, хүчээр ч болтугай эмчлэх цаг нь болсон. Нийтийг хамарсан, эрүүл мэндийн хөдөлгөөн өрнүүлж бүгдийг нь эмчлэх хэрэгтэй. Бид Н.Алтанхуяг сайдад энэ талаар нууцын зэрэглэлтэй бичгүүд өргөн барьж байсан. Хөрөнгө мөнгө байхгүй гээд өөдөөс эдийн засгийн хямрал яриад, авч хэлэлцээгүй. Ирэх онд ч худлаа байх. Эдийн засгаараа хохирч болох ч монголчууд эрүүл мэндээрээ хохирч болохгүй. Хоёр хоног хоосон хонож болно, хоёр үеэрээ өвчтэй, үр удмаараа халдвартай төрмөөргүй байна.
Тэмбүү 100 хувь эмчлэгддэг өвчин. Сүрьеэг эмчлэхэд нэг жил зарцуулдаг бол тэмбүүгээс 21 хоногийн дотор ангижрах бүрэн боломжтой. Гэтэл эмчилж болдог өвчин ингэтлээ жолоогүй нэмэгдэж, тархан халдварлаж байгаад эмч хүний хувьд ихэд эмзэглэдэг. Бид эмчилж чадна. Эм, оношлуур нь байна. Хамгийн гол нь хөрөнгө, хүч алга.
Улаан тарианы үе эргэн ирлээ-2
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зургаадугаар сарын 23-ны хуралдаанаар бэлгийн замын халдварт өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хаалттай хуралдаж байхтай зэрэгцэн манай сурвалжлах баг Монголын дорнод хязгаарыг зорилоо. Улсынх нь баялаг болсон хүн ард яр өвчиндөө баригдчихаад байхад УИХ хаалттай хуралдаж сүржигнэхээсээ урьтаад мэдээллээ ил тод зарлавал яасан юм бэ. Ингэж гэмээ нь хүмүүс нэгийг бодож, хоёрыг тунгаах бус уу. Ямартай ч бидний цувралаар хүргэж буй “Улаан тарианы үе эргэн ирлээ” нийтлэл шийдвэр гаргагчдын сонорт хүрч эхэлсэнд таатай байна. Энэ талаарх УИХ-ын шийдвэр, салбарын яам ямар бодлого баримталж ажиллах талаар бид эргэн мэдээлэх тул энэ асуудлыг ингээд орхиё.
Дорнод аймаг бэлгийн замын халдварт өвчний тархалтаараа сүүлийн арван жил улсдаа “толгой цохиж”, тэмбүүтэй хүмүүсийнх нь тоо улс, аймгийн дунджаас хоёроос гурав дахин олон гэх статистик бий. 10 жил ингэж цоллуулж буй хэрнээ яагаад өвчтэй хүмүүсээ эмчилдэггүй, бас тэдэнтэй тэмцдэггүй юм бол. Яагаад, яагаад гэх асуултын хариултыг хайхаар, учир шалтгааныг нь тодруулахаар тус аймгийн зүг хүлгийн жолоо залсан нь энэ. Өнөө жил Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувь нь гантай байгаа нь үнэн аж. Дорнод, Сүхбаатарт гарсан түймрийн балгаар шар өвснүүд хуйхлагдаж, хивс дэлгэсэн мэт ногоон тал хаа нэг зурайхыг эс тооцвол зүүн бүсийн ихэнх нутгаар намар болчихоо юу гэлтэй шарлаж харагдана. Автобусаар 13 цаг давхисаар 22.00 цаг өнгөрч байхад Хэрлэн сумд ирэв. (Үндсэн хуулийн дагуу 1994 оны долдугаар сарын 1-нээс Чойбалсан хотыг ийн нэрийдэж буй). Эндхийн зочид буудлууд нь хүн олонтой, ажлын өдрүүдэд ч өрөө олдох нь ховор аж. Үнэ хөлс нь ч тэнгэрт “хадчихсан” юм билээ.
777 ХҮНЭЭС ЯР ӨВЧИН ИЛЭРСНИЙ 165 НЬ ШИНЭЭР ХАЛДВАР АВЧЭЭ
Дорнод аймаг Улаанбаатар хотоос 655 км алслагдсан, 13 сумтай, 75 мянга орчим хүн амтай зах хязгаар нутаг. Төвдөө 45 мянган хүн ажиллаж, амьдардаг юм байна. Тэдний 80 орчим хувь нь нөхөн үржихүйн насныхан аж. Хэрлэн сумд Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн гурван төв, хоёр салбар ажилладаг. “Манайд бэлгийн замаар дамжих халдварт өвчин сүүлийн 10 жил улс, аймгуудын дунджаас өндөр байгаа. Нууж хаагаад байх зүйлгүй ээ” гэсээр аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Р.Уранчимэг биднийг угтав. Тэрбээр “Бид 2013-2015 онд бэлгийн замын халдварт өвчин, тэр дундаа тэмбүүтэй түлхүү тэмцэж байна. Угөвчнийг устгах зорилт тавин, ЗДТГ-таа энэ талаар санал оруулж, 2013 онд Орон нутгийн хөгжлийн сангаас 20 сая төгрөг гаргуулж, зөвхөн тэмбүүтэй хүмүүсийг илрүүлж, эмчилсэн. Нийт 14 306 хүн үзэхэд 777-гоос нь яр өвчин илэрсний 165 нь шинээр өвчин авсан байсан. Төсөв хүрэлцэхгүй байсан учраас өвчтэй хүмүүсээс мөнгө гаргуулж, 118-ийг нь эмчилсэн. Бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх үзлэг хийнэ гэвэл хүмүүс тийм ч дуртай оролцохгүй. Тиймээс бид аянаа “Эрүүл цус” гэж нэрлээд ЗДТГ-ын ажилтнууд, төрийн алба хаагчдыг эхлээд үзлэг, шинжилгээнд хамруулж, олон нийтийг уриалахад хүмүүс дуртай байсан шүү. Энэ ажлыг ганц жил зохион байгуулаад үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой. Тав, арван жил ийм компанит ажил өрнүүлж гэмээ нь энэ муухай өвчнөөс бүрэн ангижирна” гэж ярив.
“ЭРҮҮЛ ЦУС” АЯНЫГ ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ӨРНҮҮЛЖ БАЙНА
Дараа жил нь буюу 2014 онд тэд “Эрүүл цус” аянаа үргэлжлүүлэх гэсэн боловч ЗДТГнь“Төсөв байхгүй” гэсэн шалтгаанаар мөнгө гаргаж өгөөгүй аж. Тиймээс тус газрынхан төрийн албан хаагчдаас 1000, ажилгүй хүмүүсээс 500, уул уурхайн компаниудын ажилчдаас 5000 төгрөг хандиваар цуглуулж, цөөн хэдэн оношлууруудаа ашиглан, “Эрүүл цус-2” аянаа эхлүүлжээ. Ингээд нийт 18 842 хүнийг үзлэг, шинжилгээнд хамруулахад 1237 хүнээс тэмбүү илэрсний 192 нь мөн шинээр халдвар авсан нь оношлогджээ. Тэдний 148-ыг нь эмчилсэн гэнэ. “Энэ ажил нэлээд ахицтай явж байтал сүүлийн гурван жил тэмбүүтэй хүүхэд төрөх болсон. Ийм хүүхдүүд амьдрах чадваргүй, зарим нь амьгүй, олонх нь дутуу төрдөг. Үүнийг хайхрахгүй орхиж хэрхэвч болохгүй. Тиймээс 2015 онд ЗДТГ-таа дахин санал тавьж, төсөл бичсэний дүнд бидэнд 17.7 сая төгрөг өгсөн. Энэ мөнгөөрөө өнгөрсөн тавдугаар сараас “Эрүүл цус-3” аянаа эхлүүлээд ажил ид явж байна. Одоогийн байдлаар 7600 гаруй хүнийг үзлэгт хамруулснаас 516 нь бас л тэмбүүтэй гарсан” гэж Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Я.Эрдэнэтуяа аргаа барсан янзтай хэлж байв. Энэ жил тэд өвчтэй хүн бүрийг үнэ төлбөргүй эмчлэх зорилт тавьчхаад байгаа юм билээ. Тус газрынхан энэ аянаа наанадаж таван жил хийх шаардлагатай гэж үзэн 138 сая төгрөгийн санхүүжилт бүхий төсөл бичиж, аймгийн ИТХ-ын Бодлогын хороонд өгчихсөн байгаа аж. “ИТХ шаардлагатай хөрөнгө баталж өгнө гэж найдаж байгаа. ЗДТГ, ИТХ биднийг дэмжиж, эрүүл мэндийн байгууллагынхан энэ өвчинтэй тэмцэж байна” гэж холбогдох мэргэжилтнүүд ярина лээ.
АЖИЛГҮЙДЛИЙГ ДАГААД АРХИДАЛТ, БИЕЭ ҮНЭЛЭХ ЯВДАЛ ГААРАВ
Дорнодод бэлгийн замын халдварт өвчтэй хүмүүс яагаад ийм олон байдаг юм бол? Бусад аймгаа бодвол уг нь нийгэм, эдийн засаг, газар зүйн байрлалын хувьд өвөрмөц онцлогтой. Урагшаа БНХАУ, хойшоо ОХУ-тай хиллэдэг. Хилийн олон боомт байдгаас газрын тос олборлох, хайх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн долоон компани тэнд бий. Хамгийн томыг нь дурдвал, Монголын газрын тосны бүтээгдэхүүний экспортын 90 орчим хувийг дангаараа олборлож буй “Петро Чайна дачин Тамсаг”-ийг хүмүүс андахгүй биз ээ. Тус компанид гэхэд 5000 орчим хүн ажилладаг. Олонх нь түр оршин суугчид буюу ирж, буцдаг “нүүдлийн шувууд”. Тэдний 2000 гаруй нь хятад иргэн аж. Аймгийн эрүүл мэндийн байгууллагынхан тэнд ажилладаг 5000 битгий хэл, монгол ажилчдынхаа ч эрүүл мэндийг үзэж, шинжилж, хянадаггүй. Тэгэх эрхгүй учраас асуудал ямар байх нь ойлгомжтой биз ээ. Тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Петро Чайна дачин Тамсаг”-ын ажилчид орон нутгаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ огтавдаггүй. Үзлэг, шинжилгээгээ Улаанбаатар хотод хийлгэдэг. Энэ жил Эрүүл мэндийн газрынхан “Та нар манай нутагт үйл ажиллагаа явуулж буй учраас эндээсээ эрүүл мэндийн тусламж авах ёстой” гэж албадах нь холгүй байж 800 гаруй монгол ажилчнаа шинжилгээнд хамруулсан. Цаашид тэнд ажиллаж буй хүн бүрийг аймгийнхаа эмнэлгийн хяналтад авна” гэж хэлэв.
Уул уурхайн компаниудын ажилчдын олонх нь нөхөн үржихүйн насны ганц бие хүмүүс байдаг гэнэ. Тэд cap, жилээр соёлт ертөнцөөс алслагдан амьдардаг тул нутгийн охид, бүсгүйчүүдтэй “холбоо сүлбээ” тогтоодог байна. Мөн биеэ үнэлэгчид “Тамсаг” руу очдог, тэднийг зуучилж, аваачдаг бүлэг этгээд ч бий гэх. Түүнчлэн цөөнгүй хятад иргэн монгол эмэгтэйтэй ханилан суух бодолтой байдаг тухай олны яриа үнэний ортой гэнэ шүү. Дээрээс нь ОХУ руу визгүй, БНХАУ руу чөлөөтэй орж, гардаг учраас гадаадын иргэд нүүдлийн шувууд шиг ирж, буцдаг бололтой. Түүнээс гадна эндхийн гурван их, дээд сургуульд 3000 гаруй оюутан сурч байна. Иймээс бэлгийн замын халдварт өвчин их байгаа гэж эмч нар хэлсэн. Хоёрдугаарт аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байсан таван том үйлдвэр зах зээлийн “шуурганд” үүдээ барьж, Дархан, Эрдэнэтийн дараа ордог гурав дахь том хот Чойбалсанд ажилгүй хүн олширсноос амьжиргааны түвшин нь дагаад урууджээ.
Тус аймгийн нийт хүн амд хөдөлмөрийн насныхан жин дарж байгаа ч 2013 оноос ажил эрхлэлтийн түвшин нь буурсаар 2014 онд 47.3 хувьд хүрчээ. Өдгөө аймгийн хэмжээнд эрэгтэйчүүдийн 11.4, эмэгтэйчүүдийн 10.1 хувь нь ажилгүй байгаа гэнэ. Тэднийг боловсролын түвшнээр нь авч үзвэл бүрэн дунд боловсролтой 27.1, МСҮТ төгссөн 27, суурь боловсролтой ажилгүй иргэд 25.4 хувийг эзэлж буй аж. Ажилгүй иргэдийн олонх нь 20-34 насныхан байгаагаас бүртгэлтэй ажилгүйчүүд 50.7 хувийг эзэлдэг гэсэн судалгаа харлаа. Тэгсэн хэрнээ тэд Ажиллах хүч гадаадад гаргах, авах тухай хуулийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс 2014 онд 3009 хятад иргэн ажиллуулах зөвшөөрөл авчээ. Гэтэл аймагт өдгөө бүртгэлтэй хэрнээ ажилгүй 2500 гаруй хүн байх. Үүнийгээ Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд үйл ажиллагаагаа түр болон бүрэн зогсоосон, түүхий тос болон бусад ашигт малтмал олборлодог компаниуд гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн нь ажилгүй иргэдийн тоог нэмэхэд хүргэсэн” гэж холбогдох мэргэжилтнүүд тайлбарлав. Ажилгүйдлээ дагаад архидалт ихсэж, зарим нь амь зуулгатайгаа үлдэхийн тулд баар, зочид буудлууд нээн ажиллуулснаар аймгийн төвд хүнсний дэлгүүрээсээ олон цэнгээний газартай болжээ. Эдгээр газар биеэ үнэлэх, архидах, бэлгийн замын халдварт өвчин тархах гол объект болж буйг аймгийн Цагдаа, Мэргэжлийн хяналтын газрынхан хэлж байна. Зочид буудлуудад бэлгэвч тараадаг ч хэрэглэж байгаа, эсэхийг хэн ч хянах боломжгүй аж.