Кубад 2.7 сая гаруй иргэн унд ны усны хомсдолд оржээ. Тус ул сын Ус ны нөө цийн үндэсний хүрээлэнгээс мэдээлснээр эрчим хүчний хомсдол, дэд бүтцийн эвдрэлээс шалтгаалан олон бүс нутагт усан хангамж ийнхүү доголдсон аж. Ус шахах төхөөрөмжүүд цахилгаанаар ажилладаг тул тог тасрахад түгээлтийн систем саатдаг байна. Үүнээс гадна олон жилийн турш хөрөнгө оруулалт хийлгүй, засвар үй чилгээг орхигдуулснаас шугам хоолой элэгдэж, нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Тухайл бал, нийслэл Хаванагийн усан хангамжийн гол эх үүсвэрүүдийн нэг болох Куэнка-Су рын шугам эвдэрснээс үүдэн гурван дүүргийн 200 мянга гаруй оршин суугч усгүй болжээ. Мөн ПинардельРио, Ар темиса, Гранма, Ольгин, Сан тья годеКуба зэрэг мужийн иргэд зөөврийн (цистерн) усыг сард 12 удаа, хязгаартай хэмжээгээр авахад хүрээд байна. Ундны усны хомсдолтой холбоотойгоор гэдэсний халдварт өвчин болон бусад вирусний тохиолдол эрс нэмэгдэж байгааг тус улсын Эрүүл мэндийн яамнаас анхааруулав. Кубын Эрчим хүчний яам болон Засгийн газраас усан хангамжийг сайжруулах зорилгоор 300 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Түүнчлэн ус шахах төхөөрөмжүүдийг нарны эрчим хүчээр ажиллуулах системд үе шаттай шилжүүлж буй ч сан хүүгийн хүндрэлээс шалтгаалан асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа аж.
Э.Сүйлэн