Анхдугаар Үндсэн хууль батлагдсан, Бүгд Найрамдах Улс Тунхагласны 90 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож буй. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Мөн МАХН-ын дэд дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар гишүүд дэмжигчидийн хамт цэцэгөргөж хүндэтгэл үзүүллээ.