АНУ-ын Миннесота мужид зохион байгуулсан (USA cup) өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд Монголоос Азийн хөлбөмбөгийн холбооны албан ёсны зэрэгтэй ахлах дасгалжуулагч Б.Чин-Оргилын удирдлагад“ BCH lions” клубийн тоглогчид 12 хүртэлх насныхны ангилалд оролцжээ. Манайхан алтан медалийн төлөөх тоглолтод эзэн орны багийг 7:3-аар хожиж, аваргын цом өргөсөн байна.
Олон улсын хэмжээний тэмцээнд нутгийнх нь талбайд тамирчдыг нь ялж, тэргүүлнэ гэдэг Монголын хөл бөмбөгийн түүхэнд том амжилт юм.
“BCH lions” багийн тоглогч ид өмнө нь БНХАУ-ын Шэньян хотод 2024, 2025 оны наймдугаар сард болсон“ Peace cup”-д, дараа жил нь Гуйлин хотод зохион байгуулсан олон улсын тэмцээнд орлцон түрүүлсэн нь АНУ-ын талбайд ялалт байгуулах гол түлхэц болжээ. “USA cup”-д аваргалсан тэд дотооддоо Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг өсвөр үеийнхний хөл бөмбөг, футзалын УАШТ-д өрсөлдөх аж.