Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

Орхон голд сэлэхээр орсон иргэн живж нас баржээ

Дархан-Уул аймаг, Орхон сум Энхтал багийн “Хясаа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 36 км, Орхон сумаас баруун урд зүгт 30 км/ 4 хүн "Орхон" голын эрэг дээр амарч байснаас иргэн Л нь голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дууудлагыг 08.02-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан байна. 
22 цаг 54 мин

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Монголд чуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хү­­рэл­­­сүхийн ивээл дор энэ сарын 25-26- нд Дэлхийн бизнес эрхлэгч эмэг­­­тэйчүүдийн чуулга уулзалт ма­найулсад бол­но. “Inspire, Impact, Invest” уриа­тайгаар зохион бай­гуу­лах эл уул­залт нь бизнес эрх­лэгчэмэг­тэй­чүү­дийг дэм­жих, ча­­давх­жуу­лах, сайн турш­лагаас суд­лах, хө­рөнгө оруулалт татах зорил­готойюм байна. Мөн эмэгтэй бизнес эрх­лэгч­дэд тулгамдаж буй асууд­луудыг шийд­вэрлэх шинэ гарц, бо­ломжийг нээх, саад бэр­х­­шээлийг хэр­хэн арилгах талаар бод­­лого бо­ловс­­руулах аж.
23 цаг 17 мин

Стандартаар түрээ барьсан их сүйтгэл нийслэлд өрнөж байна

Яг одоо хариулт нэхэх ёстой хамгийн чухал асуулт бол “Шинэчлэх шаардлагагүй, эвдэрч хэмхрээгүй замуудыг яагаад энд тэндгүй сүйдлээд байна вэ”. Эндээс олон зүйлийн учиг зангилаа, өдгөө нийгэмд анхаарал татаад буй асуултуудын хариулт тодорхой болох учиртай. Тиймээс нийслэлийнхэн үүнд хариулахаас зайлсхийж, хятад, монгол хавтан, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн нэгдсэн стандарт, улс төрийн зорилготой харлуулах ажиллагаа гэсэн сэдвүүд рүү олны анхаарлыг хазайлгаж, алсруулах оролдлого хийж байх шиг.
23 цаг 47 мин

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ.
Өчигдөр 10 цаг 05 мин

Англи хэлний 900 орчим багш дутагдалтай гэв

Боловсролын ерөнхий хуулийг 2023 онд шинэчлэн батлахдаа англи хэлийг үндсэн гадаад хэлээр зарласан билээ. Үүний дагуу ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт англи хэлийг III ангиас эхлэн заахаар тусгасан аж. Хуулийг өнгөрсөн хичээлийн жилээс хэрэгжүүлэх байсан ч бэлтгэл ажил бүрэн хангагдаагүйгээс нэг жил өнжсөн юм. Тэгвэл энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн III, IV ангийн сурагчдад англи хэл зааж эхлэхээр болсныг салбарын яамнаас мэдээллээ. 2024-2025 онд англи хэл заалгах ёстой байсан хүүхдүүд ийн энэ жилээс буюу дөрөвдүгээр ангиасаа сурч эхлэхээр болсон гэсэн үг.
Өчигдөр 10 цаг 00 мин

Иргэдийг цөхрөөж, эмч нарыг залхаасан даатгалын дампуу систем

Манай улсад болж бүтэж, баригдаж, шийдэгдэж байгаа юм хөшөө, хаалга хоёроос өөр алга шив дээ. Бүх л салбар “элгээрээ хэвтэж”, тэр дундаа энэ улсын үнэт баялаг болсон монгол хүний эрүүл мэнд хөсөр хаягдаж, хөгшин, залуугүй өвдөх ч эрхгүй болжээ. Нийтээрээ эрүүл мэндийн даатгал төлөөд ч улсын эмнэлгүүд нь төсөвгүй хэмээн аргаа барахдаа зарим тасгаа хааж, өр ширэндээ баригдан, ороох боох материалгүй шахуу болтлоо дампуурч байгаа сурагтай. Удирдлагууд нь ч эмч, ажилчдынхаа цалин хөлсийг хасах арга сүвэгчилж, даатгалаас “сохор зоос” хялайлгасангүй хэмээгээд иргэдийн халаасыг “тэмтэрч” суух болсон гэнэ. Зарим эмнэлгийнхэн цалингаа тавьж хүчрэхгүй болсон тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан ч эхнээс нь няцааж байгаа бололтой.
Өчигдөр 09 цаг 30 мин

Нийслэлд 24 хэм дулаан байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
Өчигдөр 09 цаг 05 мин

1000-аас доош дагагчтай хэрэглэгчид лайв хийх боломжгүй гэв

Мета” компанийнхан инстаграмыг шинэчилж, 1000-аас доош дагагчтай хэрэглэгчид лайв хийх боломжгүй болгожээ. Мөн private буюу нууцлалын горимтой хэрэглэгчид ч цаашид лайв хийх “эрхгүй” болох гэнэ.
Уржигдар 18 цаг 00 мин

Говийн үзэсгэлэнт тогтцыг элсэн манхны баяраас тольдоорой

Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг Хонгорын элс, Дуут манхны бэлд “Алтан элс Элсэн манхны баяр-2025” арга хэмжээг энэ сарын 15-17-нд зохион байгуулах нь. Энэ үеэр элсэн манхны оргил булаацалдах болон гар бөмбөгийн тэмцээн, автомашины кросс, хурдан морины уралдаан зохион байгуулах юм. Мөн хүчит бөхийн барилдаан, сур харваа, “Хонгорын голын тойром” шагайн харваан тэмцээн болох аж.
Уржигдар 17 цаг 30 мин

8-р сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

8-р сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Уржигдар 17 цаг 20 мин

Төмс үнэд хүрдэг “оргил” үе тохиож байна

Манай улс дотоодоосоо 100 хувь хангадаг цөөн төрлийн хүнсний бүтээгдэхүүний нэг нь төмс юм. Тийм ч учраас энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ бусад хүнсний ногоотой харьцуулахад хямд, нийлүүлэлт нь элбэг байсаар ирсэн. Өдгөө гэхэд хүрэн манжин (4400), лууван (3900), сонгино (4100) зэрэг бусад ногоотой харьцуулахад нэг кг төмсний үнэ хямд буюу 2380-2600 төгрөгийн ханштай буй ч долоо, долоо хоногоор огцом өссөөр байгааг нийслэлийн Статистикийн газраас мэдээлэв.
Уржигдар 17 цаг 00 мин

Онцгой байдлын байгууллагынхан 160 хүний амь аварчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Нийт дуудлагын 48 нь ахуйн гал, хоёр нь ой, хээрийн түймэр байсан бол газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга тус бүр нэг, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 22 бүртгэгдсэн аж. Дуудлагын дагуу нийслэлийн болон орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 160 иргэний амь аварч, тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Энэ нь хоёр долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад есөөр буурсан үзүүлэлт аж. Мөн нийслэлийн хэмжээнд ахуйн түймрийн 30 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид 199 иргэний аюулгүй байдлыг ханган, хоёр тэрбум 370 сая төгрөгийн өмч хамгаалсан байна.
Уржигдар 16 цаг 30 мин

Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга боллоо

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл хийхээр ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2025.08.05/ Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
Уржигдар 16 цаг 10 мин

Бразил дасгалжуулагч Монголын 23 хүртэлх насныхны багийг удирдана

Монголын хөл бөмбөгийн 23 хүртэлх үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Артур Феррейра томилогдон ажиллаж байна. Тэрбээр CONMEBOL-оос бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн, Бразилийн хөл бөмбөгийн холбооны про зэрэгтэй, өндөр ур чадвартай, туршлагатай, мэргэжлийн дасгалжуулагч аж.
Уржигдар 16 цаг 00 мин

Хятад хүүхнүүдийн ханш өсжээ

Хятад улсын удирдлага “Нэг өрх-нэг хүүхэд” хэмээх хүн амынхаа өсөлт үржилтэд бараг 40 жил хяналт тавьсан чанга хатуу бодлогоосоо татгалзаад дөрвөн жил болж байна. Ингээд хятад айлууд хоёр хүүхэдтэй болох хууль ёсны эрхтэй болсон юм.
Уржигдар 15 цаг 30 мин

Хонхор тосгоны багачууд ногоон технологиор барьсан цэцэрлэгтэй болов

Хонхор тосгоны багачууд ногоон технологиор барьсан цэцэрлэгтэй болов
Уржигдар 15 цаг 22 мин

Манай сурагчид Ази, Номхон далайн математикийн олимпиадаас долоон медаль хүртэв

“APMO-2025” буюу Ази, Номхон далайн бүсийн математикийн олимпиадад оролцсон манай улсын сурагчид хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж, гурав нь тусгай байр эзэлсэн амжилттайгаар 337 орноос 18 дугаар байрт жагсжээ.
Уржигдар 15 цаг 00 мин

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Ерөнхий сайд Г.Занданшатараас өгсөн үүргийн дагуу “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Уржигдар 14 цаг 55 мин