Засгийн газрын өнөөдрийн хуралдааны зарим шийдвэрийн талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээлэл өглөө. Тэрбээр, "Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Төрийн өмчийн компаниудын захирлыг үнэлэх , үнэлэмж болон цалин, хангамжийн байдал болон тоог цөөлөх тодорхой саналуудыг өнөөдрийн хуралдаанаар танилцуулсан. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компанийн үйл ажиллагааны үр дүн, компанийн орлого болон ашигд нийцсэн цалин урамшууллыг олгох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд бид Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, аргачлалыг боловсруулж байна.
Тэгэхээр төрийн өмчид компаниудын захирлууд хамгийн өндөр болон дунд, бага цалингийн талаар бид судалгаа хийсэн. Үүнд анализ хийгээд төрийн өмчид компаниудын удирдлагын цалин нь өндөр биш. Харин жилийн эцсийн ажлын үр дүнгээс хамаараад урамшуулдаг болох цалингийн системийг шинэчлэх талаар урьдчилсан байдлаар өнөөдөр танилцуулсан. Дараагийн засгийн газрын хуралдаанаар эцэслэн баталж, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар төрийн өмчид компаниудын захирлын хамгийн өндөр цалин нь сард 20, 30 сая орчим байна. Мөн хамгийн бага цалинтай төрийн өмчид компаниуд бий. Тухайлбал, Монгол шуудан, Монголын цахилгаан холбоо, Монгол кино нэгдтэл, Мэдээлэл холбооны сүлжээ, Үндэсний шигшээ багын бэлтгэл сургуулилтын төв зэргийн сарын дундаж цалин нь 940000-1.400.000 төгрөгийн хооронд байна. Тэгэхээр бид энэ бүгдийг нарийн тооцоолж аргачлалыг гаргана" хэмээн хэлэв.