Чингис хаан үндэсний музейнхэн Дэлхий дахин ба монголчууд: Монгол бахархлын танхимын үзмэрүүдээ шинэчлэн дэглэжээ. Үүний хүрээнд Японы Цүшима, Ики, Такашима зэрэг арлаас олдсон, Хубилай хааны усан флотын хөлөг онгоцны үлдэгдлүүдийг олны хүртээл болгож буй гэнэ. Мөн монголчуудын цэрэг дайны урлаг, Монголын их амар амгалан, Орхоны хөндийн нүүдэлчдийн болон Их эзэн Чингис хааны зарлигаар дэлхийн нийслэл Хархорум хотыг 1220 онд байгуулсан түүх, дэлхийн бурхан шашин, бичиг үсгийн соёлд Өндөр гэгээн Занабазарын оруулсан хувь нэмэр, амьдрал, уран бүтээл зэрэг сонирхолтой баримтыг толилуулж буйгаараа онцлогтой юм.
У.Цэцэг