ТАВДУГААР ТОЙРОГ: Хамгийн олон өрсөлдөгчтэй төвийн бүс
УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрогт Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг багтаж буй. 10 мандаттай хоёр тойргийн нэг болох төвийн энэ бүсэд 16 нам, хоёр эвслийн болон бие даагч дөрөв, нийт 118 хүн өрсөлдөж байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуулийн хамгийн олон нэр дэвшигчтэй тойрог юм. Тэр хэрээр өрсөлдөөн нэлээд ширүүн байна гэсэн үг.
2024-06-20
“Алтай групп” ХХК-д давуу байдал олгосон гаалийн даргыг яллах дүгнэлт үйлдүүлнэ
Дорнод аймгийн Гаалийн газрын даргаар ажиллаж байсан Б.Винтовт холбогдох, Х.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Алтай групп” ХХК-д давуу байдал олгосон гэх хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусжээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн байна. Улаан буудайг зохих зөвшөөрөлгүй улсын хилээр нэвтрүүлж болохгүйг мэдсээр байж Монгол Улсын хилээр саадгүй нэвтрүүлэх хууль бус үйлдлийг далдлах зорилгоор албан тушаалаа урвуулж, 2017 оны арваннэгдүгээр сард “Алтай групп”-ын 50 тонн арвайнд экспортын бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн албан бичиг хийж өгсөн.
2024-06-20
“Тодканнам”-ын толгой компаниас 168.9 сая төгрөг гаргуулж, хохирогчийн ар гэрийнхэнд олгох нь
“Тодканнам” гоо сайхны эмнэлгийн захирал Д.Тодням, эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид хянан хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болж буй юм. Эл эмнэлэгт 2019 оны гуравдугаар сард Г.О гэдэг эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байгаад бие нь гэнэт муудаж, өөр эмнэлэг рүү шилжүүлсэн боловч нас барсан юм. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас энэ гурван хүнд Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсэгт заасан “Хүний амийг болгоомжгүйгээр хохироосон”, 15.1-3-ын “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ.
2024-06-20
Гадаадад буй иргэдийн саналыг авч эхэллээ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гадаадад буй иргэдийн саналыг зургадугаар сарын 20-23-нд авахаар болов. Улмаар нийт 13 095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүллээ.
2024-06-20
Архангай, Булганы нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр их бороо айсуй
20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-06-20
Франц улсын Леонд дэлхийн ур чадварын тэмцээнд оролцохоор бэлтгэж байна
Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох багийн багш, суралцагчид бэлтгэлээ хангаж байна. Бүгд найрамдах Франц улсын Леон хотод 2024 онд болох дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох Монгол улсын багийн уулзалтыг зургадугаар сарын 19-ний өдөр Барилгын политехник коллеж дээр зохион байгууллаа.
2024-06-19
Дархан-Уул аймгийнхан 2200 суудал, усан бассейн бүхий спорт заалтай боллоо
Таван блок барилга, 2200 хүний суудалтай 2 спорт заал, 1 усан бассейн, чийрэгжүүлэлтийн танхимтай. Чөлөөт болон сонгомол барилдааны бэлтгэлийн заал, гаднаа автомашины зогсоолтой энэхүү спорт цогцолбороо Дарханчууд "Darkhan-United arena" хэмээн нэрлэхээр тогтсон бөгөөд нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 21-ний өдөр ёслол төгөлдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.
2024-06-19
Заамарт ашигт малтмал хайх, олборлох, Эрдэнэ, Мөнгөнморьт сумд хууль бусаар мод бэлтгэх нь их
Төв аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна. Тодруулбал, 2021 онд 58, 2022 онд 66, 2023 онд 58 хүрээлэн байгаль орчны эсрэг гэмт хэрэгт хяналт тавьсан бол энэ оны тавдугаар сарын байдлаар 29 хэрэгт хяналт тавьж, 98 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.
2024-06-19
Завьт эргүүл есдүгээр сарын 15-ныг хүртэл ажиллана
Улсын хэмжээнд он гарсаар зургадугаар сарын 17-ны өдрийн байдлаар усны ослын 36 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 26 хүн амь насаа алдсны 3 нь хүүхэд байв. Энэхүү статистикийг 2023 оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо гурав дахин өсжээ. Усны ослын нийт тохиолдлын 25 хувь, амь насаа алдсан иргэдийн 19 хувь нь нийслэл хотод буюу Туул голд эндэж байна
2024-06-19
Нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилт үр дүнтэй байна уу
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт хэлтсээс Дотоод хэргийн их сургуультай хамтран “Нийтэд тустай ажил хийлгэх ялын эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
2024-06-19