Хиймэл оюуны хэрэгслүүд хүмүүсийн өдөр тутмын үйлдлийг харьцангуй хөнгөвчилдөг ч асуултад хариулах бүрдээ их хэмжээний цахилгаан эрчим хүч зарцуулдаг нь батлагджээ. Учир нь асуулт бүрийг тоон өгөгдлийн “токен ID” болгон хөрвүүлж, их хэмжээний дата төвүүд рүү илгээдэг бөгөөд тэдгээр нь ихэнхдээ нүүрс, байгалийн хийн цахилгаан станцуудаар ажилладаг. АНУ-ын Цахилгаан эрчим хүчний судалгааны институтын (EPRI) тооцоолсноор AI нэг асуултад хариу лахад зарцуулах эрчим хүч нь Google хайлтынхаас 10 дахин их байж. Өөрөөр хэлбэл, хиймэл оюунаас лавлаж буй нэг асуулт Google-ийн 10 хайлттай тэнцэх хэмжээний нүүрстөрөгч ялгаруулдаг бөгөөд илүү төвөгтэй, нарийн тооцоолол, логик шаардсан байвал байгальд учруулах хохирол нь 6-50 дахин нэмэгддэг аж.
Иймд Германы Hochschule Mьnchen хэмээх Хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн докторант Даунер хиймэл оюун ашиглахдаа байгальд хэрхэн ээлтэй байх тухай дараах зөвлөмжийг өгчээ.
Тодруулбал,
- Асуултаа товч, тодорхой бичих
- Хариултын уртын хэмжээг зааж өгөх, эсвэл тайлбар хэрэггүй гэдгээ тодорхой илэрхийлэх
- Хэт хүндрүүлсэн, логик, тооцоолол шаардсан асуулт тавихгүй байх
- Талархлаа илэрхийлэх мэт эелдэг байдал нь хариултыг уртасгадаг тул шаардлагагүй. Урт харилцан ярианаас зайлсхийснээр байгаль орчны зардлыг хэмнэх боломжтой юм байна.