Малайзад болсон “Billie jean king cup” эмэгтэйчүүдийн талбайн теннисний багийн ДАШТ-ий Азийн II группийн аварга шалгаруулах шатанд Монгол Улсын шигшээ баг түрүүлж, тивийн I группэд ирэх жил дэвшин тоглох эрхээ авав. Манайхан А хэсэгт эхний үед Марина арлын улсын багийг, дараагийнхад Сингапурын шигшээг 3:0-ээр хожиж, тэмцээнээ үргэлжлүүлсэн. Гурав дахь тоглолтод эзэн орны тамирчидтай учраа таарсан ч илүүрхэж, “Play off”-д оролцох эрхээ баталгаажуулсан юм. Хэсгийн сүүлийн тоглолтод Киргизийн багт 1:2-оор ялагдаж, “Play off”-д Филиппиний тоглогчдыг 4:6, 6:0, 6:4-өөр буулган авснаар хэсгээ тэргүүлэн алтан медаль гардсан байна. Монголын талбайн теннисний эмэгтэйчүүдийн багийн бахдам амжилт улсынхаа спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, тивийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөх хэмжээнд хүрснээ ур чадвараараа батлан харууллаа.