Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

Монголын анхны капсул зочид буудлыг Улаанбаатар хотод нээлээ

Монголын анхны капсул зочид буудлыг Улаанбаатар хотод “Ubpod”-ынхон нээлээ. Уг капсул зочид буудлын тохижилт нь сансар огторгуйг дүрслэлтэй. Мөн капсул бүрийг сансрын пуужинтай төстэй байдлаар интерьерийг нь бүрдүүлжээ. Тус зочид буудал нь нэг дор 32 хүн хүлээн авах боломжтой. Төлбөр нь 68 000-128 000 төгрөг гэнэ. Капсул зочид буудлын бусдаас ялгарах онцлог нь нэг хүн л багтах боломжтой өрөөтэй байдгаараа онцлогтой. Энэ нь гадаадын орнуудад түгээмэл ашиглагддаг бөгөөд жуулчид түлхүү хэрэглэдэг аж. Тухайн өрөөнд нь хүний хэрэгцээний ихэнх зүйл багтсан. Тодруулбал, зурагт, интернэт төхөөрөмж, утас, компьютороо цэнэглэх боломжийг ч бүрдүүлсэн байна.
2024-06-19

Хуурамч бүтээгдэхүүний жагсаалтад “Zextra sure” бүтээгдэхүүн орсон

Тайландын Хүнс, Эмийн захиргаанаас гаргасан Вьетнамын хуурамч бүтээгдэхүүний жагсаалтад “Zextra sure” бүтээгдэхүүн орсон ба хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Мөн тус бүтээгдэхүүний албан ёсны сертификат нь өөр, өөр компанийнх байна. Иймд хуурамч сурталчилгаа бүхий бүтээгдэхүүн дур мэдэх хэрэглэхээс зайлсхийж заавал эмчид хандаарай.
2024-06-19

“Хурд” хамтлагийнхан романтик, мелодрам төрлийн кино бүтээнэ

“Хурд” хамтлагийнхан 30 жилийн ойдоо зориулж романтик, мелодрам төрлийн кино бүтээх нь. Тэд өнгөрсөн жил 30 жилийн ойн баярын тоглолтоо хийж байсан билээ. Тэгвэл энэ удаа уран сайхны кино бүтээхээр дүрийн сонгон шалгаруулалтаа эхлүүлээд буй. “Бүсгүй” дууныхаа клипийн ээдрээтэй төгсгөлийн тайлал болгож уг киног бүтээхээр шийдсэнээ тус хамтлагийнхан тодотгов. Мөн киногоороо 1980-1995 оны нийгмийг харуулахыг зорьж буй гэнэ. Бас“Хурд” хамтлагийн тухай олон нийтийн мэдэхгүй түүхийг ч уг киногоороо харуулах аж.
2024-06-19

Камбож Улсын Эдийн засаг, сангийн яамны орлогч Монгол Улсад ажиллаж байна

НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол Улсын Санхүүгийн салбарын хөгжил, өрийн удирдлага, ногоон бонд, Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги (INFF)-ийн туршлага судлах” ажлын хүрээнд манай улсад ажиллаж байгаа аж.
2024-06-19

Авто зам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг googlemap-д байршуулна

Авто зам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг googlemap-д байршуулна
2024-06-19

Дэлхийн алтны зөвлөлийн зарчимд нэгдлээ

Монголбанк нь Колумб, Эквадор, Филиппин улсын Төв банкнуудын хамтаар “Лондонгийн зарчмууд” багц зарчимд гарын үсэг зурав.
2024-06-19

Ажлын ширээндээ цэцэг байршуулах нь ой тогтоолтыг сайжруулдаг

Хөгжингүй орнуудад ажлын байрандаа цэцэг байршуулах нь анхаарал төвлөрөхөд тусалж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гэдэгтэй санал нэгдээд буй. Тухайлбал, ажлын ширээнийхээ дэргэд цэцэг байршуулах нь сэтгэл түгших эмгэгийн үед ч сайнаар нөлөөлдөг гэнэ. Мөн сөрөг бодлоос ангижрахад тусалж, ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг юм байна. Гоёмсог ургамлаар өөрийгөө хүрээлүүлэх нь ядаргаа болон бусад төрлийн сэтгэл зүйн өвчлөлийг 30 хүртэлх хувиар бууруулдгийг судлаачид онцолжээ. Түүнчлэн тасалгааны төдийгүй мандлын цэцэг нь нэгэн хэвийн ажлын байранд өнгө нэмж, ажилчдад шинэ санаа олоход нь тусалдаг байна. Ялангуяа зохиолч, зураач, дизайнер зэрэг ажил эрхэлдэг хүмүүст энэхүү шийдэл зохимжтой гэнэ. 
2024-06-19

FACT CHECK: Тэтгэврийг 2024 оны зургадугаар сарын 5-ны өдрөөс нэмэгдүүлээгүй

Цахим орчинд зургадугаар сарын 5-наас тэтгэврийг нэмэгдүүлнэ гэх мэдээлэл түгээжээ. Уг мэдээллийг Монголын баримт шалгах төвөөс шалгаж, нягталжээ.
2024-06-19

“Алдар” спорт хорооныхон шилдгээ баталж түрүүллээ

Дээрх тэмцээний сүүлчийн өдөр 50 метрийн гурван байдлын дасгалын өрсөлдөөн өрнөв. Энэ удаа эрэгтэйчүүдээс “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Эрхэмбаяр улсын аваргаар тодорлоо. Түүнтэй тэргүүн байрын төлөө онч сорьсон “Алдар” спорт хорооны тамирчин Н.Баяраа мөнгө, Орхон аймгийн буудагч ОУХМ Д.Лхагвасүрэн хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдээс О.Есүгэн (“Хүч” спорт хороо) түрүүлж, Т.Золжаргал (Орхон аймаг) удаалан, Г.Нандинзаяа (“Хүч” спорт хороо) хүрэл медаль зүүсэн юм. Байгууллагын нэгдсэн дүнгээр “Алдар” спорт хорооныхон 120 оноогоор тэргүүн байрт шалгарч, шилдэг буудагчтай гэдгээ батлан харуулав. Орхон аймгийнхан 142 оноогоор дэд, “Хүч” спорт хорооныхон 180 оноогоор III байр эзэлжээ.
2024-06-19

FACT CHECK: Азийн үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй 20 орны тоонд Монгол үнэхээр багтаагүй юу

“Азийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй 20 орны тоонд Монгол багтсангүй” гэдэг гарчигтай мэдээлэл оруулжээ.
2024-06-19

Модны хөвөн шатаасан гэх гал түймрийн 31 дуудлага иржээ

Манай улсад хамгийн өндөр тархацтай модны төрөл бол улиас бөгөөд жил бүрийн зургадугаар сарын дунд үеэс хойш бидний хэлж заншсан модны хөвөн буюу боловсроогүй үр нь гудамж талбай, олон нийтийн газар их хэмжээгээр унасантай холбоотой нийслэлийн хэмжээнд сүүлийн 2 хоногт бүртгэгдсэн гал түймрийн 40 дуудлагаас 31 нь модны хөвөн шатсан гэх дуудлага мэдээлэл байна.
2024-06-19

Цэц найман сарын дараа их суудлын хуралдаан товлолоо

Цэцийн 05 дугаартай эл дүгнэлтийг УИХ дараа сард нь хэлэлцээд, хүлээн зөвшөөрөөгүй . Иймд дээрх зохицуулалтуудыг тусгасан УИХ-ын хяналт шалгалтын, үндсэн хуулийн цэцийн болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль үндсэн хууль зөрчсөн, эсэхийг Цэц их суудлын хуралдаанаараа эцэслэх ёстой байв.  Тэгвэл эл хуралдааныг үндсэн хуулийн цэц найман сарын дараа товлож, энэ сарын 26-нд хийхээр болжээ. Энэ хугацаанд Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа, Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарын зургаан гишүүнийг Цэцэд нэр дэвшигчийн сонсголгүйгээр томилоод байна.
2024-06-19

Туркийн аялал жуулчлалын нэг ч компанид ямар ч зөвшөөрөл олгоогүй

Цахим орчинд Туркийн иргэн ховор амьтан агнасан гэх мэдээлэл гарсан. Үүнд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тайлбар мэдээлэл өглөө. Тус мэдээлэлд...
2024-06-19

Нийслэлийн хэмжээнд энэ хавар 471.292 мод тарьжээ

Улаанбаатар хотын хэмжээнд хаврын мод тариалалтаар шилмүүст болон навчит төрлийн 12 зүйлийн 471 292 мод тариад буйг нийслэлийн Байгаль орчны газраас өчигдөр мэдээлэв. “Бүх нийтийн мод тарих өдөр”-өөр л гэхэд 59 846 үрсэлгээ суулгасан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэнд 12 995, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурваст 6000 мод тарьжээ. “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д 14 811, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д 5574, “Инчон мөрөөдлийн төгөл”-д 12 000-ыг тарьж, арчилж буй гэнэ. Мөн нийтийн эзэмшлийн 41 410 ам метр талбайг зүлэгжүүлжээ. Харин 110 125 ам метр талбайд цэцгийн мандал байгуулсан аж.
2024-06-19

Японы Бурханы шашны төлөөлөгчид Гандантэгчэнлин хийдэд зочиллоо

Японы Бурханы шашны Ничирэн-шү урсгалын төлөөлөгчид МБШТөв-Гандантэгчэнлин хийдэд зочиллоо. Уг бүрэлдэхүүнд Ничирэн-шү урсгалын номлолын салбарын захирал Хасигава Юүчи, Шүнкэйжи сүмийн хамба лам Сайто Гёоэн, Ничирэн-шү урсгалын гадаад харилцааны менежер Ошима Кейжи, Ришшү их сургуулийн дэд захирал доктор Сүзүки Ацүши, тус сургуулийн эх бичиг, сурвалж судлалын багш доктор, дэд проф Фүмио Шожи нар Тэргүүн Их Хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржид бараалхлаа.
2024-06-19

Японы Засгийн газрыг болзооны аппликэйшн бүтээхийг иргэд нь дэмжив

Судалгаанд оролцогчдын 54 хувь нь уг санааг нь дэмжиж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн “Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаа тул илүү найдвартай байх болно” гэж судалгаанд оролцогчид хариулсан гэнэ. Оролцогчдын насны бүлгийг харахад 18-29 насныхны 64 хувь нь дэмжихээр саналаа өгчээ. Мөн 30-аас дээш насныхны 74 хувь нь болзооны аппликэйшн бүтээхийг дэмжсэн байна. Гэхдээ оролцогчдын 57 хувь нь энэхүү арга нь үр дүнд хүрэхгүй гэж үзсэн аж. Харин 39 хувь нь эерэг үр дүнд хүрнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
2024-06-19

 Баянзүрх дүүргийн зарим сүм хийдүүдэд ажиллав

 Баянзүрх дүүргийн зарим сүм хийдүүдэд ажиллав
2024-06-19

 Залуусын оролцоог нэмэгдүүлэх “V-Check” кампанит ажил эхлүүлжээ

 “Сонгогчдын боловсрол төв”-өөс “V-Check” залуусын кампанит ажил зохион байгуулж байна. Залуусын улс төрийн боловсрол, сонгуулийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх нь уг арга хэмжээний зорилго аж. Тус төвийнхөн 2020 оны сонгуулиар анх уг арга хэмжээг хэрэгжүүлсэн юм билээ. “V-Check” челлэнжид залуус нэгдсэнээр улс төрийн оролцоо, хариуцлагаа нэмэгдүүлж, бусдадаа мэдээлэл түгээн, уриалах замаар сонгогчдын боловсролыг дээшлүүлэх юм байна. 
2024-06-19