Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэв
Жендерийн үндэсний хорооныхон “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2024-2027”-г гаргаж, өчигдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Засгийн газраас өнгөрсөн оны гуравдугаар сарын 7-нд хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд эрэгтэйчүүдийг бүрэн хамруулж, тэдний амьдралын хэв маягийг зөв хандлагад чиглүүлэх, тусгайлсан төлөвлөгөө боловсруулах чиглэл өгсөн. Үүний дагуу Жендерийн үндэсний хорооноос дээрх төлөвлөгөөний төслийг боловсруулжээ.
2024-06-07
ШУА-ийн их сургуульд магистр, докторын түвшнийхнийг элсүүлэхээр болжээ
Шинжлэх ухааны академи (ШУА)-ийн их сургуулийг өчигдөр нээлээ. Тус сургуульд палеонтологи, археологи зэрэг тэргүүлэх 5-6 чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх нь. Ингэхдээ магистр, докторын түвшний суралцагчдыг эгнээндээ нэгтгэх бөгөөд судалгаанд суурилсан хичээлийн төлөвлөгөөтэй. Өөрөөр хэлбэл, суралцагчид ШУА-ийн нарийн мэргэжлийн эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж, мэдлэг хуримтлуулна. Ингэснээр суралцагчид судалгаагаа эдийн засгийн эргэлтэд оруулах, бодлого боловсруулах түвшинд ч ашиглах боломж бүрдэх нь.
2024-06-07
Дорнод аймагт 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц ашиглалтад орууллаа
Дорнод аймгийн төв Чойбалсанд улсын хэмжээнд гуравдугаарт орох буюу 50 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцыг өчигдөр ашиглалтад орууллаа. Эрчим хүчний хэрэглээ сүүлийн үед огцом нэмэгдсэнээр 36 МВт-ын хүчин чадалтай “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн станц ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Тиймээс эрчим хүчний дутагдлаа Сүхбаатар аймгийн станцаас нөхөж байжээ. Улмаар Монгол Улсын болон БНХАУ-ын Хөгжлийн банк хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчлэхээр болсон аж. Уг төслийг хэрэгжүүлэгчээр БНХАУ-ын ТВЕА компани ажилласан юм байна.
2024-06-07
Үндэсний бахархалт мазаалай баавгайн тухай баримтат киног “Apple TV” хийх нь
Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг дэлхий нийтэд таниулах баримтат киног “Apple TV”-гээс хийхээр болжээ. “Дэлхийд тэргүүлэгч “Apple” компанийн “Apple TV”-гийн хамт олон Монголын мазаалай баавгайн талаар баримтат кино хийж байна. Энэ нь дэлхий нийтэд Монгол Улсын бахархалт амьтныг сурталчлахад маш үнэтэй хувь нэмэр болно. Манай сан 2017 онд ХБНГУ-ын “Lookfilm” компанитай хамтарч “Мазаалай” хэмээх баримтат кино хийж байсан. Энэ нь Европын Холбооны улсуудад мазаалайг суртачлан таниулсан сайн жишээ болж байлаа” хэмээн Говийн мазаалай хамгаалах сангаас мэдээлэв.
2024-06-07
Зайсангийн нэг чигийн хөдөлгөөнийг маргаашнаас цуцална
Нийслэлийн Засаг даргын “Замын хөдөлгөөнийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2023 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн захирамжийн хүрээнд Зайсан тойруу болон Дүнжингаравын замын зарим хэсгийг нэг чигийн хөдөлгөөнд оруулж, ХААИС-ийн зүүн хойд уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн.
2024-06-07
Завьт эргүүлүүд ирэх долоо хоногоос ажиллаж эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/656 тоот захирамжийн дагуу Онцгой байдлын, нийслэлийн Цагдаагийн удирдах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэх юм байна. Завьт эргүүлүүд Багануур дүүргийн Хэрлэн голын Дивизийн гармаас Хадан хошуу, Тэрэлж хүртэл, Баянзүрхийн Хар усан тохойгоос Хан-Уулын Хадан хясаа хүртэлх хэсэгт иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь.
2024-06-07
33 улсаас 4746 иргэн сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлжээ
Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны тавдугаар сарын 06-аас зургадугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай.
2024-06-07
Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн үлдэгдэл 6 тэрбум юань болжээ
Монголбанк, Хятадын Ардын банк хооронд 5 тэрбум юань буюу 1 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээг хоёр орны худалдааг дэмжих замаар эдийн засгийг хөгжүүлэх, богино хугацааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх замаар санхүүгийн зах зээлийг тогтворжуулах гэсэн үндсэн хоёр зорилгоор анх 2011 онд байгуулсан. Үүнээс хойш своп хэлцлийн ерөнхий гэрээний дүнг 2012, 2014 онуудад тус бүр 5 тэрбум юаниар нэмэгдүүлж 15 тэрбум юаньд хүргэсэн бол гэрээний хугацааг 2014, 2017, 2020, 2023 онуудад тус бүр 3 жилээр сунгаж ирсэн.
2024-06-07
Автобусны зорчигчдыг бүртгэх төхөөрөмжийг ажиллуулж эхэлжээ
Зорчигчид жолоочид бэлэн мөнгө өгдөг байдлыг зогсоох нь уг төхөөрөмжийг ашиглах болсон үндсэн зорилго. Гэхдээ энэхүү төхөөрөмжийг одоогоор судалгааны зориулалтаар ашиглаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврээс төсөвт хэдэн төгрөг орж ирж байна гэх зэргээр төлбөрийн мэдээллийг нарийвчлан судлах гэнэ. Судалгааны үе шатанд яваа тул төлбөрийн мэдээлэл зорчигчдын тооноос зөрсөн тохиолдолд буруутай этгээдэд ямар хариуцлага хүлээлгэхийг одоохондоо шийдээгүй юм байна. Энэхүү төхөөрөмж нь хүнийг таних программ гэдгийг нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас хэллээ.
2024-06-07
Сэтгүүлчид улс төрч болж чаддаг уу
Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд төр засгийн алдаатай бодлогыг засаж залруулахад нь нөлөөлөх дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэдэг. Үүгээрээ олны танил болдог бусад мэргэжлээс ялгаатай. Мөн нийгэм, эдийн засаг, улс төр, урлаг гээд бүхий л салбарын мэдээллийг түгээж, соён гэгээрүүлж, засаж залруулахын төлөө цаг наргүй ажилладаг. Энэ үндсэн үүргээ мартахгүй ажиллаж чадвал нэр дэвшиж буй сэтгүүлчид улс төрд тодорхой өөрчлөлт хийж чадна. Гэхдээ намын эрх ашгийн төлөө үйлчилж, товчлуур дарагч болчихвол одоогийн “хэлгүй” сэтгүүлч гишүүдийнхээ нэг болж хувирна.
2024-06-07
Э.Содномпилжээ “Парис-2024” паралимпын наадамд өрсөлдөнө
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн “Парис-2024” паралимпын наадамд өрсөлдөх эрх нь баталгаажлаа. Олон улсын пауэрлифтингийн холбооноос “Парис-2024” зуны паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд өрсөлдөх зарим жингийн тамирчдын нэрсийг зарласан.
2024-06-07
Казахстан Улстай нийгмийн хамгааллын салбарт хамтарна
Гадаад харилцааны яамны мэдээллээр Монгол Улсын 210.0 орчим мянган иргэн гадаад улсад ажиллаж, амьдарч байна. Монгол Улсын Засгийн газраас хилийн чанадад ажиллаж, амьдарч буй эдгээр иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах, тухайн улсын иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж авах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор улс орнуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулан ажилладаг. Өнөөдрийн байдлаар ОХУ, БНСУ, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улс зэрэг зургаан улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан, хэрэгжүүлж байна.
2024-06-07
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллана
Зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллана. Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 тоот захирамжийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ.
2024-06-07