Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

“Бэлтэсмөрөн”-гийн гэх хэргийн шүүх хурлыг энэ сарын 26 хүртэл завсарлууллаа

Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар Хөвсгөл аймгийн 2595 иргэнээс 45.4 тэрбум гаруй төгрөг залилан авч, мөнгө угаасан хэрэгт холбогдсон “Бэлтэсмөрөн” ХХК-ийнхны хэргийг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн мягмар гарагт 11 дэх өдрөө хэлэлцлээ. Уржигдар улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хоёрдугаар санал, дүгнэлт, есөн шүүгдэгчийн эцсийн үгийг сонсож дуусаад шүүхийн хэлэлцүүлэг өндөрлөв. Улмаар шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарын гэм буруутай, эсэхийг хэлэлцэж зөвлөлдөхөөр энэ сарын 25 хүртэл хурлыг завсарлуулав. 
2024-06-13

Лаосын Ерөнхийлөгч Чингис хаан үндэсний музейд зочилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оын зургаадугаар сарын 11,12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн.
2024-06-13

Өнөөдрийн тухай таны заавал мэдэх ёстой 15 зүйл: “Ногоон барилга, ухаалаг хот” олон улсын семинар болно

Өнөөдөр гадаа 18 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2024-06-13

Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийнэ

Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн төмөр бетонон хийцээр хүчитгэсэн таван давхар барилгыг өнгөрсөн тавдугаар сард буулгаж дууссан. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ - Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг зарласан бөгөөд маргааш буюу зургаадугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагт нээнэ. Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржоос тодрууллаа.
2024-06-13

III, IV хорооллын авто замыг маргаашаас хааж, шинэчилнэ

III, IV хорооллын авто замыг хааж, шинэчилнэ
2024-06-13

МҮОХ-ны удирдлагууд БТСУХ-нд зочлов

Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 40 гаруй хоногийн хугацаа үлдээд байна.
2024-06-12

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр Д.Гэрэл улиран сонгогдов

Нью-Йорк хотноо 2024 оны зургадугаар сарын 11-13-ны өдрүүдэд болж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлын үеэр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны 2025-2028 оны гишүүний сонгууль болов.
2024-06-12

Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх тендерийг маргааш нээнэ

Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн төмөр бетонон хийцээр хүчитгэсэн таван давхар барилгыг өнгөрсөн тавдугаар сард буулгаж дууссан.
2024-06-12

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлал өндөрлөлөө.
2024-06-12

Төв Азийн АШТ-д амжилт үзүүлсэн сурагчдыг хүлээн авч уулзав

Казахстан улсад зохион байгуулагдсан Бадминтоны Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож ирсэн баг тамирчдыг МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, Монголын Бадминтон сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг хүлээн авч баяр хүргэлээ.
2024-06-12

Ахлах ангийн сурагчид Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн Ерөнхий боловсролын Шинэ монгол сургуулийн ахлах ангийн сурагчид Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай 2024 оны зургадугаар сарын 11-ний өдөр танилцлаа. Сурагчид танилцах уулзалтын эхэнд Улсын дээд шүүхэд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, хэрэг маргаан хуваарилах үйл явц болон шүүхийн үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох мэргэжилтнүүдээс авсан юм.
2024-06-12

Иран Улс руу экспортлох махыг түүхэнд байгаагүй өндөр үнээр авсан гэв

Махны экспортын талаар малчин Д.Өрнөхбилэг "Ийм их зудтай хэцүү өвөл, хаврын дараа ингээд малаа тарга хүчтэй эрт таргалуулсны хүчээр ченжийн дамжлагагүй түүхэнд байгаагүй өндөр үнээр өгч байгаадаа баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан. 
2024-06-12

Тулааны урлагийг таниулах гэрэл зургийн уралдаан зарлажээ

ЮНЕСКО-гийн Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих олон улсын тулааны урлагийн төвөөс “Тулааны урлаг-2024” олон улсын гэрэл зургийн уралдаан зарлажээ. Энэ нь тулааны урлагийн үнэт зүйлсийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм байна. Сэдэв нь “Дэлхийг нэгтгэх тулааны урлаг” аж. Оролцогчид гэрэл зургаараа дамжуулан тулааны урлагийн үнэт зүйл болох тэсвэр хатуужил, шударга, хүртээмжтэй байдал зэргийг илэрхийлэх ёстой гэнэ. Уг уралдаанд нас, хүйс, үндэстэн харгалзахгүйгээр оролцох боломжтой тул уран бүтээлчид, гэрэл зураг сонирхогчид идэвхтэй оролцохыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос уриалсан байна. Өдгөө оролцогчдын бүтээлийг хүлээн авч буй бөгөөд шилдгүүдийг ирэх наймдугаар сарын 30-нд шалгаруулах нь. Шилдэг бүтээлийн шагнал нь таван сая вон аж. 
2024-06-12

Зуслангийн бүсийн хогийг өдөр бүр тээвэрлэж байна

Нийслэлийн хэмжээнд зам талбай цэвэрлэгээ үйлчилгээний 38, хог тээврийн гэрээтэй 28 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Дүүрэг бүр Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу зөвшөөрөгдсөн хогийн цэгийн байршлыг тогтоон тээвэрлэлтийн хуваарийг баталж, мөрдөн ажиллуулдаг. Мөн зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр 05:00-19:00 цаг хүртэл хогны машин тогтмол тээвэрлэлт хийж байна.
2024-06-12

Зуслангийн бүсийн хогийг өдөр бүр тээвэрлэж байна

Нийслэлийн хэмжээнд зам талбай цэвэрлэгээ үйлчилгээний 38, хог тээврийн гэрээтэй 28 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Дүүрэг бүр Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу зөвшөөрөгдсөн хогийн цэгийн байршлыг тогтоон тээвэрлэлтийн хуваарийг баталж, мөрдөн ажиллуулдаг. Мөн зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр 05:00-19:00 цаг хүртэл хогны машин тогтмол тээвэрлэлт хийж байна.
2024-06-12

Өв соёлоо таниулсан хөтөлбөртэй зуслангуудыг дэмжинэ

Хүүхдийг амьдрах ухаанд сургах, монгол өв соёл, уламжлалаас суралцахад чиглэсэн хөтөлбөртэй зуслангуудын үйл ажиллагааг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар (ХГБХХЕГ)-аас дэмжих нь. Ийм хөтөлбөртэй зуслангуудын хүсэлтийг хүлээн авч, шаардлага хангасанд нь 10 сая төгрөгийн дэмжлэг олгох гэнэ. Үүний тулд хүүхдийн зуслангуудын хөгжлийн хөтөлбөрүүдтэй танилцаж, шалгах юм байна. Тэдгээрээс өв соёл, уламжлалаа таниулахад чиглэсэн шилдэг хөтөлбөрүүдийг шалгаруулах гэнэ. Оролцогчдын материалыг маргааш хүртэл хүлээн авна.
2024-06-12

Барилга, хот байгуулалтын салбарт жендэрийн мэдрэмжтэй ажиллах орчныг бүрдүүлнэ

Барилга, хот байгуулалтын салбар жендэрийн мэдрэмжтэй ажиллах орчныг бүрдүүлнэ. Улмаар энэхүү орчноо бүрдүүлэхээр жендэрийн мэдрэмжтэй ажиллах орчныг бүрдүүлэх шалгуур үзүүлэлт, шалгах хуудастай болжээ. 
2024-06-12

Улаан загалмайн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөнийхөн цугларна

Монголын Улаан загалмай нийгэмлэгийн 85 жилийн ойг угтан Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний “Үндэсний зуслан цугларалт-2024”-ийг“Найрамдал” зусланд энэ сарын23-30-нд зохион байгуулна. Улаан загалмай нийгэмлэгээс Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний гишүүд хоорондын хамтын ажиллагааг энэхүү арга хэмжээгээр дамжуулан дэмжихийг зорьдог аж. 
2024-06-12