“Утгын чимэг”-ээс тодорсон их балгадын түүх
Оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадам өнгөрөгч ням гарагт боллоо. МЗЭ-ээс яруу найргийн “Болор цом”, богино өгүүллэгийн “Утгын чимэг”, утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд үзэхээр зоригсдын хүрээлэл хэдийн бий болсон билээ.
2025-02-11
Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зургийг анх удаа дэлгэлээ
Нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн соёл урлагийн газар, Улаанбаатар хотын музей, “Монгол арт” галерейнхан хамтран “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг” үзэсгэлэнг “Монгол арт” галерейд нээлээ. Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол болон гэрэл зураг, баримтат нэвтрүүлгээс бүрдэх эл үзэсгэлэнг ирэх сарын 1 хүртэл олны хүртээл болгох нь.
2025-02-10
Д.Яруу: Би алдартай жүжигчин болохыг мөрөөддөг
Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хүүхдийн нэрт зохиолч Жамбын Дашдондог агсны нэрэмжит уран уншлагын “Уран жиргээ-2025” наадмыг улс орон даяар зохион байгуулж буй билээ.
2025-02-05
28 дахь удаагийн “Монголын сайхан бичигтэн” уралдаанд 1200 бүтээл “сойжээ”
“Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааныг энэ жил 28 дахь удаагаа зохион байгуулж, шилдэг оролцогчдод өчигдөр шагнал гардууллаа. “Хүмүүн бичиг” сонины редакцаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг уралдаанд энэ жил 18 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, Өвөр Монгол, Буриадын оролцогчдын нийт 1200 бүтээлийг өрсөлдүүлжээ.
2025-01-23
“Хөх төрийн бэрс” түүхэн драмын жүжгийг УДЭТ-ын тайзнаа толилуулах нь
“Хөх төрийн бэрс” түүхэн драмын жүжгийг энэ сарын 25-нд УДЭТ-ын тайзнаа үзэгчдийн хүртээл болгох нь. Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн А.Амарын амьдралаас сэдэвлэсэн эл жүжгийн зохиолыг Б.Цогнэмэх бичиж, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Баярмагнай ажиллаж буй.
2025-01-21
Ч.Гүнчин-Иш: Сарьдагийн хийдээс илрүүлсэн шавар бурхад нь Хархорумын дараа орохуйц үнэ цэнтэй олдвор
ХVII зууны Монгол Улсын түүхэнд гарч ирсэн, Чингис хааны алтан ургийн нөлөө бүхий зүтгэлтний нэг нь олон түмэнд Өндөр гэгээн хэмээн өргөмжлөгдсөн халхын анхдугаар Богд Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ. Түүний уран бүтээлийн ордон болох Сарьдагийн хийдийг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэн зургаан жилийн турш малтан судлахдаа ХVII зуунд Монголын бурхан шашны хөгжил ямар түвшинд байсныг илэрхийлэх цөөнгүй олдвор илрүүлсэн байдаг.
2025-01-21
Хилийн чанадад “Монгол хэл, бичиг”-ийн үзэсгэлэн гаргана
Монгол хэл, бичгийн үзэсгэлэн, арга хэмжээг энэ сарын 15-наас хоёрдугаар сарын 25 хүртэл Тайвань, БНСУ-ын Сөүл, Японы Токиод тус тус зохион байгуулна. Энэхүү арга хэмжээ нь гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэнд эх хэл, бичиг үсэг, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, соёлын үнэт зүйлийг таниулахад чиглэжээ. Уг үйл ажиллагааг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл хамтран зохион байгуулж буй аж.
2025-01-16
Музейн боловсролын хөтөлбөрүүдийг орон зай харгалзахгүйгээр нийтэд хүргэнэ
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-ийн буцалтгүй тусламжаар “Чингис хаан” үндэсний музейд “Дижитал контент хөгжүүлэх үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх” төслийг энэ онд хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд хэрэгжүүлэгч хоёр тал төслийн нарийвчилсан судалгааны төлөвлөгөөг өчигдөр танилцуулсан юм.
2025-01-10
“Галдан бошгот хаан-380: Архивын баримтууд” үзэсгэлэн нээв
Монголын улс төр, шашны нэрт зүтгэлтэн, цэргийн жанжин, Зүүнгарын хаант улсын хаан Галдан бошготын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан “Чингис хаан” үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд “Галдан бошгот хаан-380: Архивын баримтууд” үзэсгэлэн дэлгэлээ.
2024-12-30
Тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулна
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ой энэ сарын 29-нд тохионо. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу эл өдөр бүх нийтээр амардаг. Мөн түүх соёлоо олон нийтэд таниулан сурталчлах арга хэмжээнүүдийг холбогдох байгууллагынхан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн гээд олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах тов гаргажээ. Тэдгээрийн талаарх товч мэдээллийг хүргэе.
2024-12-28
Утга зохиолын долоо хоногийг нээв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын зохиолчдын эвлэлийнхэн хамтран Утга зохиолын долоо хоногийг “Эх хэл соёл, эх үндэс оршихуй” уриан дор өчигдөр нээв.
2024-12-18